Солонгос хэл
Солонгос хэл | |
---|---|
Өөрийн нэр | өмнөд 한국어, умард 조선말 |
Тархалт | Солонгос (өмнөд, умард), БНХАУ |
Ард түмэн | Солонгос |
Төрөлх хэлтний тоо | Хоёр Солонгост 74 сая[1] |
Хэлний ангилал | |
Бичиг үсэг | Солонгос үсэг (Хангыль), Хятад үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс |
![]() ![]() |
Тохируулагч байгууллага |
Өмнөд Солонгост: Хэл шинжлэлийн хүрээлэн |
Томьёолбор | |
ISO 639-1 | ko |
ISO 639-2 | kor |
ISO 639-3 | kor |
![]() Солонгос хэлний тархалтыг харуулсан тойм газрын зураг |
Солонгос хэл нь солонгос үндэстний эх хэл бөгөөд уг хэлийг солонгосын хойгт орших Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон БНХАУ-ын Гирин аймгийн Ян Бианы Солонгос үндэстний өөртөө засах тойрог (цаашид ЯБСҮӨЗТ) болон Чан Бай Солонгос үндэстний өөртөө засах шяньд албан ёсоор хэрэглэнэ.
Өмнөд Солонгосын засгийн газар "Хангуг о" хэмээдэг байхад Хойд Солонгос улсад "Жосеон о" гэж нэрлэнэ.
Ерөнхий мэдлэг[засварлах | edit source]
Дэлхий даяар 75 сая гаруй ярилцагчтай гэсэн судалгаа бий бөгөөд 71 сая гаруй ярилцагч нь Солонгосын хойгт аж төрж байна. Солонгосын хойгоос бусад газарт буюу БНХАУ (гол төлөв ЯБСҮӨЗТ) болон хуучны Зөвлөлт холбоот улсад (гол төлөв Сахалин, Узбек улс, Хасаг улс) амьдарч байгаа Солонгос үндэстэн, солонгос угсаатай хүмүүс уг хэлээр ярилцаж байна.
Өгүүлбэрзүйн хувьд алтай язгуурын хэлүүдтэй адил SOV бүтэцтэй. Хэл шинжлэлийн хувьд залгамал хэл юм.
Түүхэндээ япон болон вьетнам хэлний адил хятад үсэг хэрэглэж байсан бөгөөд хятад хэлнээс орж ирсэн харь үг үгсийн сангийн нэлээдгүй хувийг эзэлнэ. Орчин үед Хангуль буюу Солонгос үсгийг өдөр тутамдаа хэрэглэж байна.
Цахим холбоос[засварлах | edit source]
Commons: Korean language – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Википедиа: Солонгос хэлээр |
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Harvard University "Korea Institute"
- ↑ Song, Jae Jung (2005), The Korean language: structure, use and context, Routledge, pp. 15, ISBN 978-0-415-32802-9, <https://books.google.com/books?id=rIk52cJ1vDEC&pg=PA15>.
- ↑ Campbell, Lyle & Mauricio Mixco (2007), "Korean, A language isolate", A Glossary of Historical Linguistics, University of Utah Press, pp. 7, 90–91.
- ↑ Dalby, David (1999 – 2000), The Register of the World's Languages and Speech Communities, Linguasphere Press.
- ↑ Kim, Nam-Kil (1992), "Korean", International Encyclopedia of Linguistics, vol. 2, pp. 282–86.
- ↑ Róna-Tas, András (1998), "The Reconstruction of Proto-Turkic and the Genetic Question", The Turkic Languages, Routledge, pp. 67–80.
- ↑ Schönig, Claus (2003), "Turko-Mongolic Relations", The Mongolic Languages, Routledge, pp. 403–19.
![]() |
Хэл ярианы тухай энэ нэгэн өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье. |