2 сарын 1

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 32 дахь өдөр юм.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1327 - Английн хаан ширээн өсвөр настай III Эдуард суув. Гэвч үнэн хэрэгтээ түүний эх Изабелла, амраг Рожер Мортимерийн хамт улсаа захирч байсан гэдэг.
  • 1587 - Английн хатан хаан Элизабэт 1 Шотландын Мари хатан хааныг цаазлах зөвшөөрөл өгчээ.
  • 1662 - Хятадын цэргийн жанжин Кошинга Тайваны арлыг 9 сар бүслэв.
  • 1788 - Исаак Бриггс болон Виллиам Лонгстрит нар уурын завьны патент авчээ.
  • 1790 - АНУ-ын дээд шүүх анх удаагаа цугалжээ. Хамгийн анхны удирдагч нь Нью-Иоркийн Жон Жай гэдэг хүн байжээ.
  • 1793- Франц улс Британи болон Нидерланд улсад дайн зарлав.
  • 1796 - Дээд Канад Йорк хошууны Ньюарк хот руу нүүв.
  • 1835 - Мауритиус улс боолчлолыг албан ёсоор халав.
  • 1861 - АНУ-ын иргэний дайн: Техас муж АНУ-аас салан тусгаарлав.
  • 1865 - АНУ-ын үндсэн хуулийн 13 дахь нэмэлт өөрчлөлтөд АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линкольн гарын үсэг зуржээ.
  • 1884 - Оксфорд Англи хэлний Толь бичиг анх удаагаа хэвлэгдэн гарчээ.
  • 1893 - Нью Жэрсид, Томас Эдисон өөрийн киноны студээ нээжээ.
  • 1897 - Өмнөд Солонгосын хамгийн хуучны банк болох Шинхан банк Сөүл хотноо нээгдэв.
  • 1908 - Португалын хаан I Карлос болон түүний том хүү Луйс Филиппэ нар Лисабон хотын гудамжинд хувьсгалчидийн гарт алагджээ.
  • 1913 - Монгол Улс өөрийн хязгаар нутаг Өвөр Монголын ихэнх хошуудыг чөлөөлөв. Монгол Улсын Засгийн газар Өвөр Монголыг хятад цэргээс чөлөөлж улс үндэстнээ нэгтгэн, хязгаар нутгаа батлан хамгаалахаар Дотоод чуулганы Чуулалт хаалга, Бат хаалга, Долон нуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар цэрэг хөдөлгөхөөр шийдвэрлэж зүүн өмнө хязгаарын цэргийг захирах жанжинд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг томилжээ.
  • 1918 - Хаант Орос улс Григорийн тоололд албан ёсоор шилжив.
  • 1919 - Америкийн Миссийн тэмцээн Нью-Иорк хотод анх удаагаа болов.
  • 1924 - Их Британи улс ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрчээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Норвегийг булаан эзэлэсэн Нацистийн Германы рейхскомиссар Йосеф Тербовен тус улсын ерөнхий сайдын суудалд Видкун Кислингийг томилжээ.
    • "Америкийн дуу хоолой" радио, телевизийн нэвтрүүлэг бэлдэх эрхийг АНУ-ын засгийн газраас албан ёсоор авав. Дайны жилүүдэд тус радио станц Зөвлөлтийн нутгуудад өөрсдийнх нь хэлээр цацгдаж байжээ.
    • Хятадын удирдагч Мао Зедун "Сурах хувьсгал" гэгчийг сурталдаж, сургалтын системд өөрчлөлт оруулах эхлэл тавигджээ.
  • 1946 - Норвегийн Трайгве Лиэ гэдэг хүн НҮБ-ын хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.
    • Унгарын парламент хэлэлцээд 900 жилийн туршид засагласан хаант засаглалыг бүгд найрамдах тогтолцоогоор солих шийд гаргав.
  • 1960 - Хойд Каролина мужийн Гринсборо хотод 4-н Африкийн Америк оюутан өөрсөдөд нь үйлчлэхээс татгалзсан хоолны газрыг эсэргүүцэн суулт хийжээ.
  • 1964 - Алдарт "Бийтлз" хамтлаг АНУ-д хамгийн анх удаагаа хит болсон "I Want to Hold Your Hand" дуугаа цацав.
  • 1965 - Канадын Лабрадор хотод урсдаг Хамилтон голыг Уинстон Черчилийн нэрээр "Черчилийн гол" гэж нэрийдэх болжээ.
  • 1968 - Вьетнамын дайн: Америкийн зурагчин Эдди Адамс Вьетнамын үндэсний цагдаагийн газрын дарга Нгуен Нгок Лоан энгийн нэгэн цэрэг Нгуен Ван Лемийг буудан хороож байгааг зургийн хальсанд буулгав.
    • Канадын эзэн хааны тэнгисийн цэрэг, Канадын арми, Канадын эзэн хааны агаарын хүч нэгдэж Канадын батлан хамгаалах хүчин болжээ.
  • 1979 - Ираны шашин төрийн дээд тэргүүн Аяатолла Рухолла Хомейни 15 жил цөлөгдсөнийхөө дараа Тегран хотод эргэн ирэв.
  • 1982 - Сенегал болон Гамбийн холбоо задрав.
  • 1990 - Румынь улсын Бухарест хотод "Хуманитас" хэвлэх газар байгуулагдав. Удалгүй философич Габриел Лийчианугийн зохиолыг хэвлэж, Румынь улсын хувьсгал эхэлсэн билээ.
  • 1996 - АНУ-ын Конгресс "Харилцаа холбооны ёс зүйн тухай хууль"-ийг баталжээ.
  • 1998 - АНУ-ын тэнгисийн цэргийн адмиралын суудалд Лиллиан Э.Фишбөрн суув. Ингэснээр адмирал цолонд хүрсэн анхны эмэгтэй хүн болсон билээ.
  • 2002 - "Уолл Стрийт Жорнал" сонины сурвалжлагч Даниел Пөрлийг цаазаар авсан болохыг Өмнөд Азийн мөрдөх товчоо тогтоожээ. Түүнийг Пакистаны хэт даврагчид 1-р сарын 23-ны өдөр барьцаалсан юм.
  • 2004 - Саудын Арабид жил бүр болдог Хажж мөргөлийн үеэр цугларсан олон шахцалдаж, 251 хүн амиа алдан, 244 хүн гэмтэж, бэртжээ.
  • 2009 - Исландын ерөнхий сайдын суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч Йоханна Сигурдоттир өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлажээ. Ингэснээр олон нийтэд бэлгийн чиг хандлагаа нээлттэй зарласан анхны өндөр албан тушаалтан болсон юм.
  • 2013 - Европын холбооны хамгийн өндөр барилга болох "Шард" цамхаг Их Британийн Лондон хотод албан ёсоор нээгдэв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1876 - Монголыг харгалзах Манж амбан Саньдо буюу Сандо (Нас барсан огноо тодорхойгүй)
  • 1878 - Чехословакийн 10 дахь ерөнхий сайд Милан Ходжа (1944 онд нас барсан)
  • 1882 - Канадын 12 дахь ерөнхий сайд Луй Ст.Лорен (1973 онд нас барсан)
  • 1894 - Оскарын 6 удаагийн шагналт, домогт найруулагч Жон Форд (1973 онд нас барсан)
  • 1901 - Оскарын шагналт, "Салхинд туугдагсад" киноны од, АНУ-ын бүх цаг үеийн 7 дахь шилдэг эрэгтэй жүжигчин Кларк Гейбл (1960 онд нас барсан)
  • 1905 - Нобелийн шагналт Америкийн физикч Эмилио Ж.Сегре (1989 онд нас барсан)
  • 1923 - Олон улсын Бодибилдинг, фитнессийн холбоог байгуулсан Бен Вайдер (2008 онд нас барсан)
  • 1930 - Бангладешийн 12 дахь ерөнхийлөгч Шахабуддин Ахмед
  • 1931 - ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин (2007 онд нас барсан)
  • 1961 - Олимпийн аварга, хошой мөнгөн медальт Германы зүлэгтэй хоккейн тамирчин Фолкер Фрайд
  • 1965 - Алдарт Брюс Ли-гийн хүү "Хэрээ" киноны од Брендон Ли (1993 онд нас барсан)
  • 1969 - Аргентиний хөлбөмбөгч Габриел Батистута
  • 1981 - Аргентиний хөлбөмбөгч Кристиан Хименез
  • 1983 - Дэлхийн аварга Бельгийн дугуйч Юрген ван ден Брук
  • 1984 - Шотландын хөлбөмбөгч Даррен Флетчер
  • 1986 - Олимпийн аварга, хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Йоррит Бергсма
  • 1987 - UFC-ийн аварга, холимог тулаанч Ронда Рөүзи
    • Италийн хөлбөмбөгч Жузеппе Росси
  • 1994 - Алдарт One Direction хамтлагийн гишүүн, дуучин Харри Стайлес

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 772 - Ромын пап III Степан (720 онд төрсөн)
  • 1328 - Францын эзэн хаан IV Шарль (1294 онд төрсөн)
  • 1691 - Ромын пап VIII Александер (1610 онд төрсөн)
  • 1733 - Польшийн эзэн хаан "Хүчит" II Августус (1670 онд төрсөн)
  • 1908 - Португалийн эзэн хаан I Карлос (1863 онд төрсөн)
  • 1936 - Грекийн 128 дахь ерөнхий сайд Георгиос Кондилис (1878 онд төрсөн)
  • 1958 - Нобелийн шагналт Америкийн физикч Клинтон Дейвиссон (1888 онд төрсөн)
  • 1976 - Нобелийн шагналт Германы физикч Вернер Хайсенберг (1901 онд төрсөн)
    • Нобелийн шагналт Америкийн физикч Жорж Уиппл (1878 онд төрсөн)
  • 1986 - Нобелийн шагналт Шведийн социологич Альва Мирдал (1902 онд төрсөн)
  • 2012 - Нобелийн шагналт Польшийн зохиолч Вислава Шимборска (1923 онд төрсөн)
  • 2014 - Хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Луйз Арагонес (1938 онд төрсөн)
  • 2016 - Гуатемалын 27 дахь ерөнхийлөгч Оскар Умберто Межиа Викторес (1930 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Flag of Mauritius.svg Маврикий Боолчлолыг халсан өдөр
  • Flag of Nicaragua.svg Никарагуа Нисэх хүчний өдөр
  • МалайзМалайз Малайз Холбооны газар нутгийн өдөр (Лабуан-Путрява, Куала Лумпур)
  • Flag of Rwanda.svg Руанда Баатруудын өдөр
  • УнгарУнгар Унгар Бүгд найрамдах улсын дурсгалын өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Үндэсний эрх чөлөөний өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк КанадКанад Канад Хар арьстнуудын түүхийн сарын эхний өдөр
  • Flag of the United Kingdom.svg Их Британи ЛГБТ-чүүдийн түүхийн сарын эхний өдөр
  • Дэлхийн хижабын өдөр