Jump to content

8 сарын 25

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
7 сар · 8 сар · 9 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

8 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 237 дахь (өндөр жил бол 238 дэх) өдөр юм. Мөн он дуустал 128 өдөр үлдэж байна.

Болсон үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1543 - Португалийн нэрт аялагч Антониу Мота дагагчдынхаа хамтаар Японд хөл тавьжээ. Ингэснээр Япон улсад Европоос ирсэн анхны хүмүүс болж түүхэнд үлджээ.
  • 1580 — испанчууд Лиссабон хотыг эзлэн авч Португалийг Испанид нэгтгэсэн байна.
  • 1609 — Галилео Галилей Их Зөвлөлд болон Венецийн шүүхэд өөрийн зохион бүтээсэн одод харах дуран -телескопыг шинэ төхөөрөмжийг танилцуулсан.
  • 1718 — француууд Умард Америкд Шинэ Орлеан боомт хот байгуулсан.
  • 1754 - Зүүнгарын хаант улсын Амарсанаа хан өөрийн харьяат 20 мянган хойдыг удирдан Манжийн хил дээр ирж, дагаар орох хүслээ илэрхийлжээ.
  • 1793 — Францын хувьсгалчдын цэрэг Марсель хотыг эзлэн авсан.
  • 1825 — Уругвай Бразил улсаас тусгаар тогтнолоо зарласан.
  • 1830 — Брюссельд голландчуудын эсрэг бослого эхэлсэн.
  • 1837 — АНУ-ын Засгийн газар Техасыг мужаар нэгтгэн авахаас татгазсан.
  • 1912 — Хятадад Гоминдан нам байгуулагдсан («ардын төрийн нам»).
  • 1914 - Япон улс Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлажээ.
  • 1960- Ром хотод Зуны XVII Олимпын наадам эхэлсэн.
  • 1972 — БНХАУ НҮБ-д анх удаа вето тавих эрхээ эдэлж Бангладеш улсын НҮБ-д элсэхийг эсэргүүцсэн байна.
  • 1983 — ЗХУ 10 тэрбум доллараар АНУ-аас буудай авах гэрээнд гарын үсэг зурсан.
  • 1944 - Холбоотны арми Парис хотыг нацистын дарангуйллаас чөлөөлсөн.
  • 1991 - Беларусь улс ЗХУ-аас тусгаар тогтнов.
  • 2006 - Украины Ерөнхий сайд асан Павло Лазаренкод мөнгө угаасан хэргээр 9 жилийн хорих ял оноожээ.

Энэ өдөр төрсөн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1530 — Догшин хэмээх IV Иван (1584 онд нас барсан) оросын анхны царь (1547—1575, 1576-1584).
  • 1836 — Брет Гарт (1902 онд нас барсан) америкийн богино өгүүллэгийн мастер.
  • 1912 — Эрих Хонеккер (1994 онд нас барсан) Зүүн Германы сүүлчийн удирдагч (1971—1989).
  • 1970 — Клаудиа Шиффер, германы топ загвар өмсөгч, жүжигчин, нийгмийн зүтгэлтэн.

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 1227 — Чингис хаан (1155 он орчим төрсөн) Их Монгол улсыг үндэслэн байгуулагч (1206—1227) энэ өдөр нас барсан гэж зарим судлачид үздэг.
  • 1270 — IX Луи (1214 онд төрсөн) Францын хаан (1226—1270).
  • 1776 — Дэвид Хьюм (1711 онд төрсөн) шотланын философич, түүхч, эдийн засагч («Мораль ба улс төр», «Английн түүх» бусад).
  • 1867 — Майкл Фарадей (1791 онд төрсөн), английн физикч, химич, цахилгаан соронзон индукцийг нээсэн, генераторыг бүтээгч.
  • 1900- Фридрих Ницше (1844 онд төрсөн) германы нэрт философич.

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

Энэ өдрийг Хойд Солонгост “Сонгуны өдөр” буюу Ким Ир Сенийг төрийн эрхэнд гарсныг тэмдэглэн өнгөрүүлдэг. Түүнчлэн Уругвай улс Бразилын эзэнт гүрнээс тусгаар тогтножээ. Францчууд дэлхийн хоёрдугаар дайнд нацистын Германаас чөлөөлөгдсөн өдөр тохиож байна. Бразил улсад цэргийн баярыг тэмдэглэж буй.


 Commons: 8 сарын 25 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан