Jump to content

Өндрийн харайлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Елена Владимировна Слесаренко, 2007 он

Өндрийн харайлт нь хөнгөн атлетикийн харайлтын төрлүүдийн нэг бөгөөд тодорхой зайнаас гүйж, нэг хөлөөрөө түлхэлт аван, хэр өндөр хөндлөвчин дээгүүр давж гарахаа өрсөлддөг спортын төрөл юм.

Өмнө нь урагшаа үсрэх, хайчилж үсрэх, урагшаа унаж үсрэх зэрэг аргаар үсэрдэг байсан бөгөөд 1968 оны Мехикогийн олимпод Америкийн тамирчин Дик Фосбери өөрийн боловсруулсан нуруугаараа унаж үсрэх аргаар түрүүлснээс хойш бараг бүх тамирчид уг аргыг хэрэглэдэг болсон.

  • Шүүгч эхлэх дохио өгсний дараа 1 минутын дотор үсрэх ёстой.
  • Гүйхдээ баримжаа болгох тэмдэглэгээ 2 хүртэл тавьж болно.
  • Нэг хөлнөөсөө түлхэлт авах ёстой.
  • Захиалсан өндрөө 3 удаагийн оролдлогоор давж чадаагүй бол дараагийн үсрэлт хийх эрхгүй болно.
  • Хөндлөвчийг давалгүйгээр эсрэг талд нь гарах буюу биеийн нэг хэсэг нь илүү гарвал үсрэлтийг амжилтгүйд тооцно.
  • Ижил амжилт үзүүлсэн үед байрыг дараах аргаар тогтооно.
    1. Хамгийн өндөр амжилтаа хамгийн цөөн оролдлогоор давсан,
    2. Амжилтгүй оролдлогын нийт тоо нь цөөн,
    3. Амжилттай, амжилтгүй болсон эсэхийг харгалзалгүйгээр нийт оролдлогын тоо нь цөөн.
АмжилтӨндөрНэрХарьяалалОгноо
Дэлхий2м45Хавьер Сотомайор Куба1993 оны 7 сарын 27
Ази2м39Жу Жианхуа Хятад1984 оны 6 сарын 10
Монгол2м08Д.Алтансүх Монгол1987 оны 6 сарын 30
АмжилтӨндөрНэрХарьяалалОгноо
Дэлхий2м09Стефка Костадинова Болгар1987 оны 8 сарын 30
Ази1м97Кин Рэ Хятад1989 оны 5 сарын 7
Ази1м97С.Залевская Казахстан1996 оны 6 сарын 14
Ази1м97С.Залевская Казахстан2000 оны 7 сарын 5
Ази1м97Т.Ефименко Киргиз2003 оны 7 сарын 11
Монгол1м71Б.Номин  Монгол2021 оны 7 сарын 2
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Өндрийн харайлт – Энэ үгийг тайлбар толиос харна уу