1 сарын 16
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 16 дахь өдөр, энэ өдрөөс хойш он дуусахад 349 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил тохиовол 350 хоног үлдэнэ. Энэ өдрийг АНУ-ыд Шашин шүтлэгийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Католик шашинтнууд I Марселлусын дурсгалыг хүндэтгэдэг ажээ.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 27 - Гай Юлий Цезарь Октавиан Ромын сенатаас Августус хэмээх цол хүртсэнээр Ромын эзэнт гүрний эхлэл тавигдав.
- 929 - Эмир III Абд-Ар-Рахман Кордобагийн Халифатыг үүсгэн байгуулав.
- 1412 - Медичигийн гэр бүл Папын зөвлөлийн дэргэдэх албан ёсны банкирууд болжээ.
- 1492 - Испанийн аугаа хатан хаан I Изабелла испани хэлний хэл зүйн дүрмийг анх удаа боловсруулав.
- 1547 - Оросын эзэнт гүрний хаан ширээнд олноо "догшин" хэмээн алдаршсан IV Иван суужээ.
- 1605 - Испанийн Мадрид хотод Мигель де Сервантесын "Кихот ноён"-ы тэргүүн дэвтэр хэвлэгдэв.
- 1707 - Шотландын парламент Нэгдлийн хуулийг батласнаар Их Британийн бүрэлдэхүүнд нэгджээ.
- 1786 - Виржини муж улс Томас Жефферсоний боловсруулсан "Шашны эрх чөлөөний тунхаг"-ийг батлав.
- 1862 - Хартли Коллиеригийн осол: Их Британид үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхай нурсны улмаас 204 хүн, хүүхэд амиа алджээ. Энэ ослын улмаас Их Британид уурхайг дор хаяж хоёр гарцтай байлгах тухай хууль батлагдсан юм.
- 1883 - АНУ-д Нийтийн үйлчилгээний алба байгуулагдав.
- 1909 - Англи-ирландын аялагч эрдэмтэн Эрнест Шеклтоны экспедиц өмнөд соронзон туйлыг нээв.
- 1919 - АНУ даяар бүгдийг тэнцвэржүүлэх хөдөлгөөн өрнөж, Үндсэн хуулийн 18 дахь нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болов. Үүний улмаас нэг жилийн дараа хуурай хууль үйлчилж эхэлсэн юм.
- 1920 - Францын нийслэл Парис хотноо Үндэстнүүдийн Лигийн анхдугаар чуулган болжээ.
- 1924 - Грекийн ерөнхий сайдын тушаалд Элефтерос Веницелос дөрөв дэх удаагаа сонгогдов.
- 1945 - Адольф Хитлер албан өрөөгөө газар доорх нуувч руу шилжүүлэв.
- 1951 - Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага болох Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагджээ.
- 1969 - "Прагийн хавар" хөдөлгөөний нэг жилийн ойгоор Чехословакийн нийслэл Праг хотын төв талбайд Зөвлөлтийн захиргаадалтыг эсэргүүцэж байсан оюутан Йан Палач амиа хорлов.
- ЗХУ-ын Союз 4 болон Союз 5 хөлөг сансарт хоорондоо холбогдож, нисгэгчид нь задгай сансраар дамжин хоёр хөлгийн хооронд зорчиж, дэлхийн сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээв.
- 1991 - Холбоотон гүрнүүдийн цэргийн анги нэгтгэл Ирак улсад нэвтэрч, "Персийн булангийн дайн" эхлэв.
- 1992 - Эль Сальвадор улсын Засгийн газар сөрөг хүчинтэй энхийн гэрээ байгуулж, 12 жил үргэлжилсэн иргэний дайн эцэслэжээ.
- 2001 - Конгын Ерөнхийлөгч Лорен-Десир Кабияа бие хамгаалагчдаа буудуулж амиа алдав.
- АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Теодор Рүүзвелтийг нас барснаас бараг 100 жилийн дараа "Хүндэтгэлийн медаль-иар шагнах зарлиг гаргажээ. Түүнийг Испани-Америкийн дайнд гарамгай гавьяа байгуулсан гэж үзэн шагнахаар болсон байна.
- 2002 - НҮБ-ын Аюулгүй зөвлөл Осама бен Ладен, Аль-Каида, мөн Талибаны үлдэгдлийн эсрэг зэвсгийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаав.
- 2006 - Либерийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Элен Жонсон Сирлийф тангарагаа албан ёсоор өргөв. Ингэснээр тэрээр Африк тивийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болсон юм.
- 2016 - Буркина Фасо улсын нийслэл Уагадугу хотын зочид буудал, ойролцоо орших ресторанд зэвсэгт этгээдүүд халдаж, 126 хүнийг барьцаалав. Олон цаг үргэлжилсэн ажиллагааны дүнд ихэнхийг нь суллаж чадсан ч 23 нь амиа алджээ.
- 2018 - Мьянмарын цагдаа нар Рахин үндэстний жагсагчид руу гал нээсний улмаас 7 хүн амиа алдан, 12 хүн шархдав.
- 2020 - АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг Сенатын танхимаар хэлэлцэхээр болов.
- - Оросын Төрийн Дум ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр Михаил Мишустиныг баталсан.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1477 - Германы одон оронч, газар зүйч Йоханнес Шрөнер (1547 онд нас барсан)
- 1851 - Шинэ Зеландын 16 дахь ерөнхий сайд Уиллиам Холл-Жонес (1936 онд нас барсан)
- 1853 - Мишлен автомашины дугуй үйлдвэрлэгч компанийг үндэслэгч, бизнесмен Андрэ Мишлен (1931 онд нас барсан)
- 1880 - 1904 оны Сент-Луисын олимпын өндрийн харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Америкийн тамирчин Самуэль Жонс (1954 онд нас барсан)
- 1901 - Куба улсын 9 дэх Ерөнхийлөгч Фульхенсио Батиста (1973 онд нас барсан)
- 1911 - Чили улсын 28 дахь Ерөнхийлөгч Эдуардо Фрей Монталва (1982 онд нас барсан)
- 1931 - Германы холбооны Ерөнхийлөгч Йоханнес Рау (2006 онд нас барсан)
- 1984 - Швейцарын хөлбөмбөгч Стефан Лихтштайнер
- 1986 - Швейцарын хөлбөмбөгч Рето Зиглер
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1289 - Их Монгол улсын төрийн сайд Буха (төрсөн он тодорхойгүй)
- 1750 - Хаант Оросын фельдмаршал Иван Трубецкой (1667 онд төрсөн)
- 1752 - Английн нэрт түүхч, зохиолч Френцис Блүмфильд (1705 онд төрсөн)
- 1961 - Орчин үеийн хоёр дахь олимпод 200 м-ийн багийн сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн Германы хаант улсын тамирчин Макс Шөне (1880 онд төрсөн)
- 1962 - Москва хотын Улаан талбай дахь "Нэр нь үл мэдэгдэх баатруудын" хөшөөг бүтээсэн уран барималч Иван Местрович (1883 онд төрсөн)
- 1972 - "Алвин ба жирхнүүд" хүүхэлдэйн киног санаачлагч Росс Багдасариан (1919 онд төрсөн)
- 2004 - Финландын 34 дэх ерөнхий сайд Калеви Сорса (1930 онд төрсөн)
- 2010 - Америкийн түргэн хоолны сүлжээ ресторан болох "Тако Белл"-ийг үндэслэгч Глен Белл (1923 онд төрсөн)
Тэмдэглэлт өдрүүд
[засварлах | кодоор засварлах]
Америкийн Нэгдсэн Улс Шашин шүтлэгийн эрх чөлөөний өдөр
Мьянмар
Тайланд Багш нарын өдөр
Япон Зүрүкү Ничи (Окинавагийн арлууд)