2 сарын 10

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 10 нь Григорийн тооллын жилийн 41 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 324 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 325 байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1258 - Монголын эзэнт гүрний цэрэг Аббасидийн Халифатыг уулгалан довтолж сөнөөв.
  • 1306 - Шотландын тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг толгойлогч Жон Комин Грейфрайрын сүмын дээд давхарт алагдав.
  • 1567 - Шотландын хатан Меригийн хоёр дахь нөхөр Лорд Данли Эдинбург дэх гэртээ алуулах дөхжээ.
  • 1814 - Напалеоны дайн: Шампуберийн тулаанд Францын арми Орос, Пруссын цэргийг бут ниргэжээ.
  • 1840 - Их Британийн хатан хаан Викториа хунтайж Альберттай гэрлэв.
  • 1870 - Дэлхийн христийн залуу эмэгтэйчүүдийн холбоо Нью-Йорк хотноо байгуулагджээ.
  • 1912 - Богд хааны зарлигаар Шүүх яамны дэд сайд, Засагт хан аймгийн засаг хошууны бэйс Гончигдамбыг Баруун хязгаарын сайдын тушаалд томилов.
  • 1923 - АНУ-ын Техас мужийн Лаббок хотод Техасын технологийн их сургууль байгуулагдав.
  • 1933 - АНУ-ын Нью-Йорк хотын "Медисон Скүэр Гарден"-д Примо Карнера Эрни Шаафыг хүнд цохилтоор буулган авав. Энэ тоглолтоос хойш дөрөв хоногийн дараа Эрни Шааф амьсгал хураажээ.
  • 1939 - Испанийн иргэний дайн: Үндэсний үзэлтнүүд Каталоныг эзлэх хөдөлгөөнийг эхлүүлэв.
  • 1940 - Польшийн зүүн хэсгийг эзлэн түрэмгийлсэн ЗХУ-ын удирдлагууд нутгийн иргэдийг Сибирь рүү цөлж эхэлжээ.
  • 1942 - АНУ-ыд "алтан бичлэг" гэх алдрыг анхлан хүртсэн "Шаттанүүга Чоо Чоо" дуу цацагдаж эхлэв.
  • 1943 - Дэлхийн II дайн: Ленинградын бүслэлт эцэслэгдэв. Зөвлөлтийн улаан арми хүчтэй тулаан өрнүүлсний дүнд ийнхүү бүслэлтээс гарч чаджээ.
  • 1947 - Кристиан Диор загварын шинэ цуглуулгаа худалдаанд гаргав. Урт банзал, задгай энгэр, мөр ил гарсан загвар нь загварын чиг хандлагыг өөрчилжээ.
  • 1954 - АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Айзенхауэр Вьетнамд цэргийн ажиллагаа явуулах анхааруулга өгчээ.
  • 1967 - АНУ-ын Конгресс үндсэн хуулиндаа 25 дахь нэмэлт өөрчлөлт оруулав.
  • 1972 - Рас Аль Хаймах Арабын нэгдсэн Эмират улсад нэгдсэнээр одоогийн долоон эмир бүхий улс бий болжээ.
  • 1984 - Кенийн цэргүүд хүн төрөлхтөний эсрэг айхтар хядлагыг үйлдэв. Кенийн зүүн хойд хэсэгт орших Вагалиа тосгон дахь 5000 гаруй хүнийг хөнөөжээ.
  • 1989 - АНУ-ын Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны даргаар Рон Браун сонгогджээ. Тэрээр Америкийн голлох намын бодлогыг зангидсан анхны хар арьст хүн болсон билээ.
  • 1996 - IBM компанийн супер хүчин чадал бүхий компьютер дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг буулган авчээ.
  • 2009 - Харилцаа холбооны Иридиум 33, Космос 2251 хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөж, сүйрэв.
  • 2016 - Өмнөд Солонгосын тал Кесоны аж үйлдвэрийн паркын үйл ажиллагаагаа зогсоожээ. Хойд Солонгосын тал Кванмёнсон 4 сансрын хөлөг хөөргөснөөс болж энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1859 - Францын 12 дахь ерөнхийлөгч Александр Миллеран (1943 онд нас барсан)
  • 1868 - Пруссийн хунтайж Валдемар (1879 онд нас барсан)
  • 1889 - Туркийн тав дах ерөнхийлөгч Чевдет Сунай (1982 онд нас барсан)
  • 1890 - Нобелийн шагналт Оросын зохиолч Борис Пастернак (1960 онд нас барсан)
  • 1894 - Их Британийн ерөнхий сайд Харольд Макмиллан (1986 онд нас барсан)
  • 1897 - Нобелийн шагналт Америкийн вирологич Жон Франклин Эндерс (1985 онд нас барсан)
  • 1902 - Нобелийн шагналт Америкийн физикч Уольтер Хаусэр Браттейн (1987 онд нас барсан)
  • 1905 - Америкийн сагсанбөмбөгийн Бостон Селтикс багийг үндэслэгч Уольтер А.Браун (1964 онд нас барсан)
  • 1910 - Нобелийн шагналт Белгийн эрдэмтэн Доминик Пайр (1969 онд нас барсан)
  • 1922 - Унгарын анхны ерөнхийлөгч Арпад Гонч (2015 онд нас барсан)
  • 1936 - Монголын суут яруу найрагч Р.Чойном (1973 онд нас барсан)
  • 1940 - Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, Европын хошой хүрэл медальт Их Британийн таван төрөлт болон Уртын харайлтын тамирчин Мери Ранд
  • 1950 - Олимпийн 9 алтан медальт Америкийн усанд сэлэгч Марк Спитц
  • 1956 - Тувалу улсын 12 дахь ерөнхий сайд Энэль Сопоага
  • 1957 - Монголын яруу найрагч, улстөрч О.Дашбалбар (1999 онд нас барсан)
  • 1961 - Оскарын хоёр удаагийн шагналт Америкийн кино зохиолч, найруулагч Александер Пейн
  • 1967 - "Маск", "Юрин Галавын цэцэрлэг" киноны од Лора Дерн
  • 1974 - "Хүн аалз", "Үхлийн тоглоом" киноны од Элизабет Банкс
  • 1982 - Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга Жастин Гатлин
  • 1985 - Туркийн хөлбөмбөгч Сельчук Инан

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1242 - Японы эзэн хаан Шижо (1231 онд төрсөн)
  • 1307 - Юань гүрний эзэн хаан Төмөр (1265 онд төрсөн)
  • 1755 - Францын аугаа философич Монтескье (1689 онд төрсөн)
  • 1829 - Ромын пап XII Лео (1760 онд төрсөн)
  • 1837 - Оросын аугаа зохиолч Александер Пушкин (1799 онд төрсөн)
  • 1913 - Олимпийн аварга, хошой мөнгөн медальт, хүрэл медальт Грекийн уртын харайгч Константинос Циклитирас (1888 онд төрсөн)
  • 1918 - Оттоманы эзэнт гүрний султан II Абдул Хамид (1842 онд төрсөн)
    • Нобелийн шагналт Италийн зохиолч Эрнесто Теодоро Монета (1833 онд төрсөн)
  • 1923 - Рентген туяаг нээн илрүүлсэн, Нобелийн шагналт физикч Вилгельм Конрад Рентген (1845 онд төрсөн)
  • 1939 - Ромын пап XI Пиус (1857 онд төрсөн)
  • 1956 - Грекийн ерөнхий сайд Эммануйл Цүдерос (1882 онд төрсөн)
  • 2014 - Америкийн жүжигчин, дипломатч Шерли Темпл (1928 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Flag of Malta.svg Мальт Гэгээн Полын баяр
  • Flag of Eritrea.svg Эритр Фенкилийн өдөр
  • ИталиИтали Итали Нутгаасаа цөлөгдөгсдийг дурсах өдөр