2 сарын 23
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 54 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 311 өдөр (өндөр жил бол 312 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 303 - Ромын эзэн хаан Диоклетиан Никомеди хотод байрлах Христийн шашны сүмийг нураах шийд гаргав. Ингэснээр тэрээр 9 жилийн туршид Христийн шашинтай хатуу тэмцсэн билээ.
- 532 - Византийн эзэн хаан I Юстиниан Константинополь хотод Ортодокс Христийн бөмбөгөр оройтой сүм байгуулах шийд гаргажээ. Түүний зарлигийн дагуу "Айя София" сүм байгуулагдсан юм.
- 1455 - Гутенбергийн зохиосон хэвлэх машинаар "Библи" судрыг олон тоогоор хэвлэж эхлэв.
- 1836 - Техасын хувьсгал: Техас мужийн Сан Антонио хотод Аламогийн тулаан эхэлжээ.
- 1847 - Америк-Мексикийн дайн: Америкийн цэргүүд ирээдүйн ерөнхийлөгч Захари Тейлорын удирдлага дор Мексикийн жанжин Антонио Лопез де Санта Аннагийн армийг сөнөөжээ.
- 1854 - Өмнөд Африк дахь нидерландчууд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлаж, Оранж чөлөөт улсыг тунхаглав.
- 1861 - АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Абрахам Линкольны амь насанд халдахыг завджээ.
- 1886 - Америкийн эрдэмтэн Чарльз Мартин Холл хөнгөн цагааныг үйлдвэрлэлд туршиж эхлэв. Тэрээр үүнийг олон жилийн туршид үргэлжлүүлсэн бөгөөд дүү болох Жулиа Брейнерд Холл нь туслаж байсан гэдэг.
- 1893 - Рудольф Дизель дизель хөдөлгүүртээ патент авсан.
- 1898 - Алдарт зохиолч Эмиль Золаг шоронд хорив. Тэрээр Францын засгийн газарт ахмад Альфред Дройфусыг хилсээр хорьсон талаар захидал бичсэнийхээ төлөө шоронд хоригджээ.
- 1903 - Куба улс Гуантанамо тохойг АНУ-д хөлслүүлэх эцсийн шийдийг гаргав.
- 1905 - Чикаго мужийн ерөнхий прокурор Пол Харрис, өөр бусад гурван бизнесмэний хамтаар үдийн зоог барьж байх үеэрээ "Ротари клуб" байгуулах тохиролцоонд хүрчээ.
- 1917 - Хаант Оросын Санкт-Петербург хотод хувьсгалын анхны хөдөлгөөн өрнөв.
- 1927 - АНУ-ын Ерөнхийлөгч Кэлвин Күүлиж Холбооны радиогийн зөвлөл байгуулах зарлигт гарын үсэг зурав.
- 1934 - Бельгийн хаан ширээнд III Леопольд суужээ.
- 1941 - Доктор Гленн Т.Сийборг плутонийг гарган авав.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы тэнгисийн цэргийн хүч АНУ-ын Калифорни мужийн Санта Барбарагийн ойролцоо гал нээжээ.
- 1943 - Грек улсад Панэленикийн залуусын нэгдсэн холбоо албан ёсоор байгуулагдав.
- 1944 - Зүүн Азийн Умард Кавказын Чеченийн бүс нутагт ингуш үндэстний эсрэг ЗХУ хүч хэрэглэх ажиллагааг эхлүүлжээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Филиппиний Манила хотыг Японы түрэмгийллээс чөлөөлөв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: ЗХУ болон Польшийн цэргийн хамтарсан хүч Германыг Польшийн нутаг дэвсгэрээс хөөн гаргав.
- 1954 - АНУ-ын Питтсбург хотод хүүхдүүдийг анх удаагаа нэгдсэн вакцинжуулалтад хамруулжээ.
- 1980 - Ираны барьцаалалт: Ираны дээд тэргүүн Аяатолла Рухолла Хомейни Ираны парламент Америкийн барьцаалагсдын цаашдын хувь тавиланг шийднэ гэж мэдэгдэв.
- 1981 - Испанид төрийн эргэлт хийхийг завдсан Антонио Техерог Испанийн төлөөлөгчдийн танхим баривчлан, шүүхээр шийдвэрлэх ёстой гэж үзжээ.
- 1991 - Персийн булангийн дайн: Саудын Арабын цэргийн хүч Иракийн хилийг давж дайны ажиллагаагаа эхлүүлэв.
- Тайландын генерал Сунторн Консомпонг төрийн цуст эргэлт хийв.
- 1999 - Туркийн Курдын босогчдын тэргүүн Абдулла Очаланыг улс орноосоо урвасан гэж үзэн баривчилжээ.
- 2010 - Италийн Ламбро голд нэр үл мэдэгдэх дээрэмчид халдаж 2.5 литр газрын тос голд асгарчээ.
- 2012 - Ирак даяар цуврал дэлбэрэлт болж, улмаар 83 хүн амиа алдан, 250 хүн шархаджээ.
- 2014 - Украинд төрийн өөрчлөлт болов. Украины Дээд Радагийн тогтоолоор Александр Турчиновыг Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
- 2017 - Сирийн чөлөөт арми Туркийн дэмжлэгтэйгээр Аль-Баб хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1417 - Ромын пап II Паул (1471 онд нас барсан).
- 1443 - I Матьяш (1490 онд нас барсан), Унгарын хаан (1458-1490).
- 1744 - Германы банкир, бизнесмэн Майер Амшель Ротшильд (1812 онд нас барсан).
- 1756 - Франтишек Герстнер (1832 онд нас барсан), Чехийн физикч, инженер, анхны төмөр зам зохион бүтээгчдийн нэг.
- 1840 - Австрийн нэрт эдийн засагч Карл Мээнгэр (1921 онд нас барсан)
- 1850 - Сезар Риц (1918 онд нас барсан), Швейцарын зочид буудлын эзэн, тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээ болох Ritz-ийн үүсгэн байгуулагч.
- 1874 - Эстонийн анхны Ерөнхийлөгч Константин Пац (1956 онд нас барсан)
- 1876 - Хаяши Сэнжүүро (1943 онд нас барсан), Японы цэргийн болон төрийн зүтгэлтэн, Японы Ерөнхий сайд(1937 оны 2-р сараас 6-р сар хүртэл).
- 1879 - Казимир Малевич (1935 онд нас барсан), Оросын абстракт зураач, «Хар квадрат» зурсан зураач.
- 1899 - Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин, кино найруулагч Норман Таурог (1981 онд нас барсан)
- 1908 - Австралийн ерөнхий сайд Уиллиам Макмехон (1988 онд нас барсан)
- 1923 - Уругвайн Ерөнхийлөгч Рафаель Аддиежо Бруно (2014 онд нас барсан)
- Грекийн Ерөнхий сайд Иоаннис Гривас (2016 онд нас барсан)
- 1924 - Нобелийн шагналт Америкийн физикч Аллан МакЛеод Кормак (1998 онд нас барсан)
- 1944 - Олег Янковский (2009 онд нас барсан), ЗХУ-ын Ардын жүжигчин, тайз, дэлгэцийн жүжигчин.
- 1954 - Украины гурав дахь Ерөнхийлөгч Виктор Ющенко
- 1960 - Японы эзэн хаан Нарүхито
- 1977 - Олимпын хошой, дэлхийн аварга, Эстонийн цаначин Кристина Шмигун-Вахи
- 1981 - Английн хөлбөмбөгч Гарет Барри
- 1983 - "Залуу Викториа", "Хувь тавиланг зохицуулах товчоо", "Модон дунд" киноны од, "БАФТА", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Эмили Блант
- 1986 - Америкийн дуучин Скайлар Грей
- 1988 - Аргентинийн хөлбөмбөгч Николас Гайтан
- 1992 - Бразилийн хөлбөмбөгч Касемиро
- 1994 - Америкийн жүжигчин Дакота Феннинг
- 1995 - Америкийн сагсанбөмбөгч Эндрью Уиггинс
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1100 - Сон гүрний хаан Жежонг (1076 онд төрсөн)
- 1447 - Ромын пап IV Евгений (1383 онд төрсөн)
- 1464 - Мин гүрний хаан Йензонг (1427 онд төрсөн)
- 1766 - Польшийн хаан Станислав Лешински (1677 онд төрсөн)
- 1848 - АНУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч Жон Куинси Адамс (1767 онд төрсөн)
- 1969 - Саудын Арабын хоёр дахь хаан Сауд бин Абдулазиз Аль Сауд (1902 онд төрсөн)
- 1973 - Нобелийн шагналт Америкийн физикч Дикинсон В.Ричардс (1895 онд төрсөн)
- 1990 - Эль Сальвадорын Ерөнхийлөгч Хосе Наполеон Дуарте (1925 онд төрсөн)
- 2000 - Английн хөлбөмбөгч Стенли Меттьюс (1915 онд төрсөн)
- 2006 - Италийн хөлбөмбөгч Тельмо Зарра (1921 онд төрсөн)
- 2008 - Словенийн Ерөнхийлөгч Йанез Дрновсек (1950 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]
Гайана Бүгд найрамдах Машраманигийн өдөр
Латви Метени
Америкийн Нэгдсэн Улс Гадилан талхны үндэсний өдөр
Бруней Үндэсний өдөр
Орос Эх орноо хамгаалагчдын өдөр
Беларусь Эх орноо хамгаалах, зэвсэгт хүчний өдөр