8 сарын 9
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 7 сар · 8 сар · 9 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
8 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 221 дахь (өндөр жил бол 222 дэх) өдөр юм. Мөн он дуустал 144 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1173 — Пизагийн цамхагыг барих ажил эхэлсэн.
- 1483 — Сикстын сүм нээгдсэн.
- 1842 — Канад, АНУ-ын хоорондох улсын хилийн зурвасыг "Вебстер-Ашбертон"-ны гэрээгээр тогтоосон.
- 1859 — америкийн зохион бүтээгч Натан Эймс (Nathan Ames) урсдаг цахилгаан шатны патент авсан.
- 1905 — Портсмут (АНУ) хотод ерөнхийлөгч Теодор Рузвельтын жуучлалаар Орос, Японы яриа хэлэлцээ эхэлж 9-р сарын 5 Портсмутийн энхтайвны гэрээ байгуулж өндөрлөсөн юм.
- 1919 — Их Британи Персийн протеторат буюу хамгаалгч болсон тухай зарласан.
- 1940 — Берлин—Багдад чиглэлийн төмөр зам баригдаж дууссан.
- 1945 — Хирошима хотыг бөмбөгдсөний 3 хоногийн дараа Нагасаки хот дээр цөмийн бөмбөг хаяж 74 мянган хүн өртөж амиа алдсан.
- ЗХУ Манжуурт цэргээ оруулж Японы эсрэг дайн эхлүүлсэн.
- 1965 — Сингапур улс Малайзаас тусгаар болж тусгаар тогтнолоо зарласан.
- 1980 — шведын AББA хамтлаг 8 дахь удаагаа Британийн хит-парадыг «The Winner Takes It All» дуугаар тэргүүлэв.
- 1992 — Барселон хотод Зуны Олимпын наадмын хаалтын ажиллагаа болов.
- 1996 — Борис Ельцины Оросын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаа сонгогдсоны танграг өргөх ёслол болов.
- 1999 — Борис Ельцин Оросын Ерөнхий сайд Сергей Степашиныг огцруулж Холбооны Аюулгүй байдлын албаны захирал Владимир Путиныг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч дараа Ерөнхий сайдаар томилсон.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1776 — Амедео Авогадро (1856 онд нас барсан) италийн физикч бөгөөд химич. Усны томъёог нээсэн эрдэмтэн.
- 1938 — Леонид Кучма, украины улс төрийн зүтгэлтэн, Украины ерөнхийлөгч (1994—2004).
- 1963 — Уитни Хьюстон (2012 онд нас барсан) америкийн алдарт дуучин, жүжигчин, продюсер.
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1904 — Фридрих Ратцель (1844 онд төрсөн) германы газарзүйч болон угсаатан судлаач.
- 1946 — Леон Гомон (1864 онд төрсөн) францын продюсер, ажил хэрэгч хүн, "Gaumont" кино компани уусгэн байгуулагч.
- 1975 — Дмитрий Шостакович (1906 онд төрсөн) зөвлөлтийн хөгжмийн зохиолч.