Фридрих Эберт

Фридрих Эберт

Фридрих Эберт (герм: Friedrich Ebert; 1871 оны 2-р сарын 4-нд, Германы эзэнт гүрний Хайдельберг хотод төрж, 1925 оны 2-р сарын 28-нд Ваймарын Бүгд Найрамдах Улсын Берлин хотод нас барсан) - Германы социал демократ, SPD-ийн тэргүүлэх зүтгэлтнүүдийн нэг, түүний барууны "ревизионист" жигүүрийн удирдагч. 1918 оны 11-р сарын хувьсгалаас хойших Германы анхны Райхын канцлер, Германы анхны Ерөнхийлөгч (Ваймарын Бүгд Найрамдах Улс, 1919-1925 он), мөн Германы түүхэн дэх анхны ардчилсан төрийн тэргүүн.