2 сарын 24
Appearance
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 55 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 310 өдөр (өндөр жил бол 311 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 303 - Ромын жанжин Галериус Христийн шашинтай хэрхэн тэмцэх талаар зааварчилгааг боловсруулжээ.
- 1303 - Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн дэгдэв.
- 1386 - Наплийн хаан III Шарль Унгарын Буда хотод алагджээ.
- 1525 - Павиагын тулаанд Испани-Австрийн нэгдсэн арми Францын армийг буулган авав.
- 1582 - Ромын пап XIII Григорий он тооллын нэгдсэн хүснэгт боловсруулж, Григорийн он тоолол бий болжээ.
- 1739 - Иранын хаан Надер Шахын цэрэг Моголын эзэнт гүрний Мухаммад Шахын цэргийг Карналын тулаанд буулган авав.
- 1826 - Яндабогийн гэрээ байгуулагдаж Англи-Бирмийн хооронд өрнөсөн анхдугаар дайн эцэс болжээ.
- 1848 - Францын хаан Луй-Филлипп хаан ширээнээсээ буух шийдвэр гаргав.
- 1854 - Шуудангийн анхны марк, тэмдэг хэвлэгджээ.
- 1863 - Аризона муж АНУ-ын газар нутаг болов.
- 1868 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексоныг АНУ-ын төлөөлөгчдийн танхим албан тушаалаасаа огцрох шийд гаргав. Гэсэн ч Сенатын танхим дээрх шийдвэрийг хүчингүй болгосон юм.
- 1881 - Орос, Хятадын талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1895 - Куба улсын тусгаар тогтнолын төлөөх дайн Сантиаго де Куба тосгоны ойролцоо эхэлжээ.
- 1918 - Эстоно улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлав.
- 1920 - Германы Нацист нам байгуулагджээ.
- Их Британийн ардын танхимд үг хэлсэн анхны эмэгтэйгээр улстөрч Ненси Астор тодорчээ.
- 1945 - Египетийн Ерөнхий сайд Ахмад Махир Паша парламентад үг хэлсний дараа гарч явахдаа буудуулж, амиа алдав.
- 1946 - Хурандаа Хуан Перон улстөрийн перонизм хөдөлгөөнийхөө ачаар Аргентиний ерөнхийлөгчөөр сонгогдов.
- 1976 - Куба улсын одоогийн үндсэн хууль батлагджээ.
- 1980 - Лейк Пласидийн өвлийн олимпод хүчирхэг ЗХУ-г ялсан АНУ-ын хоккейн шигшээ баг аваргын төлөө Финландын шигшээтэй тоглож, 4-2 онооны харьцаагаар хожиж, Олимпын аварга болов.
- 1983 - Дэлхийн II дайны үеэр Япон гаралтай Америкчуудад хэрхэн хандаж байсынг хэлэлцэх тусгай зөвлөлийг АНУ-ын Конгресс гаргахаар болжээ.
- 1989 - "Сатаны эсрэг" зохиолыг бичсэнийх нь төлөө зохиолч, сэтгүүлч Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллараар үнэлэв.
- 2006 - Филиппинийн Ерөнхийлөгч Глориа Макапагал Арройо онц байдал зарлав. Төрийн эргэлт хийх нөхцөл байдал үүссэн учир ийнхүү онц байдал зарлажээ.
- 2007 - Хойд Солонгосын нөхцөл байдлыг тандан судлах, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын хиймэл дагуулыг анх удаагаа хөөргөв.
- 2008 - Кубын Ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн дарга Фидель Кастро тэтгэвэртээ гарч байгаагаа зарлав. Ингэснээр түүний 32 жилийн засаглал нуран унажээ. Энэ үйл явдлаас гурван жилийн дараа Коммунист намын даргын албан тушаалаасаа татгалзсан билээ.
- 2022 - ОХУ-ын засаг захиргаа Украины дорно хэсгийн Донецк, Луганскийн аюулгүй байдлыг хангах нэрийн дор цэрэг оруулав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1103 - Японы эзэн хаан Тоба (1156 онд нас барсан)
- 1500 - Ариун Ромын эзэнт гүрний хаан V Чарльз (1558 онд нас барсан)
- 1536 - Ромын пап VIII Клемент (1605 онд нас барсан)
- 1557 - Ариун Ромын эзэнт гүрний хаан Маттиас (1619 онд нас барсан)
- 1767 - Сиамын хаан II Рама (1824 онд нас барсан)
- 1835 - Шинэ Зеландын найм дахь Ерөнхий сайд Жулиус Вогел (1899 онд нас барсан)
- 1852 - Ирландын зохиолч Жорж Моор (1933 онд нас барсан)
- Францын санхүүч Эдуар Альфонс Жеймс де Ротшильд (1949 онд нас барсан)
- 1934 - Италийн 45 дахь Ерөнхий сайд Беттино Крази (2000 онд нас барсан)
- 1938 - Спортын алдарт "Nike" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Фил Найт
- 1940 - Шотландын домогт хөлбөмбөгч Денис Лоу
- 1944 - Хорватын долоо дахь Ерөнхий сайд Ивица Рачан (2007 онд нас барсан)
- 1951 - Латвийн 12 дахь Ерөнхий сайд Лаймдота Страуюма
- 1955 - Технологийн алдарт "Apple", Хүүхэлдэйн киноны "Pixar" студийг үүсгэн байгуулаг Стив Жобс (2011 онд нас барсан)
- Авто уралдааны ноён оргил "Формула 1" уралдааны дөрвөн удаагийн аварга Францын нисгэгч Алейн Прост
- 1967 - Нобелийн шагналт Австралийн физикч Брайн Шмидт
- 1977 - Дэлхийн хүнд жингийн аварга, мэргэжлийн боксч Флойд Мейвезэр
- 1981 - Австралийн теннисч Лейтон Хьютт
- 1989 - Америкийн сагсанбөмбөгч Коста Куфос
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1777 - Португалийн эзэн хаан I Жозеф (1714 онд төрсөн)
- 1810 - Английн нэрт физикч Анри Кавендиш (1731 онд төрсөн)
- 1876 - Либерийн анхны Ерөнхийлөгч Жозеф Женкинс Робертс (1809 онд төрсөн)
- 1879 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дэх их аварга Коемон Ширануй (1825 онд төрсөн)
- 1925 - Нобелийн шагналт Шведийн улстөрч, Шведийн Ерөнхий сайд Хьялмар Брантинг (1860 онд төрсөн)
- 1975 - ЗХУ-ын зургаа дахь Ерөнхий сайд Николай Булганин (1895 онд төрсөн)
- 1990 - Италийн долоо дахь Ерөнхийлөгч Сандро Пертини (1896 онд төрсөн)
- 1993 - Английн нэрт хөлбөмбөгч Бобби Моор (1941 онд төрсөн)
- 2016 - Соломоны арлууд улсын анхны Ерөнхий сайд Петер Кенилореа (1943 онд төрсөн)
- 2018 - Энэтхэгийн 1980-1990-ээд оны кино урлагийн сод төлөөлөл, жүжигчин Шридеви (1963 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Румын Драгобете
- Иран Инженерүүдийн өдөр
- Мексик Төрийн далбааны өдөр
- Эстони Тусгаар тогтнолын өдөр
- Тайланд Үндэсний урчуудын өдөр
Commons: 2 сарын 24 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан