2 сарын 5

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

2 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 36 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 329 өдөр (өндөр жил бол 330 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 62 - Помпей хотод газар хөдлөлт болов.
  • 756 - Хятадын Тан гүрний эсрэг хувьсгалыг удирдсан Ан Лүшан Ян улс байгуулж, өөрийгөө хаанд өргөмжлөв.
  • 1576 - Францын католик болон протестант шашинтнуудын хооронд шашны дайн дэгджээ.
  • 1778 - АНУ-ын хоёр дахь мужаар Өмнөд Каролина муж нэгдэв.
  • 1818 - Швед-Норвегийн хаант улсын эзэн хаанд Жеан-Баптист Бернодотт өргөмжлөгдөв.
  • 1852 - Хаант Оросын Санкт Петербург хотод Эрмитажийн музей олон нийтэд үүд хаалгаа нээв.
  • 1859 - Оттоманы эзэнт гүрний автономит муж болох Валлачиа болон Молдави нэр нэгдсэн вант улс байгуулав.
  • 1909 - Бельгийн эрдэмтэн Лео Бейкэланд "бейкэлайт" бодисыг лабораторид гарган авсан нь дэлхийн анхны синтетик хуванцар материал болсон юм.
  • 1917 - Мексик улсад одоо мөрдөгдөж буй үндсэн хууль батлагдаж тус улс холбооны бүгд найрамдах улс болсон юм.
  • 1919 - Алдарт жүжигчид болх Чарли Чаплин, Мери Пикфорд, Дуглас Фейрбэнкс, Д.В.Гриффит нар нэгдэж "United Artists" компанийг байгуулав.
  • 1939 - Генералиссмус Франциско Франко Испанийн удирдагч болов.
  • 1941 - Дэлхийн II дайн: Холбоотон арми Эритри улсын Керен хотод хяналтаа тогтоожээ.
  • 1958 - Бүгд найрамдах Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчид Гамал Абдел Нассер нэрээ дэвшүүлэв.
  • 1962 - Францын ерөнхийлөгч Шарль де Гойл Алжирийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
  • 1971 - Аполло 14 хөлөг саран дээр газарджээ.
  • 1988 - Панамын чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн Мануэль Нориегаг хар тамхи нууцаар хил давуулсан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр баривчлав.
  • 1997 - Швейцарын хамгийн том гурван банк хоморголон устгах ажиллагааны золиос болсон хохирогчдын ар гэрийнхэнд 71 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох шийд гаргажээ.
  • 2000 - Чеченийн Грозни хотын Нове Алди тосгонд ОХУ-ын арми халдлага үйлдэж, 60 энгийн иргэн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 976 - Японы эзэнт гүрний хаан Санжо (1017 онд нас барсан)
  • 1788 - Их Британийн ерөнхий сайд нэрт улстөрч Роберт Пийл (1850 онд нас барсан)
  • 1840 - Максимийн хурдан бууг зохион бүтээсэн Хирам Максим (1916 онд нас барсан)
  • 1852 - Японы ес дэх ерөнхий сайд Масатаке Тераүчи (1919 онд нас барсан)
  • 1897 - НАТО-гын гурав дахь ерөнхий нарийн бичгийн дарга Дирк Стиккер (1979 онд нас барсан)
  • 1907 - Францын ерөнхий сайд Пьерре Фимлин (2000 онд нас барсан)
  • 1914 - Нобелийн шагналт Английн физиологич Алан Ллойд Хожкин (1998 онд нас барсан)
  • 1915 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт Хофштадер (1990 онд нас барсан)
  • 1919 - Грекийн ерөнхий сайд Андреас Папандреу (1996 онд нас барсан)
  • 1929 - Австрийн 19 дэх Канцелор Фред Синоватц (2008 онд нас барсан)
  • 1932 - Италийн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Чезаре Малдини (2005 онд нас барсан)
  • 1937 - Олимп, Европын аварга Бельгийн спорт алхагч Гастон Роелантс
  • 1943 - Атари компанийг үндэслэгч Нолан Бушнелл
  • 1944 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 51 дэх их аварга Масаширо Таманоуми (1971 онд нас барсан)
  • 1948 - Шведийн нэрт дасгалжуулагч Свен-Горан Эрикссон
  • 1954 - Red Hot Chili Peppers хамтлагийн бөмбөрчин Клифф Мартинез
  • 1969 - "Ромео Жульетта хоёр", "Фрост/Никсон", "Гамлет" киногоороо алдаршсан Уэлсийн жүжигчин Майкл Шийн
  • 1972 - Данийн угсаа залгамжлах гүнж Мери
  • 1977 - Олимпийн дөрвөн удаагийн Дэлхийн найман удаагийн аварга Их Британийн завьч Бен Эйнсли
  • 1978 - Олимпийн аварга Испанийн дугуйч Самуэль Санчез
  • 1984 - Аргентинийн хөлбөмбөгч Карлос Тевез
  • 1985 - Португалийн хөлбөмбөгийн домог Криштиану Роналду
  • 1992 - Бразилийн хөлбөмбөгийн од Неймар
  • 1995 - Албанийн хөлбөмбөгч Аднан Жануза
  • 2016 - Бутаны хунтайж Жигмэд Намжил Ванчиг

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 806 - Японы эзэн хаан Канмү (737 онд төрсөн)
  • 1931 - Грекийн ерөнхий сайд Атанасиос Этазиас (1849 онд төрсөн)
  • 1941 - Эстонийн анхны ерөнхий сайд Отто Страндман (1875 онд төрсөн)
  • 1993 - Оскарын дөрвөн удаагийн шагналт найруулагч Жозеф Л.Манкевитц (1909 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Оросын эдийн засагч Василли Льёнтев (1906 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • МексикМексик Мексик Үндсэн хуулийн өдөр
  • ДаниДани Дани Угсаа залгамжлах гүнж Меригийн өдөр
  • ПакистанПакистан Пакистан Кашмирийн нэгдлийн өдөр
  • Flag of San Marino.svg Сан-Марино Чөлөөлөх хөдөлгөөний өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Үндэсний цаг уурчдын өдөр
  • ФинландФинланд Финланд Рюнбергийн төрсөн өдөр
  • Flag of Burundi.svg Бурунди Нэгдлийн өдөр