Jump to content

Чак Иболя

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чак Иболя

Чак Иболя, Дороти Одам, Элфрийдэ Каун нар Берлиний олимпод

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Унгар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Чак Иболя
Төрсөн огноо 1915 оны 1 сарын 6 (1915-01-06)
Төрсөн газар Будапешт
Нас барсан огноо February 10, 2006(2006-02-10) (91 насалсан)
Нас барсан газар Будапешт
 
Медалиуд
Зуны олимп
Алт Берлин 1936 Эмэгтэй өндрийн харайлт
Европын АШТ
Алт 1938 Эмэгтэй өндрийн харайлт

Чак Иболя (Унгар: Csák Ibolya, 1915 оны 1 сарын 6 – 2006 оны 2 сарын 10) нь Унгарын хөнгөн атлетикч, 1936 оны Берлиний олимпын эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын аварга тамирчин юм. Тэрээр мөн 1938 онд хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Чак нь уг хоёр тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны унгар эмэгтэй болсон билээ.

1936 оны олимпын наадмын өндрийн харайлтын тэмцээн түүхэнд хамгийн өрсөлдөөнтэй болсон юм. 3 тамирчин 160 см дээгүүр давсан ч тэдний хэн нь ч 162-г давж чадсангүй. Тиймээс тэдэнд дөрөв дэх боломжийг олгоход Чак ганцаараа давж, алтан медаль хүртжээ.

1938 оны Европын АШТ-д Германы Дора Ратен 170 см дээгүүр давж, дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлсэн боловч хожим Нацист Залуучуудын Хөдөлгөөний шаардлагаар эмэгтэй хүн болж тэмцээн уралдаанд ордог байсан Херманн гэдэг нэртэй эрэгтэй хүн болох нь илэрсэн тул 164 см өндөрт харайсан Чак алтан медаль хүртжээ. Тэр тэмцээнд үндэснийхээ дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд уг амжилт нь 24 жил хадгалагджээ.

Тэрээр Унгарын 9 удаагийн аварга бөгөөд үүнээс 2 удаад нь уртын харайлтаар түрүүлсэн ажээ.

Иболя 1929-өөс 1932 онд гимнастик, 1933-аас 1939 онд хөнгөн атлетикаар тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд Үндэсний Гимнастикийн Клубт харьяалагддаг байв. Тэрээр 2005 онд Шударга өрсөлдөөний төлөө амьдралдаа амжилт гаргасан тамирчдад олгодог олон улсын шагнал (International Fair Play Life Achievement Award) хүртжээ.

Чак 1936 - 1970 онд Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэх үйлдвэрийн төв газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

Тэрээр 1940 онд Иболя, 1942 онд Аттила хэмээх хүүхдүүдтэй болжээ.