8 сарын 7
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 7 сар · 8 сар · 9 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
8 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 219 дахь (өндөр жил бол 220 дэх) өдөр юм. Мөн он дуустал 146 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1912 — Орос, Япон хоёр улс Монгол болон Манжуурын нутагт өөрсдийн нөлөөгөө ялгаж тусгааралсан.
- 1932 — ЗХУ-д улсын болон хамтралын хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан хэрэгт цаазаар авах ял оноодог болов.
- 1960 — Фидель Кастро АНУ-ын Куба дахь бүх аж ахуйн нэгжүүдийг улсын мэдэлд шилжүүлэн авсан.
- 1993 — Лондон хот дахь Бакинхэмийн ордны нэг хэсгийг жуулчдад нээсэн.
- 2008 — Гүрж дэх дайн эхэлсэн.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1947 — София Ротару, ЗХУ-ын Ардын жүжигчин болон Молдавын дуучин.
- 1960 — Дэвид Духовны, Америкийн жүжигчин, хошой алтан бөмбөрцөг шагналтан.
- 1966 — Жимми Уэйлс, Америкийн интернет-ажил хэрэгч хүн, Википедиаг үүсгэгч, Викимедиа сангийн ерөнхийлөгч.
- 1981 — Бадарчийн Дашням (сүмогийн нэр нь Асасэкирюү Таро) Монголын сүмоч
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1921 — Александр Блок (1880 онд төрсөн), Оросын яруу найрагч
- 1938 — Константин Станиславский (жинэхэн овог Алексеев; 1863 онд төрсөн), Оросын театрын найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч, театрын онолч, ЗХУ-ын анхны Ардын жүжигчин (1936)
- 1947 — Антон Деникин (1872 онд төрсөн), Оросын цэргийн жанжин, улс төрийн зүтгэлтэн
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]