1 сарын 11
Jump to navigation
Jump to search
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 11 бол Григорийн он тооллоор жилийн 11 дэх өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 354 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил тохиовол 355 хоног үлдэнэ.
Онцлох үйл явдал[засварлах | edit source]
- 1055 – Византийн эзэнт гүрний хаан ширээнд гүнж Теодора суулаа.
- 1569 – Дэлхийн түүхэнд хамгийн анх удаа Англи улсад лотерей болов.
- 1571 – Австрийн язгуур угсааныхан шашин шүтэх эрхийг нээлттэй болгожээ.
- 1759 – АНУ-ын Филаделфиа болон Пеннсильвани мужуудад даатгалын компани анх удаа байгуулагджээ.
- 1787 – Одон оронч Уиллиам Хөршиль Тэнгэрийн ван гаригийн дагуул болох Титаниа, Обероныг илрүүлэв.
- 1908 – АНУ Их хавцлыг үндэсний дархан цаазат газарт бүртгэн, аялал жуулчлалыг хөгжүүлэн, дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гаргав.
- 1922 – Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа чихрийн шижнээр өвчилсөн хүнд инсулинийг ашиглаж эхлэв.
- 1935 – Амелиа Эрхарт Калифорни мужаас Хавай хүртэл нисч хүрсэн анхны хүн болов.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Япончууд Куала-Лумпурыг эзлэн авсан.
- 1943 – Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ болон Их Британийн арми Хятад улсад газар нутгийн эрхийг нь буцаан олгов.
- 1957 – Сенегалын нийслэл Дакар хотноо Африкийн зөвлөл байгуулагдав.
- 1972 – Зүүн Пакистан нэрээ Бангладеш болгон өөрчилж, тусгаар тогтнолоо зарлав.
Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]
- 347 – Ромын эзэнт гүрний I Теодосый хаан (395 онд нас барсан)
- 1209 – Монголын их эзэнт гүрний Мөнх хаан (1259 онд нас барсан)
- 1858 – Англи гаралтай Америкийн бизнесмэн, жижиглэн худалдааны магнат Харри Гордон Селфриж (1947 онд нас барсан)
- 1978 – Грекийн ерөнхийлөгч Теодорос Пангалос (1952 онд нас барсан)
- 1924 – Франц гаралтай Америкийн физикч, Нобелийн шагналт Рожер Гулемин
- 1948 - Важима Хироши сүмогийн 54 дэх ёкозүна
- 1954 – Энэтхэгийн инженер, хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт Кайлаш Сатярти
- 1971 – Америкийн дуучин, ая зохиогч Мери Ж.Блайж
- 1975 – Италийн 56 дахь ерөнхий сайд Маттео Ренци
- 1978 – Английн хөлбөмбөгч, шигшээ багийн довтлогч асан Эмил Хэски
- 1982 – Мемфис Гризлис багийн тоглогч, сагсан бөмбөгч Тони Аллен
- 1984 – WordPress-ыг үүсгэн байгуулагч, веб хөгжүүлэгч Мэтт Мюлленвэг
- 1987 – Английн хөлбөмбөгч, Лестэр Сити клубын довтлогч Жейми Варди
- 1992 – Испанийн хөлбөмбөгч, Реал Мадрид клубын баруун жигүүрийн хамгаалагч Дани Каравахал
- 1991 - Sistar хамтлагийн Hyolin
- 1992 - Winner хамтлагийн Seunghoon
Нас барсан алдартнууд[засварлах | edit source]
- 705 – VI Йоан пап ламтан (655 онд төрсөн)
- 1958 – Америкийн дуугүй киноны эрин үеийн од Эдна Пурвьенс (1895 онд төрсөн)
- 1986 – Чарли Чаплины хүү, кино зохиолч Сид Чаплин (1916 онд төрсөн)
- 1988 – Нобелийн шагналт химич Изидор Исаак Раби (1898 онд төрсөн)
- 1991 – Нобелийн шагналт физикч Карл Девид Андерсон (1905 онд төрсөн)
- 2008 – Шинэ Зеландын ууланд авирагч Эдмунд Хиллари (1919 онд төрсөн)
- 2014 – Израйлийн 11 дэх ерөнхий сайд Ариэл Шарон (1928 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]
Тунис Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Албани Тусгаар тогтнолын өдөр
Америк Хүний наймааны эсрэг өдөр
Япон Кагами Бираки буюу Амжилт ерөөх өдөр