2 сарын 4

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 35 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 330 өдөр (өндөр жил бол 331 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 211 - Ромын эзэн хаан Септимиус Северус Каледонийн эсрэг тулаанд амь насаа алдав.
  • 960 - Сон гүрний хаан ширээнд Тайзуг залах ёслол болов. Сон гүрэн гурван зууны туршид оршин тогтносон юм.
  • 1555 - Библийн судрыг англи хэлнээ хөрвүүлсэн Жон Рожерсийг тэрс үзэлтэн хэмээн цоллон шатаан цаазалжээ.
  • 1789 - АНУ-ын сонгогчдын коллеги тус улсын ерөнхийлөгчөөр Жорж Вашингтоныг сонгов.
  • 1794 - Францын анхны бүгд найрамдах улс боолчлолыг албан ёсоор халав.
  • 1810 - Их Британийн тэнгисийн цэрэг Гуадалуп арлыг бүлээн эзлэв.
  • 1846 - АНУ-ын Иллиной мужийн Наувүү хтод анхны мормон шүтлэгтнүүд шилжин иржээ.
  • 1899 - Филиппин Америкийн дайн эхэлжээ.
  • 1932 - Хятадын Японы хоёрдугаар дайн: Манжуурын тулаанд Япончууд ялагдал хүлээв.
  • 1945 - Дэлхийн II дайн: Крымийн хойгийн Ливадиа ордонд Ялтын уулзалт эхлэв. Тус уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, ЗХУ-ын удирдагч Йосиф Сталин, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар оролцсон юм.
  • 1948 - Цейлон улс Их Британиас тусгаар тогтнов.
  • 1961 - Ангол улс Португалийн эзлэн түрэмгийллээс мултрахын тулд дайн дэгдээв.
  • 1969 - Палестинийн чөлөөлөх байгууллагын тэргүүнээр Яассер Арафат сонгогджээ.
  • 1976 - Гуатемал, Гондурас улсуудад хүчтэй газар хөдлөлт болж 20 гаруй мянган хүн амь насаа алдав.
  • 1992 - Венесуэлийн ерөнхийлөгч Карлос Андрес Перезийн эсрэг төрийн эргэлтийг Уго Чавес удирдан эхлүүлжээ.
  • 1999 - Нью-Йорк хотод цагаачилж ирсэн Амаду Диаллог ямар ч зэвсэггүй байхад нь цагдаа нар 41 удаа буудан хороов. Энэ нь Америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн юм.
  • 2003 - Югославын холбооны бүгд найрамдах улс нэрээ өөрчилж Серби, Монтенегро болж хоёр хуваагдав.
  • 2004 - Программ зохиогч Марк Закерберг нийгмийн сүлжээний Фейсбүүк цахим хуудсыг үндэслэжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1677 - Германы хөгжмийн зохиолч Йоханн Людвиг Бах (1731 онд нас барсан)
  • 1871 - Германы анхны ерөнхийлөгч Фридрих Эберт (1925 онд нас барсан)
  • 1881 - Мексикийн ерөнхийлөгч Үлалио Гутиерез (1939 онд нас барсан)
  • 1897 - Баруун Германы хоёр дахь Канцлер Людвиг Эрхард (1977 онд нас барсан)
  • 1906 - Плутон гарагыг нээсэн Америкийн одон оронч Клайд Томбау (1997 онд нас барсан)
  • 1917 - Пакистаны гурав дахь ерөнхийлөгч Яахя Хан (1980 онд нас барсан)
  • 1931 - Аргентин улсын 41 дэх ерөнхийлөгч Изабел Мартинез де Перон
  • 1937 - Олимпийн хошой аварга Австралийн усанд сэлэгч Жон Девитт
  • 1941 - Алдарт "Animals" хамтлагийн бөмбөрчин Жон Стийл
  • 1947 - АНУ-ын ТТГ-ын гурав дахь дарга Деннис К.Блейр
    • АНУ-ын 44 дэх дэд ерөнхийлөгч Ден Куаль
  • 1952 - Шинэ Зеландын 36 дахь ерөнхий сайд Женни Шипли
  • 1955 - Словакийн ерөнхий сайд Микулаш Журинда
  • 1966 - Олимпийн гурван удаагийн аварга Оросын дугуйч Вячеслав Экимов
  • 1967 - Олимпийн хошой аварга, Дэлхийн дөрөв, Европын аварга Оросын уран гулгагч Сергей Гринков (1995 онд нас барсан)
  • 1973 - Олимпийн аварга Америкийн боксч Оскар де ла Хойа
  • 1984 - Эрдэнэсүхийн Мөнх-Оргил (Коорюү Тадахарү) Монголын сүмоч

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 708 - Ромын пап Сисинниус (650 онд төрсөн)
  • 1928 - Нобелийн шагналт Голландын физикч Хендрик Лоренц (1853 онд төрсөн)
  • 1983 - Карпентэрс хамтлагийн дуучин Карен Карпентэр (1950 онд төрсөн)
  • 2005 - Кеннедийн нэрэмжит медальт, АНУ-ын Үндэсний урлагийн медальт, АНУ-ын театрын алдрын танхимд мөнхөрсөн нэрт найруулагч Осси Дейвис (1917 онд төрсөн)
  • 2011 - Гайти улсын анхны ерөнхий сайд Марсиал Селестин (1913 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Flag of Angola.svg Ангол Зэвсэгт хүчин үүссэн өдөр
  • Шри-ЛанкаШри-Ланка Шри-Ланка Тусгаар тогтнолын өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Роза Парксын өдөр (Калифорни, Миссури муж)
  • Хавдартай тэмцэх дэлхийн өдөр