2000 он
Харагдац
(2000-с чиглүүлэгдэв)
| Аргын жил дараалал |
|---|
| 1995 · 1996 · 1997 · 1998 1999 — 2000 — 2001 2002 · 2003 · 2004 · 2005 |
| Хамаарах арван |
| 2000-д он |
| Хамаарах зуун |
| XX зуун |
Хоёр мянга он нь Григорийн тооллоор Бямба гаригаар эхэлдэг өндөр жил юм.
2000 он нь:
- Олон Улсын Энхтайвны Соёлын Жил
- Дэлхийн Математикийн жил байв.
2000 оныг манай эриний гурав дахь мянганы эхний он гэж үздэг хүн олон байдаг ч тэг он гэж байгаагүй тул хоёр дахь мянганы сүүлийн он болно.
Нэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 1-нд Белорусь рублийн нэрлэсэн үнийг өөрчилсөн.
- 9-нд Ислам Каримовыг Узбекистан Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгосон (сонгогчдын 91.9%-ийн санал);
Хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 16-20-нд Лэйк Плэсид хотод Өвлийн Сайн санааны наадам болсон.
- 22-нд Украинд цаазаар авах ялыг зогсоосон.
Гуравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 4-нд Sony компани түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай, хамгийн алдартай тоглоомын консол болсон 6 дахь үеийн PlayStation 2-ыг гаргасан.
- 26-нд Оросын ерөнхийлөгчийн сонгууль болж Владимир Путин эхний шатанд үнэмлэхүй олонхийн санал авсан.
- 31-нд Эстони улс хүн амын тооллого явуулсан.
Дөрөвдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 1-нд АНУ-д хүн амын тоолого болсон.
- 5-нд Мори Ёшироо Японы Ерөнхий сайдаар сонгогдов.
- 9-нд Эдуард Шеварднадзе сонгуульд оролцсон сонгогчдын 82 гаруй хувийн саналыг авч, Гүржийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдов.
- 16-нд Украинд бүх нийтийн санал асуулга явуулав. Сонгогчдын 80 гаруй хувь нь хоёр танхимтай парламент байгуулах, депутатуудын тоог 450-аас 300 болгон бууруулах, парламентын халдашгүй байдлыг арилгах, хэрэв нэг сарын дотор парламентын олонх болж чадахгүй эсвэл гурван сарын дотор Сайд нарын танхимаас боловсруулж өргөн барьсан улсын төсвийн төслийг батлаагүй бол Дээд Радын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах эрхийг Ерөнхийлөгчид олгохыг дэмжсэн. Гэсэн хэдий ч бүх нийтийн санал асуулгын шийдвэрүүд хэзээ ч хэрэгжээгүй.
- 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын Холбооны Улсын Цэргийн үзэл баримтлалыг батлав.
- 28-нд Турк, Азербайжан, Гүрж улсууд Каспийн тэнгисийн газрын тосыг Оросыг тойрч гарах газрын тос дамжуулах хоолой барих гэрээнд гарын үсэг зурав.
Тавдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслол болов.
- 17-нд Оросын Ерөнхий сайдаар Михаил Касьяновыг батлав.
- 30-нд Киргизийн Ерөнхийлөгч Аскар Акаев орос хэлийг албан ёсны статус олгох хуульд гарын үсэг зурав.
Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 10-нд Сирийн Ерөнхийлөгч Хафез аль-Асад зүрхний шигдээсээр нас барж, сарын дараа түүний хүү Башар Асад түүний залгамжлагч болжээ.
- 16-нд Умард болон Өмнөд Солонгосын хооронд тохиролцоонд хүрч, уг тохиролцооны дагуу Өмнөд Солонгос Умардад 6 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр амласан;
Долоодугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 1-нд АНУ-д санхүүгийн баримт бичгийг цахим гарын үсгээр баталгаажуулахыг зөвшөөрдөг болсон.
- 11-25-нд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны зуучлалаар Камп Дэвидэд Израилийн Ерөнхий сайд Эхуд Барак, Палестины Засаг захиргааны тэргүүн Ясир Арафат нарын хооронд Израиль-Палестины мөргөлдөөнийг эцэслэн шийдвэрлэх талаар хэлэлцээ хийсэн боловч амжилтгүй болсон.
- 17-19-нд В.Путин БНХАУ-д айлчилсан.
- 30-нд Венесуэлд ерөнхий болон бүс нутгийн сонгуулиар Уго Чавес тус улсын ерөнхийлөгчөөр 59.76% дахин сонгогдсон.
Наймдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 8-нд Их Британи, АНУ, Италийн эрдэмтэд хүнийг клоны аргаар хувилах туршилт эхэлснээ албан ёсоор зарласан.
- 12-нд оросын цэргийн цөмийн шумбагч "Курск" буюу К-141 онгоц Баренцын тэнгист осолдсон.
Есдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 15-нд Зуны 27-р Олимпийн наадмын нээлтийн ёслол Австралийн Сидней хотод болов.
- 24-нд Францад ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7-оос 5 жил болгон бууруулах асуудлаар үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга явуулж үр дүнг баталсан.
Аравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 1-нд Зуны 27-р Олимпийн наадмын хаалтын ёслол болов.
- 2-5-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэг улсад төрийн айлчлал хийв.
- 8-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Александр Квасньевски 53.9 хувийн санал авч дахин ялалт байгуулав.
- 10-нд Казахстаны Астана хотод Беларусь, Казахстан, Киргизстан, Орос, Тажикистаны ерөнхийлөгчид Евразийн эдийн засгийн нийгэмлэг (ЕврАзЭС) байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурав.
- 16-нд Гүржийн Ерөнхийлөгч Эдуард Шеварднадзе өөрийн улс хуучин Зөвлөлт Холбоот Улсын өмчийн нэг хэсэг хувийг эзэмших эрхтэй гэж мэдэгдэв.
- 29-нд Аскар Акаев Киргизстаны Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдов.
Арваннэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 7-нд Жорж Буш залуу АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан.
- 16-нд Билл Клинтон Вьетнамын дайн дууссанаас хойш Вьетнамд айлчилсан анхны АНУ-ын ерөнхийлөгч болсон.
Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 21-нд Нидерланд улс ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан дэлхийн анхны улс болжээ.
Энэ онд нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 2 сарын 20: Анатолий Собчак Санкт-Петербург хотын захирагч
- 2 сарын 23: Сэр Стэнли Мэтьюз - Английн алдарт хөлбөмбөгчин
- 5 сарын 14: Обүчи Кэйзоо - Японы ерөнхий сайд