2 сарын 26

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 57 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 308 өдөр (өндөр жил бол 309 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭӨ 747 - Эпокын Птоломейн эрин үе эхэлжээ.
  • 364 - I Валентиниан өөрийгөө хаан хэмээн зарлав.
  • 1233 - Жин болон Монголын дайн: Нэг сар гаруйн хугацаанд Жин гүрний нийслэл Кайфенг хотыг бүслэсний эцэст Монголын эзэнт гүрэн Жин гүрнийг эзэлжээ.
  • 1616 - Алдарт одон оронч Галилео Галилейн дэлхий нарыг тойрдог тухайн үзлийг олон нийтэд заахыг Ромын католик сүмээс албан ёсоор хориглов.
  • 1815 - Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.
  • 1876 - Япон-Солонгосын хооронд байгуулсан гэрээний дагуу Япончууд тус улсад тусгай эрх дархтай болсон бөгөөд Япончууд гурван боомт нээж, худалдааг хянахаар санаархаж эхлэв.
  • 1909 - Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино Лондон хотын "Пелас" ордонд үзэгчдийн хүртээл болжээ.
  • 1914 - Алдарт "Титаник" хөлгийн өмнө бүтээгдсэн том хэмжээний усан онгоц болох "Британник" хөлөг үйлдвэрээс гарчээ.
  • 1919 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уильсон "Их хавцлын үндэсний дархан газрыг байгуулах тогтоолд гарын үсэг зурав.
  • 1935 - Адольф Гитлер Версалийн гэрээнээс ухарч, аугаа үндэстнийг байгуулна гэдгээ зарлан тунхаглажээ.
  • 1936 - Японы армийн залуу офицерууд нэгдэж төрийн эргэлт хийхээр завдав.
  • 1952 - Канадын ерөнхийлөн захирагчийн суудалд Винсент Масси сууснаар тус улсад төрсөн анхны ерөнхийлөн захирагч болжээ.
  • 1966 - Аполло сансрын хөтөлбөр: AS-201 пуужинг амжилттай хөөргөжээ.
  • 1971 - НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга У Тант "Эх дэлхийн өдөр"-ийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.
  • 1980 - Египет болон Израйль улс дипломат харилцаа тогтоов.
  • 1992 - Нагорно-Карабахын дайн: Арменийн зэвсэгт хүчин Азербайжаны Хожали тосгонд нэвтрэн халдлага үйлдсэний улмаас 100 гаруй энгийн иргэн амиа алджээ.
  • 1993 - Дэлхийн худалдааны төвийн "Хойд Цамхаг"-ын зогсоолд тавьсан машинд бөмбөг дэлбэрч зургаан хүн амиа алдан, 1000 гаруй хүн их, бага хэмжээгээр шархдав.
  • 1995 - Их Британийн нутаг дэвсгэрт 1762 оноос хойш үйл ажиллагаа явуулсан "Барингс" хөрөнгө оруулалтын банк санхүүгийн алдаатай бодлогын улмаас дампуурлаа зарлав.
  • 2008 - Хойд Солонгосын нийслэл хотод "Нью-Йоркын филармони" тоглолт үйлдсэн нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болжээ.
  • 2013 - Египетийн Луксор хотод агаарын бөмбөлөг хоорондоо мөргөлдөж 19 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1777 - Сербийн анхны ерөнхий сайд Матия Ненадович (1854 онд нас барсан)
  • 1786 - Францын 25 дахь ерөнхий сайд, математикч Франсуа Араго (1853 онд нас барсан)
  • 1802 - Францын нэрт зохиолч Виктор Гюго (1885 онд нас барсан)
  • 1829 - Жинсэн хувцас зохион бүтээгч Леви Страусс (1902 онд нас барсан)
  • 1861 - Болгарын эзэн хаан I Фердинанд (1948 онд нас барсан)
  • 1880 - Ирландын нэрт одон оронч Кеннет Эджуорт (1972 онд нас барсан)
  • 1885 - Литва улсын хоёр дахь ерөнхийлөгч Александрас Стулгинскис (1969 онд нас барсан)
  • 1899 - Швейцарь улсын холбооны ерөнхийлөгч Макс Петитпьер (1994 онд нас барсан)
  • 1903 - Нобелийн шагналт Италийн химич Гиулио Натта (1979 онд нас барсан)
  • 1918 - Зөвлөлт Беларусийн удирдагч Пётр Машеров (1980 онд нас барсан)
  • 1924 - Японы ерөнхий сайд Такешита Нобору (2000 онд нас барсан)
  • 1928 - Израйлийн ерөнхий сайд Ариел Шарон (2014 онд нас барсан)
  • 1932 - Америкийн алдарт кантри дуучин Жонни Кеш (2003 онд нас барсан)
  • 1946 - Нобелийн шагналт Америкийн химич Ахмед Зевэйл (2016 онд нас барсан)
  • 1950 - Шинэ Зеландын ерөнхий сайд Элен Кларк
  • 1954 - Туркийн 12 дахь ерөнхийлөгч Реджэп Таийп Эрдоан
  • 1957 - Олимп, дэлхийн аварга Америкийн усанд сэлэгч Кийна Ротхаммер
  • 1959 - Туркийн 37 дахь ерөнхий сайд Ахмет Давутоглу
  • 1973 - Норвегийн домогт хөлбөмбөгч Оле Гуннер Солша
  • 1982 - Хятадын нэрт теннисч На Ли
  • 1983 - Португалийн хөлбөмбөгч Пепе
  • 1985 - Испанийн хөлбөмбөгч Фернандо Йоренте
  • 1989 - Францын хөлбөмбөгч Габриел Обертан

Энэ өдөр нас барагсад[засварлах | edit source]

  • 1275 - Английн гүнж Маргарет (1240 онд төрсөн)
  • 1577 - Шведийн эзэн хаан XIV Эрик (1533 онд төрсөн)
  • 1883 - Греккийн ерөнхий сайд Александрос Кумундурос (1817 онд төрсөн)
  • 1921 - Австрийн нэрт эдийн засагч Карл Мээнгэр (1840 онд төрсөн)
  • 1931 - Нобелийн шагналт Германы химич Отто Валлах (1847 онд төрсөн)
  • 1952 - Грекийн ерөнхийлөгч Теодорос Пангалос (1878 онд төрсөн)
  • 1969 - Израйлийн гурав дахь ерөнхий сайд Леви Эшкол (1895 онд төрсөн)
  • 1985 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Тиалинг Күүпманс (1910 онд төрсөн)
  • 1998 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Теодор Шульц (1902 онд төрсөн)
  • 2005 - "Макинтош" компьютерийг зохион бүтээгч Жеф Раскин (1943 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • АзербайжанАзербайжан Азербайжан Хожалигийн халдлагад амь үрэгдэгсдийг дурсах өдөр
  • КувейтКувейт Кувейт Чөлөөлөгдсөн өдөр
  • Flag of the United Kingdom.svg Их Британи Улаан хувцас өмсөх өдөр
  • Эх орончдын өдөр (Исламиын шашинт улсууд)