1 сарын 22

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 22 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 343 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 344 байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 613 - Найман сартай Константин Ромын эзэн хаан болжээ.
  • 1517 - I Селимийн удирдлага дор тулалдсан Оттоманы эзэнт гүрний цэргүүд Египетийн армийг бут ниргэв.
  • 1863 - Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад "Нэгдүгээр сарын бослого" дэгдэв.
  • 1890 - АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо Америкий уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдав.
  • 1901 - ИХБУИНВУ-ын хатан хаан Викториаг насан эцэслэсний дараа түүний хүү VII Эдуард хаан ширгээнд суув.
  • 1905 - Санкт Петербург хотноо цуст бослого дэгдэв.
  • 1917 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уилсон дэлхий дахинд энх байдал тогтоохыг олон улсад уриалав.
  • 1919 - Бүгд найрамдах ардчилсан Украйн улс болн Баруун Украйны үндэсний бүгд найрамдах улс хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр Украйн нэгдэх болов.
  • 1924 - Их Британийн сонгуульд Хөдөлмөрчдийн нам олонх болж тус намаас Рамси МакДональд ерөнхий сайд болжээ.
  • 1941 - Дэлхийн II дайн: Британийн арми Италийн Тобрук хотод "Луужин" ажиллагаа зохион байгуулж мэдэлдээ авав.
  • 1963 - Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Элизейн тунхаг батлагдав.
  • 1968 - Сарыг тойрч хөөрөх зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.
  • 1984 - Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай хувий компьютер олны анхаарлыг татсан юм.
  • 1992 - Зайри дахь үндэсний радиог эзлэн авсан босогчид эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэн өгсөн гэж олон нийтэд тунхаглав.
    • Сансар судлалын Шатл хөтөлбөрт багтсан цорын ганц эмэгтэй хүнээр Канадын багш Роберта Бондар сонгогдов.
  • 2002 - Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.
  • 2006 - Боливийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Эво Моралес тангараг өргөв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 826 - Япон улсын эзэн хаан Монтоку (858 онд нас барсан)
  • 1440 - Оросын эзэнт гүрний хаан III Иван (1505 онд нас барсан)
  • 1858 - Англий социологич, эдийн засагч Биатрис Уебб (1943 онд нас барсан)
  • 1869 - Португалийн 97 дахь Ерөнхий сайд Хосе Висентэ де Фрейтас (1952 онд нас барсан)
  • 1898 - Кино урлагийн суут найруулагч Сергей Айзенштайн (1948 онд нас барсан)
  • 1904 - Нью-Йорк Баллетын сургуулийг үндэслэгч Жиорж Баланшин (1983 онд нас барсан)
  • 1907 - Английн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Дикси Дийн (1980 онд нас барсан)
  • 1908 - Нобелийн шагналт Азербайжаны физикч Лев Ландау (1968 онд нас барсан)
  • 1909 - НҮБ-ын 3 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ю Тант (1974 онд нас барсан)
  • 1911 - Швейцарийн 22 дахь Канцлер Бруно Криски (1990 онд нас барсан)
  • 1931 - Олимп, дэлхийн аварга ЗХУ-ын жад шидэгч Галина Зибына
  • 1933 - Олимпийн аварга ЗХУ-ын волейболч Юри Чесноков
  • 1936 - Сингапурын 5 дахь Ерөнхийлөгч Онг Тенг Чеонг (2002 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Америкийн физикч Алан Ж.Хийжер
  • 1939 - Экуадорын ерөнхийлөгч Альфредо Паласио
  • 1967 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Их Британийн усанд сэлэгч Ник Гиллингхем
  • 1974 - Мальта улсын 13 дахь Ерөнхий сайд Йосеф Мускат
  • 1977 - Японы домогт хөлбөмбөгч Хидетоши Наката
  • 1987 - Дэлхийн гурван удаагийн аварга цаначин Астрид Якобсен
    • Ирландын хөлбөмбөгч Шейн Лонг

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1666 - Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан (1592 онд төрсөн)
  • 1900 - Микрофоныг хамтран зохион бүтээгч Девид Эдуард Хьюс (1831 онд төрсөн)
  • 1922 - Нобелийн шагналт Данийн улстөрч (1837 онд төрсөн)
    • Ромын Пап ламтан XV Бенедикт (1854 онд төрсөн)
  • 1973 - АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон (1908 онд төрсөн)
  • 1982 - Чилийн 28 дахь Ерөнхийлөгч Эдуардо Фрай Монтальва (1911 онд төрсөн)
  • 2008 - Австралийн орчин цагийн нэрт жүжигчин Хийт Леджер (1979 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • УкрайнУкрайн Украйн Украины нэгдэлийн өдөр
  • ПольшПольш Польш Хөгшин аавуудын өдөр