Ким Жон-ын
| Ким Жон-ын | |
|
| |
| 2011.12.29 — өнөөдөр | |
| Өмнөх | Ким Жон Ил (их удирдагч байсан) |
| 2012.04.12 – өнөөдөр | |
| Өмнөх | Ким Жон Ил (УБХЗ-ын дарга байсан) |
| Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга | |
| 2012.04.11 – өнөөдөр | |
| Өмнөх | Ким Жон Ил |
| Овог нэр | Ким Жон-ын |
| Төрсөн | 1983 оны 1 сарын 8 Умард Солонгос, Пёнъян |
| Улс | |
| Нам эвсэл | Солонгосын хөдөлмөрийн нам |
| Гэр бүл | эхнэр Ри Солжү, 1 охин |
| Мэргэжил | улс төрч |
| Гарын үсэг | |
Ким Жон-ын (сол. 김정은 - дуудлага ~[ким жон өөн]) — Умард Солонгос (БНАСАУ)-ын дээд удирдагч юм.
Ким Жон-ыны эцэг Ким Жон Ил (1941–2011), өвөг эцэг Ким Ир Сен (1912–1994) нар мөн улсыг 1948 онд байгуулагдсан цагаас удирдаж ирсэн түүхтэй. Эцгээ өнгөрсний дараа Ким Жон-ын 2012 оноос хойш Улсын батлах хамгаалах зөвлөлийн тэргүүн дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Солонгос Ардын цэргийн ерөнхий командлагч, Цэргийн төв зөвлөлийн дарга зэрэг гол албан тушаалыг хашиж байна.
Ким Жон-ын өмнөх удирдагч Ким Жон Илийн гуравдугаар, отгон хөвүүн бөгөөд эх нь Ку Юнхи гэж хүн байв.
1983 онд Пёнъянд төрсөн, одоо 43 настай. Эхнэр Ри Солжү, охины хамт амьдардаг.
Гадаадад хийсэн айлчлалууд
[засварлах | кодоор засварлах]Ким Жон-ын 2018 онд Хятадад анхны олон улсын төрийн айлчлалаа хийсэн бөгөөд хамгийн сүүлийн айлчлал нь 2025 онд мөн Хятадад хийсэн байна. Нийтдээ Хятадад 7 удаа айлчилсан (2018, 2018, 2018, 2019, 2019, 2025), Өмнөд Солонгост тус бүр хоёр удаа айлчилсан (2018, 2019), Орост хоёр удаа айлчилсан (2019, 2023). Ким мөн Сингапур (2018), Вьетнам (2019)-д айлчилсан байна.