8 сарын 8
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 7 сар · 8 сар · 9 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
8 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 220 дахь (өндөр жил бол 221 дэх) өдөр юм. Мөн он дуустал 145 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1619 — Канадад лютеран шашны анхны номлол болсон.
- 1628 — Нидерландчууд Куба арлын дэргэд Испанийн 80 тонн мөнгөтэй усан онгоцыг эзлэн авсан.
- 1636 — Испанийн цэргүүд Парис хотод тулж очсон.
- 1779 — Оросын хатан хаан II Екатерина Москвагийн ус дамжуулах хоолой барих тогтоол гаргасан. Барилгын ажил 25 жил үргэлжилсэн.
- 1786 — Жак Бальма, Мишель Паккард нар анх Альпын нурууны ноён оргил Монбланд гарсан.
- 1788 — Францын XVI Луи хан Ерөнхий мужуудын чуулганыг дараа жил хуралдуулах шийдвэр гаргасан.
- 1854 — "Smith & Wesson" компани бууны сумны хайрцаг үйлдвэрлэж эхэлсэн.
- 1899 — Америкийн зохион бүтээгч Альберт Маршалл Миннесотад хөргөгч зохион бүтээж патент авчээ.
- 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргүүд Варшав хотын хамгаалалттай түүхэн Праг дүүргийн эзлэн авсан.
- Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданелд Английн шумбагч онгоц Түрэгийн «Барбаросса» линкорыг живүүлсэн.
- Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын II Николай хаан Германтай хэлэлцээ хийхэд зуучлах Дани улсын саналыг үгүйсгэсэн байна.
- 1919 - Англи-Афганы 3 дахь дайн дууссан.
- 1919 - Польшийн цэргүүд Минск, Ровно хотуудыг эзлэн авсан.
- 1940 - Японд хүнд ангиллын «Ямато» линкор усан онгоц далайд гарсан.
- 1941 - Иосиф Сталин Зөвлөлтийн Армийн ерөнхий командлагчаар томилогдсон.
- 1944 - Берлин хотод А.Хитлерийг хороохоор завдсан хэргээр Германы фельдмаршал фон Вицлебен болон нийт 8 офицер төгөдөр хуур хөгжмийн бүдүүн утсаар дүүжлүүлжээ.
- 1945 — ЗХУ Япон улстай харилцан довтлохгүй гэрээг цуцалж дайн зарлаад Манжуур луу цэргээ оруулав.
- 1949 —Страсбург хотод Европын Зөвлөлийн анхны хурал болсон.
- 1960 — Лаосын хант улсад цэргийн эргэлт болсон.
- 1962 — Англид АНУ-ын нацистуудын удирдагч Жорж Рокуэллыг баривчилж нутгаасаа хөөн гаргасан.
- 1966 — БНХАУ-д "Соёлын хувьсгал" эхэлснийг зарласан байна.
- 2002 — Сапармурат Ниязов албан ёсоор Туркменистаны Ерөнхийлөгчийн албыг бүх насаараа хаших болсныг мэдэгдсэн.
- 2008 — Бээжин хотод Зуны XXIX Олимпын наадмын нээлт болсон.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 467 — Шунь-ди (479 нас барсан), Өмнөд Сун улсын 9-р бөгөөд сүүлчийн эзэн хаан.
- 1079 — Эзэн хаан Хорикава (1107 онд нас барсан), Японы 73-р эзэн хаан (1087—1107).
- 1646 — Годфри Неллер (1723 онд нас барсан), Германы зураач, Английн 5 хааны дэргэдэх хөрөг зураач.
- 1694 — Фрэнсис Хатчесон (1747 онд нас барсан), Английн философич.
- 1790 — Кёльчеи Ференц (1838 онд нас барсан), Унгарын яруу найрагч, Унгарын үндэсний сүлд дуу зохиогч.
- 1799 — Натаниэль Палмер (1877 нас барсан), Америкийн далайчин, Антарктидыг нээсэн хүмүүсийн нэг.
- 1927 - Святослав Фёдоров (2000 онд нас барсан), Зөвлөлтийн болон Оросын нүдний нарийн мэс засалч, эмч бөгөөд Оросын Эрүүл мэндийн Шинжлэх ухааны Академийн гишүүн.
- 1937 — Дастин Хоффман, хоёр «Оскар»-ын шагналтай, Америкийн кино жүжигчин.
- 1995 - Seventeen хамтлагийн гишүүн S.Coups
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- "Аавуудын өдөр" - 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.