2 сарын 7

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

2 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 38 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 327 өдөр (өндөр жил бол 328 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 457 - Византийн эзэнт гүрний хаан ширээнд I Лео суув.
  • 1301 - II Эдуард Уэлсийн анхны хунтайж болжээ.
  • 1783 - Америкийн хувьсгал: Испани улс Гибралтарын их бүслэлтээс мултарчээ.
  • 1807 - Наполеоны дайн: Францын цэргийн хүч Эйла нутагт байрлав. Дараа өдөр нь Оросуудтай байлдсан юм.
  • 1819 - Сир Томас Стемфорд Раффлес Сингапураас явжээ.
  • 1940 - Уолт Дисней компанийн хоёр дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох "Пиннокио" дэлгэцэнд гарчээ.
  • 1944 - Дэлхийн II дайн: Итали, Германы цэргийн хамтарсан хүч холбоотон гүрний эсрэг Шингл ажиллагааг эхлүүлэв.
  • 1951 - Солонгосын дайн: Солонгосын цэргийн хүч коммунист гэж цоллогдсон 700 хүнийг хороожээ.
  • 1962 - АНУ Куба улсын эсрэг импорт, экспортын хориг тавив.
  • 1974 - Гренада улс Их Британиас тусгаар тогтнов.
  • 1984 - Сансарын Шаттл хөтөлбөр: STS-41-B хөлөгт багтсан Брюс МакКандлесс, Роберт Л.Стеварт нар задгай сансарт ажиллажээ.
  • 1986 - Гайти улсыг 28 жил захирсан Жан Клод Дувальер албан тушаалаасаа огцорчээ.
  • 1990 - ЗХУ-ын задрал: ЗХУ-ын Коммунист намын төв хороо хүчээ хувааж, илүү нээлттэй улс болох шийдвэр гаргав.
  • 1991 - Жан Бертран Аристид Гайти улсын ерөнхийлөгч болов. Тэрээр олон нийтээс сонгогдсон анхны ерөнхийлөгч билээ.
  • 1992 - Нидерландын Маастрихт хотод болсон хуралдаанаар Европын холбоо байгуулагдах эхлэлээ тавьжээ.
  • 1995 - 1993 онд Дэлхийн худалдааны төвд бөмбөг дэлбэлсэн хэрээг Рамзи Юсеф гэгчийг баривчлав.
  • 1997 - Технологийн алдарт Apple компани Mac OS X компютераа үйлдвэрлэж эхэлжээ.
  • 1999 - Йордан улсын хаан ширээнд угсаа залгамжлах хунтайж Абдулла суув.
  • 2012 - Мальдив улсад засгийн газраа эсэргүүцэж 23 хоног жагсаал зохион байгуулсны дүнд ерөнхийлөгч Мохамед Нашийд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцров.
  • 2016 - Хойд Солонгос улс Кванмёнсонг-4 хөлгийг сансарт хөөргөжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1478 - Их Британийн Лордын танхимын канцлер Томас Моор (1535 онд нас барсан)
  • 1804 - Дийр брендийг үндэслэгч Жон Дийр (1886 онд нас барсан)
  • 1812 - Английн алдарт зохиолч Чарльз Дикенс (1870 онд нас барсан)
  • 1842 - Францын ерөнхий сайд Александр Рибо (1923 онд нас барсан)
  • 1873 - Титаник хөлгийн загварыг зохион бүтээсэн Томас Эндрьюс (1912 онд нас барсан)
  • 1885 - Нобелийн шагналт Америкийн зохиолч Синклейр Льюс (1951 онд нас барсан)
  • 1905 - Нобелийн шагналт Шведийн физиологич Ульф фон Улер (1983 онд нас барсан)
  • 1906 - Антонов нисэх онгоцны үйлдвэрийг үндэслэгч Олег Константинович Антонов (1984 онд нас барсан)
  • 1934 - Мальта улсын 7 дахь ерөнхийлөгч Эдди Фенеч Адами
  • 1940 - Сингапурын 7 дахь ерөнхийлөгч Тони Тан
  • 1966 - Олимпийн 6, дэлхийн 7, европын 9 алтан медалт Зүүн Германы усанд сэлэгч Кристин Отто
  • 1971 - Оросын дуучин Анита Цой
  • 1974 - Канадын сагсанбөмбөгч, NBA-н улирлын үнэ цэнэтэй тоглогч Стив Неш
  • 1978 - Америкийн жүжигчин Эштон Катчер
  • 1979 - Нобелийн шагналт сэтгүүлч Таваккол Карман
  • 1984 - Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Америкийн зургаан төрөлтийн тамирчн Трей Хардий
  • 1992 - Испанийн хөлбөмбөгч Серхи Роберто

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 318 - Жин гүрний эзэн хаан Жин Минди (300 онд төрсөн)
  • 590 - Ромын пап II Пелажиус (520 онд төрсөн)
  • 1045 - Японы эзэн хаан Сүзакү Го (1009 онд төрсөн)
  • 1799 - Хятадын эзэн хаан Чианлонг (1711 онд төрсөн)
  • 1862 - Испанийн ерөнхий сайд Франчиско де Паула Мартинез де ла Роса и Бердехо (1787 онд төрсөн)
  • 1878 - Ромын пап IX Пиус (1792 онд төрсөн)
  • 1920 - Оосын адмирал, аялагч Александер Колчак (1874 онд төрсөн)
  • 1937 - АНУ-ын дэд ерөнхийлөгч, Нобелийн шагналт улстөрч Элиху Рүүт (1845 онд төрсөн)
  • 1959 - Өмнөд Африкийн тав дахь ерөнхийлөгч Даниел Франсуа Малан (1874 онд төрсөн)
  • 1964 - Грекийн ерөнхий сайд Софоклис Веницелос (1894 онд төрсөн)
  • 1999 - Йорданы хаан Хуссейн (1935 онд төрсөн)
  • 2005 - Фароегын арлуудын ерөнхий сайд Атли Дам (1932 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Тусгаар тогтнолын өдөр (Гренада)
  • Хар арьстануудыг ДОХ-оос хамгаалах өдөр (АНУ)