2 сарын 29

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 29 нь Григорийн тооллын ёсоор дөрвөн жил тутамд тохиодог өдөр. Энэ өдөр 2008, 2012, 2016 онд тохиосон бол 2020, 2024 онд энэ өдөр тохионо. Нарны тооллоор он цагаа тоолдог ихэнх соёлд нэг өдөр нэмэх тохиолдол байдаг. Үүнийг Григорийн тоолол ч мөн ашигласан.

Григорийн тоолол ёсоор энэ өдрийг нэмэхгүй байх тохиолдол бий. Энэ нь 100 жил тутамд нэг удаа тохиолддог. 1700, 1800, 1900 онуудад өдөр нэмж тоолж байгаагүй юм. Харин ирээдүйд буюу 2100, 2200 онуудад мөн адид нэмэхгүй байх ёстой. Энэ өдөр нь Григорийн тооллоор 60 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 306 хоног өдөр. Григорийн тоолол ёсоор нар дэлхийг 365 хоногт буюу 8,760 цагт нэг удаа тойрдог. Гэтэл нэг өдөр нэмж байгаа нь ийнхүү тойроход 6 цаг нэмэгдэж байдаг. Үүнийг дөрвөн жил тутамд нэг удаа гэж үзээд ийнхүү нэг өдөр нэмж тооцдог учиртай ажээ.

Өндөр жил[засварлах | edit source]

Одоо бидний хэрэглэж байгаа болон өмнө нь ашиглаж байсан он тооллууд дэлхийг 365 хоног буюу 8,760 цагт тойрдог нар дөрвөн жилд нэг удаа зургаан цагаар удаан хугацаанд дэлхийг тойрдог учир ийнхүү дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог байна. Хоногийн 24 цагийг зургаан цагаар нэмж тооцох боломжгүй учир ийнхүү эрдэмтэн мэргэд дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог болжээ.

13-р зууны үед 8,760 цаг дээр нэмэгддэг цаг дөнгөж гурван цагтай тэнцдэг байсан бол үүнээс яг нэг зууны дараа энэ тоо 5 цаг 49 минуттай тэндэг болсон байна. Үүнээс үзэх юм бол дөрвөн жил тутамд 44 минут, г100 жил тутамд гурван өдрөөр урт хугацаагаар дэлхий нарыг тойрдог гээн үг юм.

Григорийн он тоолол үүнд эрс шинэчлэл хийж, дөрвөн жил тутамд нэг өдөр нэг удаа нэмж байхаар зохицуулсан ч 100 жил тутамд өндөр жил гэж байхгүйгээр тооцжээ. Харин 400 жил тутамд гурван өдөр нэмэх зохицуулалтыг ч мөн адил шийдсэн юм.

Төрсөн хүмүүсийн асуудал[засварлах | edit source]

Энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конг-д энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1504 - Алдарт аялагч Кристофер Колумби Хойд Америкийн нутаг дэвсгэрт сарны хиртэлтийг ажиглаж, бүтээл туурвив.
  • 1644 - Аялагч, судлаач Адель Тасман номхон далай дахь хоёр дахь аялалаа эхлүүлжээ.
  • 1712 - Шведийн засгийн газар өөрийн гэсэн он тоололтой болж өндөр жил ашиглахгүй байхаар болов.
  • 1720 - Шведийн хатан Улрика Элеонора эрх мэдлээсээ татгалзжээ. Түүний орыг I Фредерик хаан залгасан юм.
  • 1768 - Польшийн хуульчид нэгдэж "Хуульчдын холбоо" байгуулжээ.
  • 1796 - Их Британи, Америкийн талууд гэрээ байгуулж арван жилийн хугацаанд энхтайван байдал тогтоож, хоёр тал тайван замаар худалдаа хийж байхаар болжээ.
  • 1916 - Токелау арлыг Их Британичууд булаан эзлэв.
    • Хүүхдийн хөдөлмөр: АНУ-ын Өмнөд Каролина муж хөдөлмөрийн насыг 12-оос 14 болгож нэмэгдүүлэв.
  • 1940 - "Салхинд туугдагсад" кинонд үйлчлэгч Меммигийн дүрийг бүтээсэн Хетти МакДаниель "Оскар"-ын шагнал хүртэж, энэ шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.
  • 1952 - Хелиголанд арал Германы захиргаанд шилжжээ.
  • 1972 - Вьетнамын дайн: Өмнөд Солонгосын арми Вьетнамын нутагт 11,000 цэрэг оруулснаар тус улс дахь Өмнөд Солонгосын цэрэг 48 мянгад хүрэв.
  • 1980 - Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхэнд 800 гоол хийсэн анхны тоглогчоор Горди Хау тодорчээ.
  • 1988 - Өмнөд Африкийн санваартан Десмонд Тутуг апертейдийн эсрэг тэмцэл өрнүүлсэн гэж үзэн 100 дагагсдынх нь хамт баривчилжээ.
    • Канадын ард нийтийн танхимын гишүүн Свенд Робинсон өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласнаар парламентын гишүүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг ил зарласан анхны тохиолдол болжээ.
  • 1992 - Босни-Герцеговинад тусгаар тогтнох эсэх асуудлаар олон нийтийн санал хураалтын эхний шат болов.
  • 1996 - Сараевогын бүслэлт албан ёсоор эцэслэв.
  • 2012 - "Токио Скайтрий" нэртэй дэлхийн хамгийн том цамхагын барилгын ажил дуусчээ. 2017 онд бүрэн ашиглалтад орсон уг цамхаг дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт бичигддэг юм.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1468 - Ромын пап III Паул (1549 онд нас барсан)
  • 1792 - Италийн нэрт хөгжмийн зохиолч Жиаочино Россини (1868 онд нас барсан)
  • 1896 - Энэтхэгийн дөрөв дэх ерөнхий сайд Мораржи Десай (1995 онд нас барсан)
    • "Оскар"-ын шагналт найруулагч, зураглаач, жүжигчин Уиллиам А.Уеллман (1975 онд нас барсан)
  • 1924 - Эль Сальвадорын ерөнхийлөгч Карлос Умберто Ромеро (2017 онд нас барсан)
  • 1950 - Олимп, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын уулын холы зайн цаначин Райса Сметанина
  • 1976 - Америкийн дуучин, жүжигчин Жа Рюл
  • 1984 - Олимп, дэлхийн хошой аварга Америкийн усанд сэлэгч Кюллен Жонес
  • 1988 - Германы хөлбөмбөгч Бенедикт Ховедес

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 468 - Ромын пап Хилариус
  • 1944 - Финландын гурав дахь ерөнхийлөгч Пер Эвинд Свинхуфвуд (1861 онд төрсөн)
  • 1956 - Филиппин улсын зургаа дахь ерөнхийлөгч Элпидио Күйрино (1890 онд төрсөн)
  • 1980 - Израйлийн ерөнхий сайд Ейгал Аллон (1918 онд төрсөн)
  • 2004 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 42 дахь их аварга Киёжи Кагамисато (1923 онд төрсөн)
    • Барбадосын гурав дахь ерөнхий сайд Харольд Бернард Ст.Жон (1931 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]