8 сарын 24
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 7 сар · 8 сар · 9 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
8 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 236 дахь (өндөр жил бол 237 дэх) өдөр юм. Мөн он дуустал 129 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 79 — Везувий галт уулын дэлбэрэлт болж Помпеи, Геркуланум болон Стабии хотуд сүйрсэн гэдэг.
- 410 — Ром хотыг Аларих хааны готууд эзлэн авсан.
- 1542 — Испаны конкистадор Франсиско де Орельяна Амазон мөрний цутгал хэсгийг нээсэн.
- 1572 — Варфоломейн шөнө, Францад гугенотуудын үймээн болсон.
- 1821 — Кордовын гэрээний дагуу Испани улс Мексикийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.
- 1876 — Канадын төв нутгийн индианчууд тусгайлан заасан нутагт амьдархыг зөвшөөрсөн.
- 1904 — Орос улсад бие махбодийн шийтгэл оноохийг цуцалсан.
- 1906 — АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рузвельт албан бичгийг үсгийн алдааг шалгасаны дараа хэвлүүлж байх захирамж гаргасан.
- 1917 — АНУ-аас Оросын Түр засгийн газарт 100 сая долларын зээл олгох шийдвэр гаргасан тухай мэдээлсэн.
- 1950 — Йеменээс 45 мянган еврейчүүдийг Израиль руу нүүлгэн шилжүүлэх "Шидэт хивс" ажиллагаа явуулсан.
- 1954 — АНУ-д Коммунист намын үйл ажиллагааг хаасан.
- 1968 — Франц улс анхны термоцөмийн зэвсэг туршсан.
- 1978 — ЗХУ-ын Якутад 19 килотонн хүчин чадалтай «Кратон-3» бөмбөг дэлбэлсэн.
- 1989 — Польшийн "Эв санааны нэгдэл" хөдөлгөөний удирдагчдын нэг болох Тадеуш Мазовецки Польшийн Засгийн газрын тэргүүн болсон.
- 1990 — Тажикистаны тусгаар тогтнолын Тунхагыг гаргасан.
- 1991 -
- Украин тусгаар тогтнолоо зарласан.
- Михаил Горбачёв ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлаасаа бууж Төв хороог өөрөө тарахыг уриалсан.
- Рига болон Лиепае хотуудад Ленины хөшөөнүүдийг буулгав.
- 2008- Бээжингийн Олимпын албан ёсны хаалт болсон.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1984 - Super Junior хамтлагын гишүүн Yesung(Kim Jong-Woon)