1 сарын 3
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Нэгдүгээр сарын 3 нь Григорийн тооллын жилийн 3 дахь өдөр юм. Мөн он дуустал 362 өдөр (өндөр жил бол 363 дэх) үлдэж байна.
Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]
- 1749 – Дани улсад хамгийн удаан хугацаанд нийтлэгдэж байгаа Berlingske сонины анхны дугаар хэвлэгджээ.
- 1777 – Принстоны тулалдаанд Америкийн генерал Жорж Вашингтоны арми Британийн Корнуоллсын армийг буулган авав.
- 1815 – Австри, Их Британи, Франц батлан хамгаалах холбоог нууцаар байгуулж Орос болон Пруссийн эзэнт гүрний эсрэг ажиллагаа явуулж эхлэв.
- 1848 – Либери улсын анхны ерөнхийлөгч Жосеф Женкинс Робертс тангараг өргөв.
- 1870 – Алдарт Брүүклин гүүрийн барилгын ажил эхэлжээ.
- 1888 – Гэрлийн хугарлаар алсын одыг харах боломж бүхий 91 см-ийн урттай телескопыг Ликийн судалгааны төвд зохион бүтээв. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн анхны том хэмжээтэй телескоп байсан юм.
- 1925 – Бенито Муссолини өөрийгөө Итали улсын удирдагч хэмээн зарлав.
- 1933 – АНУ-ын Хойд Дакота мужийн төлөөлөгчдийн танхимын даргаар Минни Д.Крейг томилогдсон нь энэ суудалд суусан анхны эмэгтэй улстөрч байсан юм.
- 1947 – АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хуралдааныг анх удаа телевизээр дамжуулав.
- 1949 – Филиппин улсын төв банк байгуулагджээ.
- 1956 – Эйфелийн цамхаг-ийн дээд хэсэгт гал гарчээ.
- 1957 – Хамилтон цагны үйлдвэр дэлхийд анх удаа электрон цаг зохион бүтээжээ.
- 1959 – Аляск муж АНУ-ын 49 дэх муж улс болов.
- 1962 – Пап лам XXIII Йоан Кубын удирдагч Фидель Кастротой уулзжээ.
- 1977 – Apple компани компьютеруудаа үйлдвэрлэж эхлэв.
- 1993 – ОХУ-ын нийслэл Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш нар START хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурав.
- 2000 – Чарли болон Снүүпигийн Пинатс комиксын сүүлийн дугаар хэвлэгджээ.
- 2002 – Израйль-Палестинийн сөргөлдөөн: Улаан тэнгист байан Палестинийн "Карине А" хөлгөөс Израйлийн зэвсэгт хүчин 50 тонн зэвсэг илрүүлжээ.
- 2004 – Улаан тэнгист Египетийн агаарын тээврийн 604-р нислэг осолдож хөлөгт зорчиж байсан 148 хүн бүгд амиа алдав.
- 2009 – Сатоши Накамото гэгч цахим тооцооны Биткойны блокчейн технологийн эхний блокыг боловсруулжээ.
- 2016 – Саудын Арабид бослого хөдөлгөөн, өлсгөлөн зарласан гэх үндэслэлээр тэмцэгч Нимр аль-Нимрийг цаазаар авав. Үүнээс болж Иран улс Саудын Арабтай дипломат харилцаагаа тасалжээ.
- 2018 – Компьютерийн хамгаалалтын "Мелтдаун", "Спектр" микропроцессрийг бүх компьютерүүдэд угсарч дуусгав.
Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]
- МЭӨ 106 – Эртний Ромын философич, улстөрч Цицерон (МЭӨ 43 онд нас барсан)
- 1777 – Наполеон Бонапартын дүү Элиса Бонапарт (1820 онд нас барсан)
- 1876 – Зүүн Германы анхны Ерөнхийлөгч Вильгелм Пиек (1960 онд нас барсан)
- 1879 – АНУ-ын 32 дахь тэргүүн хатагтай Грейс Күүлидж (1957 онд нас барсан)
- 1883 – Их Британийн цэрэг, хуульч, Их Британийн ерөнхий сайд Клемэнт Аттлий (1967 онд нас барсан)
- 1892 он — Английн зохиолч, "Бөгжний эзэн", "Хоббит"-ын гурамсан романыг зохиогч Ж.Р.Р.Толкин (1973 онд нас барсан)
- 1927 – Турк улсын 9 дэх тэргүүн хатагтай Назмие Демирэл (2013 онд нас барсан)
- 1929 он — Италийн кино найруулагч Сержио Леоне (1989 онд нас барсан)
- 1946 – Алдарт Лед Зеппэлин хамтлагийн басс гитарчин
- 1953 – Мальдив улсын 5 дахь Ерөнхийлөгч Мохаммед Вахийд Хассан
- 1956 – АНУ-ын жүжигчин, найруулагч, кино зохиолч, продьюсер Мел Гибсон
- 1988 – Хойд Ирландын хөлбөмбөгч Жонни Эванс
- 1992 – АНУ-ын сагсан бөмбөгч Дүг Макдермотт
- 1995 - AOA хамтлагийн Seolhyun
- 1995 - Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн дуучин, жүжигчин Kim Ji-Soo
Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]
- 236 – Пап Антерус
- 1701 – Монакогийн хунтайж I Льюй (1642 онд төрсөн)
- 1923 он — Чехийн зохиолч, нийтлэлч Ярослав Хашек
- 1933 – Германы канцлер Вильгелм Куно (1876 онд төрсөн)
- 1945 – Польшийн аялагч, сэтгүүлч Фердинанд Антон Оссендовскый (1879 онд төрсөн)
- 1956 – Германы канцлер Йосеф Вирт (1876 онд төрсөн)
- 1979 – Хилтоны сүлжээ рестораныг үндэслэгч Конрад Хилтон (1887 онд төрсөн)
- 2002 – Heineken компанийн эзэн, Голландын бизнесмэн Фредди Хайникэн (1923 онд төрсөн)
