2 сарын 11

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 42 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 323 өдөр (өндөр жил бол 324 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 660 - Японы эзэн хаан Жиммү уламжлалт цаг тооллыг санаачилжээ.
  • МЭ 55 - Ромын эзэнт гүрний хаанаар Неро өргөмжлөгджээ.
  • 1534 - Английн сүмийн тэргүүнээр Английн хаан VIII Хенри тодров.
  • 1659 - Данийн Копенгаген хотод Шведийн цэргийн хүч хүнд хохирол амсав.
  • 1794 - АНУ-ын Сенатын танхим олон нийтэд нээлттэйгээр анхны хуралдаанаа хийжээ.
  • 1823 - Мальта улсын Валетта хотод болж байсан карнавалын үеэр олон хүүхэд шахцалдаж 110 хүү амиа алдав.
  • 1826 - Лондон хотын их сургууль албан ёсоор байгуулагджээ.
  • 1861 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим улс орон даяар боол тээвэрлэхэд хатуу хяналт тавьж байхаар болжээ.
  • 1889 - Японы Мейжигийн хууль тогтоогчдын хоёр танхимт хурлыг 1890 оноос хойш зарлан хуралдуулахаар болов.
  • 1903 - Алдарт хөгжмийн зохиолч антон Брукнерийн 9-р симфони Австрийн Венна хотод анх удаа тоглогдов.
  • 1919 - Германы Ерөнхийлөгчөөр Фридрих Эберт сонгогджээ.
  • 1929 - Италийн хаант улс, Ватикантай Латераны гэрээ байгуулав.
  • 1938 - Английн алдарт BBC телевизээр дэлхийн хамгийн анхны шинжлэх ухааны уран зөгнөлт "R.U.R" нэвтрүүлэг цацагдаж, роботын тухай анхлан хөнджээ.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын генерал Дуайт Д.Айзенхауэр Европын холбооны хүчний удирдагчаар сонгогдов.
  • 1953 - ЗХУ Израйль улстай дипломат харилцаагаа таслав.
  • 1964 - Киприйн Лимассол хотод Турк, Грекийн арми тулалдаж эхэлжээ.
  • 1971 - АНУ, Их Британи, ЗХУ тэргүүтэй 87 улс далайн усанд цөмийн зэвсэг харвахыг хууль бус гэж үзжээ.
  • 1973 - Вьетнамын дайн: АНУ-ын олзны цэргүүд суллагдав.
  • 1978 - Хятадын засгийн газар Аристотель, Уиллиам Шекспир, Чарльз Дикенсийн бүх зохиолыг хориглов.
  • 1979 - Ираны хувьсгал болж Аяатолла Рухолла Хомейнигийн удирдлага дор Исламын төрт ёс бүрэлдэн бий болов.
  • 1990 - Өмнөд Африкийн Кейп Таун хотод байрлах Виктор Верстерийн шоронгоос 27 жил хоригдсоныхоо дараа Нелсон Мандела суллагджээ.
    • Олны төдийлөн мэдэхгүй Бастер Дуглас гэх боксч Майк Тайсоныг буулган авч Дэлхийн хүнд жингийн аварга болов.
  • 1997 - Хаббл сансарын дуран авайг ашиглаж эхэлжээ.
  • 2001 - Алдарт теннисч Анна Курниковагын и-мейл, гэрэл зураг зэргийг хакердаж, олон нийтэд ил болгов.
  • 2008 - Зүүн Тиморын босогчид Ерөнхийлөгч Хосе Рамос-Хортагын биенд халдаж, хүнд шархдуулав. Тулааны үеэр босогчдын удирдагч Альфредо Рейнадо амиа алджээ.
  • 2011 - Хосни Мубаракыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал Египет даяар өрнөж эхлэв. Үүнээс 18 өдрийн дараа Хосни Мубарак албан тушаалаасаа буусан юм.
  • 2013 - Ватиканы папын зөвлөл Ромын пап XVI Бенедиктийн эрх ямбаасаа татгалзах хүсэлтийг хүлээн авчээ.
  • 2014 - Алжирийн дорно хэсэгт орших Ум Эль Буаги аймгийн уулын бүс нутагт Армийн нисдэг тэрэг осолдож хөлгийн багийн 77 хүн амиа алдав.
  • 2015 - Туркийн нийслэл Стамбул хотод их сургуулийн оюутан Өзгечен Аслан бусдын гарт амиа алдав. Хүчиндхийг завдсан этгээдүүдээс өөрийгөө хамгаалж байгаад амиа алдсан түүнийг Туркийн иргэд хүндэтгэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөсөн билээ.
  • 2016 - Саудын Арабын Жизан мужид орших боловсролын төвд багтай этгээд халдаж зургаан хүнийг буудан хороожээ.
  • 2017 - Умард Солонгос Япон тэнгист дундын тусгалтай пуужингаа туршсан нь Солонгосын хойгт түгшүүр дэгдээв.
  • 2018 - ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо "Саратовын агаарын тээвэр"-ийн 703-р нислэг осолдож зорчигчид, хөлгийн багийн 71 хүн бүгд амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1535 - Ромын пап XIV Григорий (1591 онд нас барсан)
  • 1800 - Гэрэл зургийн калотайп төхөөрөмжийг зохион бүтээгч Хенри Фокс Талбот (1877 онд нас барсан)
  • 1847 - Гэрлийн чийдэнг зохион бүтээгч Томас Эдисон (1931 онд нас барсан)
  • 1904 - Шинэ Зеландын 26 дахь Ерөнхий сайд Кейт Холёэйк (1983 онд нас барсан)
  • 1909 - Оскарын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин, найруулагч Жозеф Л.Манкевитц (1993 онд нас барсан)
  • 1917 - Америкийн нэрт детектив зохиолч Сидней Шельдон (2007 онд нас барсан)
  • 1934 - Панамын цэргийн удирдагч Мануэль Нориега (2017 онд нас барсан)
  • 1947 - Японы ерөнхий сайд Хатояма Юкио
  • 1964 - Лихтенштейны 13 дахь Ерөнхий сайд Адриан Хаслер
    • Аляск мужийн амбан захирагч, улстөрч Сара Пелин
  • 1969 - "Найзууд" цувралын од Женнифер Анистон
  • 1977 - "Линкин Парк" хамтлагийн гишүүн Майк Шинода
  • 1981 - Америкийн дуучин Келли Роуленд
  • 1983 - Голландын хөлбөмбөгч Рафаель ван дер Ваарт
  • 1987 - Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Голландын гүйлтийн тэшигч Йан Смийкенс
  • 1991 - Испанийн сагсан бөмбөгч Никола Миротич
  • 1993 - Америкийн сагсан бөмбөгч Бен МакЛемор

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 641 - Византийн эзэн хаан Эраклиус (575 онд төрсөн)
  • 731 - Ромын пап II Григорий (669 онд төрсөн)
  • 806 - Тан гүрний хаан Шүнзонг (761 онд төрсөн)
  • 824 - Ромын пап I Паскаль (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1901 - Сербийн хаан I Милан (1855 онд төрсөн)
  • 1931 - Сорох хоолойг зохион бүтээсэн Ирландын инженер Чарльз Алгернон Парсонс (1854 онд төрсөн)
  • 1942 - Мальта улсын гурав дахь Ерөнхий сайд Уго Паскаль Мифсуд (1889 онд төрсөн)
  • 1948 - Оросын нэрт найруулагч, зохиолч Сергей Айзенштайн (1898 онд төрсөн)
  • 1973 - Нобелийн шагналт Германы физикч Ж.Ханс Д.Йенсен (1907 онд төрсөн)
  • 1977 - Энэтхэгийн тав дахь Ерөнхийлөгч Фахруддин Али Ахмед (1905 онд төрсөн)
    • Нидерландын Ерөнхий сайд Луй Бель (1902 онд төрсөн)
  • 1993 - Нобелийн шагналт Америкийн биохимич Роберт В.Холли (1922 онд төрсөн)
  • 1996 - Замби улсын 5 дахь Ерөнхий сайд Кебби Мусокотуане (1946 онд төрсөн)
  • 2004 - Олимпийн гурван удаагийн аварга Австралийн халхалттай гүйгч Шерли Стрикланд (1925 онд төрсөн)
  • 2012 - Америкийн нэрт дуучин Уитни Хьюстон (1963 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • 112 өдөр (Европын холбоо)
  • ЛибериЛибери Либери Зэвсэгт хүчний өдөр
  • АзербайжанАзербайжан Азербайжан Санхүүгийн удирдлагын алба үүссэн өдөр
  • ФилиппинФилиппин Филиппин Эвелио Хавиерийн өдөр (Панай арал)
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс Зохион бүтээгчдийн өдөр
  • ЯпонЯпон Япон Үндэсний өдөр
  • КамерунКамерун Камерун Залуусын өдөр

 Commons: 2 сарын 11 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан