Super Junior

Super Junior
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 슈퍼주니어 → Сюүпожүнио
Бусад нэрангли латинаар Super Junior
Маягтай бичихSuperJunior, SuJu
Бүрдсэн газарӨмнө Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-Поп, electronic, dance, R&B
Танил үе2005–одоо
ХөтөчS.M. Entertainment, Avex Trax
Одооны гишүүн (10)Leeteuk
Heechul
Yesung
Sungmin
Shindong
Eunhyuk
Siwon
Donghae
Ryeowook
Kyuhyun
Орхисон гишүүн (3)Han Geng
Kibum
Kangin

“Super Junior” хамтлаг 2005 оны 11-р сарын 6-ны өдөр S.M. Entertainment-ийн дор 12 гишүүнтэй байгуулагдаж, 2006 онд 13 дахь гишүүнээ авснаар Өмнөд Солонгосын хамгийн анхны олон гишүүнтэй хамтлаг болж байсан. Leeteuk, Heechul, Hankyung, Yesung, Kangin, Shindong, Sungmin, Eunhyuk, Donghae, Siwon, Kibum, Ryeowook болон Kyuhyun. Мөн SJM дэд хамтлагийн гишүүн Zhou Mi, Henry энэ л 15 залуу эдүгээ Super Junior-ын түүхийг бичилцдэг юм.

Super Junior нь SJ-KRY, SJT, SJM, SJ-Happy, SJ D&E гэсэн хамгийн анхны дэд хамлагийг гарган ирсэн ба хамгийн олон дэд хамтлагтай. Тэдний фэн клубыг “Ever Lasting Friends” буюу E.L.F гэдэг ба өдгөө дэлхийн 200-аад оронд 8 настайгаас 80 настай, эмэгтэй эрэгтэй хүйс ялгалгүй E.L.F-үүд байдаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

2006 онд U дуугаараа хамгийн анхны хөгжмийн нэвтрүүлгийн ялалтаа авч байсан бол 2009 онд гаргасан Sorry Sorry дуу нь хит болж тэднийг дэлхийд таниулсан төдийгүй Kpop-ыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Sorry Sorry дууг мэдэхгүй, даган бүжиглэж чадахгүй Kpop сонирхогч өнөөдөр байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Гаргасан дуу бүхэн нь хит болдог Super Junior хамтлаг бүрэн хэмжээний 8 цомог, 5 сингл цомог, unit болон соло дуучнаар гаргасан 20-оод цомог, нэг бүрэн хэмжээний УСК, 4 баримтат УСК, кино драмын OST гэх маш олон уран бүтээлтэйгээс гадна гишүүд нь кино жүжигчин, ТВ-ийн хөтлөгч, хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч, мюзиклийн жүжигчин, ая дуу зохиогч, радио хөтлөгч гэх мэт олон салбарт өөр өөрийн үйл ажиллагаанд оролцож ирснээр олонд танигдаж тэдний таашаалыг хүртэж байдаг.

Гэвч тэдний зам үргэлж хамгийн дардан шулуун байсангүй 2009 онд 2 гишүүн бие даасан уран бүтээлээ хийхээр хамтлагаас гарч, мөн тоолж барамгүй олон осол гэмтэл гарч байсны дотор хамгийн том нь 2006 онд Heechul, 2007 Leeteuk, Shindong, Eunhyuk, Kyuhyun гишүүдийн автозамын осол байлаа. Гэхдээ тэд бүгдийг даван туулсан, чадсан, нэгэн том гэр бүлийг бүтээсэн, өнөөдрийг хүрсэн амжилт бүхэн нь гайхалтай.

Нэгэн жигд бүжгийн хөдөлгөөнөөрөө алдартай анхдагч гэгдэх тэд хамгийн анхны тоглолтыг нь 1 сая үзэгч үзсэн хамтлаг, хамгийн анхны 100 бие даасан тоглолт хийсэн, Европ, Өмнөд Америкийн улсад анхны бие даасан аялан тоглолтоо хийсэн, Тайванийн хөгжмийн chart-д 116 долоо хоног буюу 2 жил гаруй тэргүүлсэн амжилт зэрэг анхны гэсэн олон тодотголтой бүхэн тэдэнд байдаг. Super Junior нь томоохон хэмжээний 6 Grand Award, хөгжмийн нэвтрүүлгийн 57, бусад олон улсын болон дотоодын 174 ялалт гээд тоолж барамгүй олон шагналтай 2015 онд Америкийн FOX TV-ын 20’s Teens Choice Award-аас “Best International Awards”-ын эзэн болсон амжилт байгуулаад байгаа тэд Азидаа төдийгүй, дэлхий даяар алдартай хамтлаг болон хөгжжээ.

Тэдний 10 жилийн ойг угтаж дэлхийн 49 орны фэнүүд нь Өмнөд Африк улсад Super Junior-ын нэр дээр сургууль байгуулж өгөн бэлэг барьсан байна.

Юнит хамтлагууд[засварлах | кодоор засварлах]

Гишүүд[засварлах | кодоор засварлах]

Нэр Иргэншил Төрсөн он сар өдөр Саб-юнит Notes
Тайзны нэр Жинхэнэ нэр K.R.Y M T H D&E
Итыг / Leeteuk (이특) Пак Жонсү / Park Jung Soo (박정수) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1983 оны 07-р сарын 01 (1983-07-01) Ахлагч, туслах хоолой, туслах реппер
Хычол / Heechul (희철) Ким Хычол / Kim Hee Chul (김희철) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1983 оны 07-р сарын 10 (1983-07-10) Туслах хоолой, туслах реппер
Есон / Yesung (예성) Ким Жунхүн / Kim Jong Hoon (김종훈) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1984 оны 08-р сарын 24 (1984-08-24) Гол хоолой
Шиндун / Shindong (신동) Шин Дунхи / Shin Dong Hee (신동희) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1985 оны 09-р сарын 28 (1985-09-28) Туслах хоолой, туслах реппер, дэд бүжигчин
Сонмин / Sungmin (성민) И Сонмин / Lee Sung Min (이성민) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1986 оны 01-р сарын 01 (1986-01-01) Дэд хоолой, дэд бүжигчин
Инхёг / Eunhyuk (은혁) И Хёгжэ / Lee Hyuk Jae (이혁재) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1986 оны 04-р сарын 04 (1986-04-04) Гол реппер, туслах хоолой, гол бүжигчин
Сивон / Siwon (시원) Чүи Сивон / Choi Si Won (최시원) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1987 оны 04-р сарын 07 (1987-04-07) Визуал туслах хоолой
Дунхэ / Donghae (동해) И Дунхэ / Lee Dong Hae (이동해) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1986 оны 10-р сарын 15 (1986-10-15) Дэд хоолой, дэд бүжигчин, туслах реппер
Рёүг / Ryeowook (려욱) Ким Рёүг / Kim Ryeo Wook (김려욱) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1987 оны 06-р сарын 21 (1987-06-21) Гол хоолой
Кюхён / Kyuhyun (규현) Жу Кюхён / Cho Kyu Hyun (조규현) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1988 оны 02-р сарын 03 (1988-02-03) Гол хоолой, макнэ
Жуми / Zhoumi (조미) Жуо Ми / Zhou Mi (周觅) ХятадХятад Хятад 1986 оны 04-р сарын 19 (1986-04-19) Дэд хоолой
Өмнөх гишүүд
Ханкён / Hankyung (한경) Хан Гэн / Han Geng (韩庚) ХятадХятад Хятад 1984 оны 02-р сарын 09 (1984-02-09) Дэд бүжигчин, туслах хоолой
Канин / Kangin (강인) Ким Ёонүн / Kim Young Woon (김영운) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1985 оны 01-р сарын 17 (1985-01-17) Туслах хоолой
Кибом / Kibum (기범) Ким Кибом / Kim Ki Bum (김기범) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1987 оны 08-р сарын 21 (1987-08-21) Дэд реппер, туслах хоолой
Хэнри / Henry (헨리) Лиу Шянхуа / Liu Xian Hua (刘宪华) КанадКанад Канад 1989 оны 10-р сарын 11 (1989-10-11) Туслах реппер, дэд хоолой, гол бүжигчин

Discography[засварлах | кодоор засварлах]

Солонгос цомог
  • Twins (2005)
  • Don't Don (2007)
  • Sorry, Sorry (2009)
  • Bonamana (2010)
  • Mr. Simple (2011)
  • Sexy, Free & Single (2012)
  • Mamacita (2014)
  • Devil (2015)
Япон цомог
  • Hero (2013)

Filmography[засварлах | кодоор засварлах]

Film

  • Attack on the Pin-Up Boys (2007)
  • Super Show 3 3D (2011)
  • I AM. (2012)
  • Super Show 4 3D (2013)
  • SM Town Live World Tour 4:SM Town The Stage (2015)

DVD

  • Super Junior Boys in City Season 1. Kuala Lumpur (2006)
  • Super Junior Boys in City Season 2. Tokyo (2008)
  • Super Junior Boys in City Season 3. Hong Kong (2010)

Телевизийн хөтөлбөр

  • Super Junior Show (2005)
  • Super Adonis Camp (2006)
  • Mystery 6 (2006)
  • Super Junior Full House (2006)
  • Super Junior Mini-Drama (2006)
  • Idol World (2007)
  • Super Junior Animal Farm (2007)
  • Explorers of the Human Body (2007–2008)
  • Idol Show (2008)
  • Unbelievable Outing Season 3 (2008)
  • Super Junior's Foresight (2010)

Тоглолтууд болон аялан тоглолт[засварлах | кодоор засварлах]

Үндсэн тоглолт
  • The 1st Asia Tour - "Super Show" (2008–2009)
  • The 2nd Asia Tour - "Super Show 2" (2009–2010)
  • The 3rd Asia Tour - "Super Show 3" (2010–2011)
  • Super Junior World Tour - "Super Show 4" (2011–2012)
  • Super Junior World Tour - "Super Show 5" (2013–2014)
  • Super Junior World Tour - "Super Show 6" (2014–2015)
Фэн уулзалт
  • Super Camp (2015–2016)
Нэгдсэн тоглолтууд
  • SMTown Live '07 Summer Concert (2007)
  • SMTown Live '08 (2008–2009)
  • SM Town Live '10 World Tour (2010–2011)
  • SM Town Live World Tour III (2012–2013)
  • SM Town Week - Treasure Island (2013)
  • SM Town Live World Tour IV (2014–2015)
  • SM Town Live World Tour V (2016–)
Юнит хамтлагийн тоглолтууд
  • Super Junior-K.R.Y.
    • Super Junior-K.R.Y. The 1st Concert (2010–2011)
    • Super Junior-K.R.Y. Special Winter Concert (2012–2013)
    • Super Junior-K.R.Y. Japan Tour (2015)
    • Super Junior-K.R.Y. Asia Tour (2015)
  • Super Junior-D&E
    • Super Junior-D&E The 1st Japan Tour (2014)
    • Super Junior-D&E The 2nd Japan Tour (2015)
    • Super Junior-D&E Asia Tour (2015)