2 сарын 19

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

2 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 50 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 315 өдөр (өндөр жил бол 316 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 356 - Ромын Эзэнт гүрниы хаан II Константинус улс орон даяарх бүх паганизмын /байгаль шүтэх ёс/ сүмүүдийг татан буулгаж, хаав.
  • 1594 - Польш-Литвийн холбооны улын парламент хаан ширээнд III Сигисмундыг залах шийдвэр гаргажээ.
  • 1649 - Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.
  • 1674 - Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америк дахь Нью Амстердам хот Нью-Йорк болж нэрээ сольсон байна.
  • 1807 - АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аарон Бөрр улсаасаа урвасан хэргээр баривчлагдав.
  • 1819 - Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.
  • 1846 - Өөрсдийгөө улс гэж зарласан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж Техас муж улс болов.
  • 1878 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авчээ.
  • 1913 - Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан ерөнхийлөгч болжээ.
  • 1915 - Дэлхийн I дайн: Дарданельс орчимд Англи-Францын хамтарсан усан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний талыг бөмбөгдөв. Ингэснээр дэлхийн I дайны анхны усан замын тулаан эхэлсэн түүхтэй.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы армийн 250 онгоц Австралийн хойд хэсгийн Дарвин хотыг бөмбөгдөв. Дайралтын улмаас 243 хүн амиа алджээ.
    • Дэлхийн II дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт захирамж гаргаж Япон гаралтай америк иргэдийг түр байрлах лагерьт байршуулах шийдвэр гаргав.
  • 1945 - Дэлхийн II дайн: Японы Иво Жима аралд АНУ-ын 30 мянган усан цэрэг газардав.
  • 1949 - Боллингений холбооноос олгодог яруу найргийн дээд шагналыг Эзра Паунд анх удаагаа хүртжээ.
  • 1953 - АНУ-ын Жиоржиа муж хэвлэлийг хянах зөвлөл байгуулах шийд гаргав.
  • 1959 - Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.
  • 1960 - Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.
  • 1976 - АНУ-ын ерөнхийлөгч Жералд Форд япон гаралтай америк иргэдийг өөр газар түр байрлуулах шийд гаргажээ.
  • 1985 - Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гарав.
  • 1986 - Шри Ланкын засгийн газрын шийдвэрээр тус нутгийн зүүн хэсэгт оршин суудаг Тамилийн 80 фермерийг устгав.
  • 2002 - NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагыг судлах Одиссей хөтөлбөрөө эхлүүлжээ.
  • 2011 - Хятадын Тан улсын үеийн усан онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн анхны үзэсгэлэн Сингапурт нээлтээ хийв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1594 - Уэльсийн хунтайж Хенри Фредерик (1612 онд нас барсан)
  • 1833 - Швейцарийн сэтгүүлч, Нобелийн Энхтайвны шагналт Элли Дюкоммун (1906 онд нас барсан)
  • 1855 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 16 дахь их аварга I Кажиро Нишиноуми (1908 онд нас барсан)
  • 1859 - Нобелийн шагналт Шведийн физикч Сванте Аррхениус (1927 онд нас барсан)
  • 1880 - Мексикийн 39 дэх ерөнхийлөгч Альваро Обрегон (1928 онд нас барсан)
  • 1924 - "Оскар"-ын наадам, "БАФТА", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Лий Марвин (1987 онд нас барсан)
  • 1938 - 10-р Ванчин лам Чойжий Галсан (1989 онд нас барсан)
  • 1940 - Туркменистаны анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязов (2006 онд нас барсан)
    • Америкийн алдарт дуучин Смоки Робинсон
  • 1941 - Нобелийн шагналт Америкийн физикч Девид Гросс
  • 1943 - Нобелийн шагналт Английн биохимич Тим Хант
  • 1952 - Словенийн гурав дахь ерөнхийлөгч Данило Тюрк
  • 1953 - Аргентин улсын 52 дахь ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнер
  • 1955 - "Тони", "Эмми", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Жефф Даниелс
  • 1956 - Нобелийн шагналт Америкийн биологич Родерик МакКиннон
  • 1960 - Йоркийн гүн, хунтайж Эндрью
  • 1963 - Английн дуучин, ая зохиогч Сийл
  • 1977 - Италийн хөлбөмбөгч Жианлука Замбротта
  • 1980 - Олимпийн гурав, Дэлхийн 9, Азийн дөрвөн удаагийн аварга Хятадын ширээний теннисч Ма Лин
  • 1983 - Японы мэргэжлийн сүмо бөхийн озези, Болгарын сүмоч Котоошү Кацүнори
  • 1986 - Дэлхийн таван удаагийн эмэгтэй шилдэг хөлбөмбөгч Марта

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1951 - Нобелийн шагналт Норвегийн зохиолч, яруу найрагч Нут Хамсун (1869 онд төрсөн)
  • 1988 - Нобелийн шагналт Америкийн физикч Андре Фредерик Курнанд (1895 онд төрсөн)
  • 1997 - БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Денг Сиаопинг (1904 онд төрсөн)
  • 2012 - ОХУ-ын 27 дахь ерөнхий сайд Виталий Воротников (1926 онд төрсөн)
  • 2013 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт Колмен Ричардсон (1937 онд төрсөн)
  • 2016 - Италийн зохиолч Умберто Эко (1932 онд төрсөн)
  • 2016 - Америкийн зохиолч Харпер Лий (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Зэвсэгт хүчний өдөр (Мексик)
  • Бранчуси өдөр (Румынь)
  • Васил Левскиг дурсах өдөр (Болгар)
  • Төрийн далбааны өдөр (Туркменистан)
  • Шиважи Жаянти (Энэтхэг, Махараштра)