Jump to content

1 сарын 6

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 1066 он – Англо-Саксоны зөвлөлдөх зөвлөл буюу Уитан хуралдаж Английн хаан ширээнд Харолд Годвинсоныг суулгахаар болов. Ингэснээр хаан ширээний нэрээ II Харолд болгожээ. Энэ шийдвэрийг гаргасан өдөр нь Норманы тулаан дэгдэж байжээ.
  • 1322 - Сербийн хаан ширээнд Степан Урош залрав. Хаан ширээний төлөөх тулаанд тэрбээр эцэг нэгтэй ах Степан Константиныг буулган авсан билээ.
  • 1355 - Италийн Милан хотод Бохемийн IV Чарльзийг залах ёслол болов.
  • 1492 - Арагонын хаан Фердинанд, хатан Изабелла нар Гранада хотод нэвтрэв. Ингэснээр Гранадагийн дайн эхэлсэн билээ.
  • 1536 - Америк тивд Европын анхны сургууль нээгдэв. Мексикт хяналт тогтоосон Испанийн санваартан Хуан де Зумарагга, Ерөнхийлөн захирагч Антонио де Мендозагийн санаачилгаар Санта Крузийн шашны сургуулийг нээжээ.
  • 1641 - Чилийн Мапуче овгийн индианчуудтай Испанийн засаг захиргаа түр найрамдав.
  • 1661 - Английн өөрчлөн байгуулалт: Английн Лондон хотыг хяналтдаа авах Тавдугаар монархистуудын оролдлого бүтэлгүй оролдлого эхэлцжээ. Хэд хоногийн дараа бослого дарагдаж буруутай этгээдүүдэд хариуцлага оноосон юм.
  • 1721 - Британийн Өмнөд тэнгисийн хувь нийлүүлсэн пүүс авлигад идэгдэн, мөнгө хүүлж, парламентын зарим нөлөө бүхий гишүүдтэй холоотой болохыг хянан шалгах хорооноос тогтоож, олон хуудас тайлан боловсруулжээ.
  • 1781 - Шанеллийн арлууд дахь Жерси аралд хяналт тогтоох гэсэн Францын сүүлчийн оролдлогыг Британийн тал амжилттай няцаав.
  • 1838 он – Морзийн кодыг ашиглан Альфред Вайл цахилгаан мэдээг зохион бүтээв.
  • 1839 - Шуургатай шөнө: Ирландын Дублин хотод сүүлийн 300 жилд үзэгдээгүй хүчтэй шуурга шуурав. Шуурганы улмаас хотын 20% сүйджээ.
  • 1847 - Самуэль Кольтын өөрийн бүтээсэн гар бууг АНУ-ын Засгийн газарт худалдах эхний гэрээг амжилттай байгууллаа.
  • 1853 он – АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Франклин Пийрс болон түүний гэр бүлийнхний сууж явсан галт тэрэг Массачусетс мужийн Андоверийн орчимд осолдож, түүний хүү болох 11 настай Бенжамин амиа алдав.
  • 1893 - АНУ-ын Вашингтон хотын сүмийг Конгресст шилжүүлэх гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Бенжамин Харрисон гарын үсэг зуржээ.
  • 1907 он – Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдүүдийг харах, сургах үүрэг бүхий анхны сургуулийг Мариа Монтесорри нээв.
  • 1912 он – Нью-Мексико муж АНУ-ын 47 дахь муж улс болов.
    • 1912 он – Германы геофизикч Альфред Вегенэр тивүүдийн шилжилт, хөдөлгөөний талаарх анхны санааг дэвшүүлэв.
  • 1921 он – Иракийн арми эмхлэн байгуулагдав.
  • 1929 он – Тереза эх Энэтхэгийн Калькутта хотод ядүү, өвчтэй хүүхдүүдийг энэрэн, асрах үйлсээ эхлүүлжээ.
  • 1930 он – АНУ-ын Нью-Йорк мужийн Индианаполис хотод дизель хөдөлгүүртэй анхны автомашин замын хөдөлгөөнд оролцов.
  • 1941 он – АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт алдарт "Эрх чөлөөний дөрвөн хэлбэр" илтгэлээ олон нийтэд тавив.
  • 1946 он – Вьетнам улсын түүхэн дэх анхны бөгөөд сүүлийн чөлөөт сонгууль болов.
  • 1947 - Пан Америкийн агаарын тээврийн компани төлбөрт нислэг үйлдэх зөвшөөрөл авсан анхын агаарын тээврийн компани болов.
  • 1950 он – Их Британи болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтов.
  • 1951 - Солонгосын дайн: Ганвагийн хядлага эхлэв. Хядлагад Өмнөд Солонгост коммунизмыг дэмжигч гэх 200-1300 хүнийг хороожээ.
  • 1953 он – Азийн Социализмын анхдугаар зөвлөгөөн Бирмийн Рангүүн хотод эхэлжээ.
  • 1960 - Иракад хэрэгжиж эхэлсэн хууль ёсоор улстөрийн нам хөдөлгөөнийг бүртгэж эхлэв.
  • 1969 - АНУ-ын Пенсильвани мужийн Маккин дүүргийн орон сууцны хороололд Аллегени агаарын тээврийн компанийн 737-р нислэг осолдон 11 хүн амь үрэгджээ.
  • 1974 - Газрын тосны хямралаас үүдэн АНУ төлөвснөөс дөрвөн сарын өмнө зуны цагийн хуваарьт шилжив.
  • 1978 он – Унгарын түүхийн алтан өв гэгдэх Гэгээн Степаны титэм АНУ-аас Унгар улсад ирэв. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ уг титэмийг хадгалж байжээ.
  • 1989 он – Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн амь насанд халдсан Сатвант Сингх, Кехар Сингх нарт цаазын ял оноож, тэр өдөртөө цаазлав.
  • 1992 он – Гүржид төрийн эргэлт болсны улмаас Ерөнхийлөгч Звиад Гамсахудириа улсаасаа дүрвэжээ.
  • 1993 он – Энэтхэг улсын хилийн маргаантай байдаг Кашмир мужийн Сопоре, Жанмү хотод буудалцаан болж 55 кашмир иргэн амиа алдав.
  • 2000 - Пиринейн хойгт хамгийн сүүлд бүртгэгдсэн янгир ямаа аянгын улмаас унасан модонд хөнөөгдөн энэ төрөл зүйл Пиринейн хойгт энэ төрөл зүйл устаж үгүй болжээ.
  • 2001 он – АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин ялалт байгуулсан Жорж В.Буш-д батламжийг нь гардуулжээ.
  • 2005 - Эдгар Рей Киллен гэгчийг 1964 оны Иргэний эрхийн хөдөлгөөний үеэр гурван иргэнийг хороосон хэрэгт буруутай гэж үзжээ.
  • 2012 он – Сирийн Дамаск хотын цагдаагийн газарт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 26 хүн амиа алдан, 63 хүн шархдав.
  • 2017 он – АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин ялалт байгуулсан Дональд Трамп-д батламжийг нь гардуулжээ.
  • 2019 - Малайлызын хаан ширээнээс V Мухаммад өөрийн хүсэлтээр татгалзав. Ингэснээр тус улсын түүхэнд эрх ямбаасаа татгалзсан анхны хаан болон үлджээ.
  • 2021 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампын дэмжигчид Капитолын ордон руу халдав. АНУ-ын Конгрессийн танхим руу нэвтэрсэн энэ сөргөлдөөний үеэр таван хүн амиа алдсан билээ.

Энэ өдөр төрсөн[засварлах | кодоор засварлах]

  • 1367 он – Английн Хаан II Ричард (1400 онд нас барсан)
  • 1412 он – Францын түүхэн эмэгтэй Жанна Д'Арк (1431 онд нас барсан)
  • 1766 - Парагвайн анхны дарангуйлагч Хосе Гаспар Родригез (1840 онд нас барсан)
  • 1850 он – Германы онолч, улстөр судлаач Эдуард Бернштайн (1932 онд нас барсан)
  • 1870 он – Герман улсын 11 дэх Канцлер Густаф Бауэр (1944 онд нас барсан)
  • 1882 он – Альбанийн 14 дэх Ерөнхий сайд Фан С.Ноли (1965 онд нас барсан)
  • 1913 - Америкийн нэрт жүжигчин Лоретта Янг (2000 онд нас барсан)
  • 1915 он - Унгарын хөнгөн атлетикч Чак Иболя
  • 1923 он – Шинэ Зеландын 29 дэх Ерөнхий сайд Норман Кирк (1974 онд нас барсан)
    • Зөвлөлтийн гүйгч, цэргийн зүтгэлтэн Владимир Казанцев (2007 онд нас барсан)
  • 1924 - Өмнөд Солонгосын найм дахь Ерөхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Ким Де Жүн (2009 онд нас барсан)
  • 1925 он – Делориний машиний компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Жон ДеЛорин (2005 онд нас барсан)
  • 1930 - "Алтан бөмбөрцөг", "Эмми" наадмын шагналт жүжигчин Вик Тэйбек (1990 онд нас барсан)
  • 1931 - Америкийн нэрт хоккейч Дики Моор (2015 онд нас барсан)
  • 1933 - Зөвлөлтийн сансрын нисэгч Олег Макаров (2003 онд нас барсан)
  • 1936 - Уругвайн 29 дэх Ерөнхийлөгч Хулиа Мариа Сангүйнетти
  • 1938 - Италийн алдарт жүжигчин Адриано Челентано
  • 1939 - Украины нэрт хөлбөмбөгч Валерий Лобановски (2002 онд нас барсан)
    • Олимпын дөрвөн алтан медальт Австралийн усанд сэлэгч Марри Рөүз (2012 онд нас барсан)
  • 1943 он – Английн нэрт хөлбөмбөгч Терри Венаблес (2023 онд нас барсан)
  • 1944 - Нобелийн шагналт Швейцарын эрдэмтэн Рольф М.Цинкернагел
  • 1946 он – Алдарт "Пинк Флойд" хамтлагийн дуучин, гитарчин Сид Барретт (2006 онд нас барсан)
  • 1949 - Олимпын хүрэл медальт Кенийн гүйгч Майк Боит
  • 1950 - АНУ-ын Тагнуулын төв газрын 10 дахь дарга Луйс Фрийх
  • 1952 он - Японы чөлөөт бөхийн тамирчин Датэ Жи-Ичиро
  • 1953 он – Австралийн алдарт AC/DC хамтлагийн дуучин, гитарчин, ая зохиогч Малкольм Янг
  • 1955 он – "Мистер Бин"-ий адал явдал цувралын жүжигчин, найруулагч Роуан Аткинсон
  • 1967 - Академийн наадмын хоёр, Греммийн наадмын хоёр, алтан бөмбөрцөг болон бусад шагналт Энэтхэгийн нэрт ая зохиогч А.Р.Рахман
  • 1969 он – "Амьд Үхдэл" цувралын од, жүжигчин Норман Рийдас
  • 1981 - Японы жүжигчин Кикүчи Ринко
  • 1982 он – АНУ-ын сагсанбөмбөгч Гилберт Аренас
  • 1982 он – Оскарын шагналт жүжигчин Эдди Рэдмейн
  • 1983 он - Өмнөд Солонгосын хип хоп хөгжимчин Митра Жин
  • 1986 он – Орос гаралтай АНУ-ын загвар өмсөгч, жүжигчин Ирина Шейк
  • 1986 он – "Арктик Манкийз" хамтлагийн дуучин, ая зохиогч, гитарчин Алекс Төрнер
  • 1989 он – Английн хөлбөмбөгч Энди Керрол
  • 1991 - Америкийн сагсанбөмбөгч Уилл Бартон
  • 1993 - Америкийн сагсанбөмбөгч Пет Коннаутон
  • 1994 - Ертөнцийн мисс 2018 тэмцээний ялагч, модель Катриона Грей

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1387 он – Арагоны Хаан IV Петер (1319 онд төрсөн)
  • 1481 он – Алтан ордны улсын хан Ахмeд хан
  • 1537 он – Флоренцын ван Алессандро Де Медичи (1510 онд төрсөн)
  • 1693 он – Османы Султан IV Мехмед (1642 онд төрсөн)
  • 1852 он- Харааны бэрхшээлтэй хүний үсгийг зохиосон Луи Брайль (1809 онд төрсөн)
  • 1919 он – АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рүзвельт (1858 онд төрсөн)
  • 1939 он – Латвийн 2 дахь Ерөнхийлөгч Густаф Земгалс (1871 онд төрсөн)
  • 1942 он – Олон улсын Олимпын хорооны 3 дахь Ерөнхийлөгч Хенри де Балей Латур (1876 онд төрсөн)
  • 1945 - Оросын химич Владимир Вернадский (1863 онд төрсөн)
  • 1990 он – Нобелийн шагналт физикч Павель Черенков (1904 онд төрсөн)
  • 2004 он – Доминик улсын 5 дахь Ерөнхий сайд Пьеррэ Чарльз (1954 онд төрсөн)
  • 2016 - Италийн мисс, модель Силвана Пампанини (1925 онд төрсөн)
  • 2017 он – Венесуэлийн 43 дахь Ерөнхийлөгч Октавио Лепаж (1923 онд төрсөн)
  • 2019 - Кубын хувьсгалын удирдагч Хосе Рамон Фернандез (1923 онд төрсөн)
  • 2022 - Америкийн соёл, улстөрийн зүтгэлтэн, найруулагч Сидней Пойтер (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдрүүд[засварлах | кодоор засварлах]

  • Ирак-Зэвсэгт хүчний өдөр

 Commons: 1 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан