Jump to content

1 сарын 8

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 8 нь Григорийн тооллоор жилийн найм дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 357 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 358 өдөр үлдэнэ.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 307 Жин гүрний Хаан Жин Хуйси хордож амиа алдсанаар түүний хүү Жин Хуайди хаан ор суув.
  • 1547 Литва хэлээрх анхны ном "Катехизмийн энгийн үгс" ном хэвлэгдэв.
  • 1697 Британийн эзэнт гүрэн сүүлийн удаа цовдолж цааз гүйцэтгэв. Байгалийн хуультай тэрсэлж, номлол зөрчсөн гэж үзэн 21 настай Томас Эйкенхэдийг цаазалжээ.
  • 1790 АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон анх удаагаа ард түмэндээ хандаж үг хэлжээ.
  • 1811 АНУ-ын Луизиана мужийн Сейнт Жеймс хотод Чарльз Дэслондесын удирдсан боолуудын бослого амжилтгүй болов.
  • 1828 - АНУ-ын Ардчилсан нам байгуулагдав.
  • 1835 АНУ-ын түүхэнд эхний бөгөөд эцсийн удаа үндэсний өр тэгийг заажээ.
  • 1851 - Дэлхий өөрийн тэнхлэгээ тойрон эргэлддэг болохыг Францын физикч Жан Бернар Леон Фуко нотолсон.
  • 1867 Вашингтон муж африк гаралтай америк иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 1877 - Одоогийн АНУ-ын Монтана мужийн өмнөд хэсэгт орших Чоно ууланд уугуул америкийн Лакота овгийн "Зэрлэг адуу" тэргүүтэй дайчид АНУ-ын явган цэргийн эсрэг сүүлийн дайралтаа эхлүүлэв.
  • 1900 - АНУ-ын Ерөнхийлөгч Уилльям Маккинли Аляскад цэрэг оруулав.
  • 1912 Африкийн үндэсний зөвлөл байгуулагдав.
  • 1918 АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон Дэлхийн нэгдүгээр дайны дараах нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар "14 асуудал" нэртэй илтгэлээ тавьжээ.
  • 1926 – Хэяазын хаан ширээнд суусан Абдул-Азиз Ибн Сауд улсын нэрийг Саудын Араб болгон өөрчлөв.
    • Вьетнамын сүүлчийн эзэн хаанаар Нгуен Фук Вен Тух өргөмжлөгдөв.
  • 1933 - Испанийн Барселон хотод анархистуудын бослого дэгдэв.
  • 1936 - Ираны төрийн тэргүүн Реза Шах шашны шинэтгэл хэрэгжүүлж олон нийтийн газар эрэгтэй, эмэгтэй хүмүүс шашны хувцас өмсөхийг хориглов.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британид хүнсийг талоноор олгох болов.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Филиппиний Холбоотны армийн цэргүүд Умард Лусонд нэвтэрч, Японы эзэн хааны армийн эсрэг давшив.
  • 1946 - Финландын Дайны хэргийн шүүх Вермахтын генерал Эрих Бушенхагены илтгэлийг авч хэлэлцэв. Уг илтгэлд Нацист Германы дайны үеэр хэрэгжүүлсэн Барбаросса ажиллагааны ерөнхий төлөвлөгөө багтаж байжээ.
  • 1957 — Бобби Фишер 14 настайдаа АНУ-ын шатрын аварга болсон.
  • 1959 - Францын тавдугаар Бүгд найрамдах засгийн тэргүүн, анхны ерөнхийлөгчөөр Шарль де Голийг зарлав.
  • 1961 Францын бүх нийтийн санал асуулгаар Алжирын тусгаар тогтнохыг дэмжжээ.
  • 1963 АНУ-ын нийслэл Вашингтон хотод Леонардо да Винчийн "Мона Лиза" зураг анх удаа олны хүртээл болов.
  • 1964 - АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон "Ядуурлын эсрэг дайн" зарлав.
  • 1973 ЗХУ-ын сансар судлалын Луна-21 ажиллагаа эхэлжээ.
    • Уотергейтийн дуулиан: Уотергейт зочид буудлын Ардчилсан намын байрлаж байсан өрөөнд хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгагдсан долоон хүнийг шүүх хурал эхэлжээ.
  • 1975 АНУ-ын Коннектикут мужийн амбан захирагчаар Элла Т.Грассо сонгогдов. АНУ-ын Засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд анх удаа нөхрийнхөө дараа захирагчаар сонгогдсон хүн болж түүхэнд үлджээ.
  • 1994 ОХУ-ын сансрын нисэгч Валерий Поляков Союз ТМ-18 хөлгөөр "Мир" сансрын станцтай холбогдов. Тэрээр 437 өдрийг сансарт өнгөрүүлснээр дээд амжилт тогтоосон юм.
  • 2004 Далайн тээврийн хамгийн том хөлөг онгоц гэгдэх Queen Mary 2 хөлөг онгоц бүтээгджээ.
  • 2010 - Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байсан Того улсын шигшээ багийн автобус руу зэвсэгт этгээдүүд халдаж, гурван хүний аминд хүрч, есөн хүнийг шархдуулжээ.
  • 2011 Аризона мужийн Конгрессын танхимын гишүүн Габриел Гиффордсын биед халдав. Золоор тэр амьд гарсан ч холбооны шүүгч Жон Ролл нарын зэрэг зургаан хүн амь насаа алджээ.
  • 2016 - Дэлхийн хар тамхины зартай дээрэмчин гэгдэх Хоакин Гузман Мексикийн чанга дэглэмтэй хорих ангиас оргоод удалгүй баривчлагдав.
  • 2020 - Украины агаарын тээврийн 752 дугаар нислэг Тегеран хотын Имам Хомейнигийн нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолдов. Ослын улмаас хөлөгт зорчиж явсан 176 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд хожим нь Ираны зенитийн пуужингаар устган сөнөөгдсөн болохыг тогтоосон юм.
  • 2021 - Венесуэлийн нийслэл Каракас хотод цагдаа нар энгийн номхон 23 иргэнийг буудан хороов.
  • 2023 - Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн дэмжигчид тус улсын Конгрессын ордон руу дайрчээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1735 Жоржтауны их сургуулийг үндэслэгч Жорж Керролл (1815 онд нас барсан)
  • 1803 Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (Нас барсан огноо тодорхойгүй)
  • 1867 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Эмили Грин Балч (1961 онд нас барсан)
  • 1870 Испанийн Ерөнхий сайд Мигель Примо де Ривера (1930 онд нас барсан)
  • 1871 Умард Ирландын анхны Ерөнхий сайд Жеймс Крейг (1940 онд нас барсан)
  • 1873 Румын улсын 32 дахь Ерөнхий сайд Лулиу Маниу (1953 онд нас барсан)
  • 1876 Латвийн Ерөнхий сайд, хуульч Артурс Алберингс (1934 онд нас барсан)
  • 1885 Австралийн 14 дэх Ерөнхий сайд, сэтгүүлч Жон Картин (1945 онд нас барсан)
  • 1891 Нобелийн шагналт физикч Вольтер Боет (1957 онд нас барсан)
  • 1899 Шри-Ланкын 4 дэх Ерөнхий сайд, хуульч С.В.Р.Д Бандаранаике (1959 онд нас барсан)
  • 1910 20-р зууны манлай балетчидын нэг, ЗХУ-ын балетчин Галина Уланова (1998 онд нас барсан)
  • 1942 Английн физикч, зохиолч Стивен Хокинг
  • 1942 Японы 56 дахь Ерөнхий сайд Коизүми Жүничиро
  • 1947 Америкийн дуучин, ая зохиогч Девид Бауви (2016 онд нас барсан)
  • 1967 Америкийн дуучин, ая зохиогч Р.Келли
  • 1979 Румын улсын шилдэг хөлбөмбөгч Адриан Муту
  • 1979 Хорватын хөлбөмбөгч Стипе Плетикоса
  • 1983 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун
  • 1986 Испанийн хөлбөмбөгч Давид Сильва
  • 1988 - Испанийн хөлбөмбөгч Адриан Лопез
  • 1992 Испанийн хөлбөмбөгч Коке

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1198 Ромын пап III Целестин (1106 онд төрсөн)
  • 1324 - Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан Венецийн аялагч, худалдаачин Марко Поло (1254 онд төрсөн)
  • 1642 Италийн физикч, математикч, одон оронч, философич Галилео Галилей (1564 онд төрсөн)
  • 1825 Торго хийх машиныг зохион бүтээгч Эли Уитни (1765 онд төрсөн)
  • 1878 Оросын зохиолч, яруу найрагч Николай Некрасов (1821 онд төрсөн)
  • 1950 Чех гаралт Америкийн эдийн засагч Йосеф Шүмпитер (1883 онд төрсөн)
  • 1976 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай (1898 онд төрсөн)
  • 2002 Зөвлөлтийн физикч, Нобелийн шагналт Александр Прохоров (1916 онд Австралид төрсөн)

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан