2 сарын 28

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 59 дэх өдөр бөгөөд сүүлээсээ 306 дахь (өндөр жил бол 307 дахь) өдөр юм. Ердийн жилд 2 сарын сүүлчийн өдөр болно.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭӨ 202 - Хятадын эзэн хаан Лиу Банг суудлаасаа бууж, улмаар дөрвөн зууны турш Хятадыг захирсан Хан гүрэн байгуулагджээ.
  • 1525 - Ацтекын хаан Куахтемок Испанийн эзлэн түрэмгийлэгч Эрнан Кортесийг цаазлах зарлиг буулгав.
  • 1700 - Шведийн засгийн газар Шведийн нэгдсэн он тоололд шилжих шийд гаргав.
  • 1827 - Америк улсад худалдааны төмөр замын анхны сүлжээ байгуулагджээ. Анхны арилжааны төмөр зам Балтимор-Охайогийн чиглэлд тавигдсан гэдэг.
  • 1838 - Эх орончдын хөдөлгөөний тэргүүн Роберт Нелсон Доод Канад (одоогийн Күебек муж)-ыг тусгаар тогтносон хэмээн зарлав.
  • 1867 - АНУ-ын Конгресс Ватинкантай дипломат харилцаагаа сэргээж, тавьсан хоригоо цуцлах шийд гаргав. Гэсэн ч Ватиканы зүгээс 1984 он хүртэл ямар нэгэн дипломат харилцаа хийгээгүй юм.
  • 1885 - Беллийн телефон компани дээр үндэслэн "Америкийн холбоо, цахилгаан мэдээний компани"-ийг байгуулжээ.
  • 1897 - Мадагаскар улсын сүүлчийн хатан хаан III Ранавалонагийн хаанчлал эхлэв. Удалгүй Францчууд тус улсыг булаан эзлэсэн юм.
  • 1935 - Америкийн эрдэмтэн Уоллос Каротерс "нийлэг" материалыг нээжээ.
  • 1940 - Сагсанбөмбөгийн тоглолтыг анх удаагаа телевизээр дамжуулав. Тухайн үед учраа таарсан Фордхемийн их сургууль, Питтсбургийн их сургуулийн хооронд болсон тоглолтыг ийнхүү телевизээр нэвтрүүлжээ.
  • 1953 - Эрдэмтэн Жеймс Ватсон, Френцис Кирк нар ДНК-гийн бүтцийг анх удаагаа нээн илрүүлэв.
  • 1954 - Телевизийг өнгөтөөр нэвтрүүлэх анхны технологиуд худалдаанд гарч, үүнийг NTSC худалдан авчээ.
  • 1959 - АНУ тагнуулын зориулалттай "Дисковерэр 1" хиймэл дагуулыг хөөргөв. Гэвч мэдээллийн сигнал таараагүй тул энэ хөтөлбөрийг албан ёсоор зогсоожээ.
  • 1980 - Испанийн Андалузи мужид болон олон нийтийн санал асуулгаар тус муж автономи эрхтэй болов.
  • 1986 - Шведийн 26 дахь ерөнхий сайд Олоф Палме Стокхольм хотод халдлагад өртөн амь насаа алджээ.
  • 1991 - Персийн булангийн анхдугаар дайн өндөрлөв.
  • 1995 - Австралийн Либерал намын дарга Жон Хьюсон сонгуульд ялагдал хүлээж, нэр хүндээ алдсан явдалд өөрийгөө буруутган албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.
  • 1997 - Ираны хойд хэсэгт газар хөдлөсний улмаас 3,000 хүн амь насаа алдав.
  • 1998 - Дэлхийд анх удаагаа нисгэгчгүй онгоцыг хөөргөжээ.
    • Косовгын дайн: Сербийн цагдаагийн ажилтнууд Косовогийн чөлөөлөх армийн эсрэг ажиллагаа зохион байгуулав.
  • 2004 - Тайванийннэг сая гаруй иргэн гар, гараасаа хөтлөлцөн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
  • 2013 - Ромын пап XVI Бенедикт өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзав. Ингэснээр Католик шашны түүхэнд 1415 оноос хойшхи анхны тохиолдол болсон юм.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1119 - Жин гүрний хаан Шизонг (1150 онд нас барсан)
  • 1261 - Норвегийн хатан хаан Маргарет (1283 онд нас барсан)
  • 1409 - Люксембургийн хатан хаан Элизабет (1442 онд нас барсан)
  • 1884 - Эстонийн долоо дахь ерөнхий сайд Антс Пийп (1942 онд нас барсан)
  • 1894 - Оскарын хошой шагналт зураглаач Бен Хехт (1964 онд нас барсан)
  • 1896 - Нобелийн шагналт Америкийн физикч Филип Шовольтер Хенх (1965 онд нас барсан)
  • 1901 - Нобелийн шагналт Америкийн химич Линус Полинг (1994 онд нас барсан)
  • 1915 - Нобелийн шагналт Английн биологич Петер Медавар (1987 онд нас барсан)
  • 1930 - Нобелийн шагналт Америкийн физикч Леон Күүпер
  • 1931 - Бангладешийн 14 дэх ерөнхийлөгч Лажуддин Ахмед (2012 онд нас барсан)
  • 1939 - Нобелийн шагналт Америкийн физикч Даниель Цуй
  • 1948 - Нобелийн шагналт физикч, Америкийн эрчим хүчний сайд Стифен Чу
    • "Блек Саббат" хамтлагийн хөгжимчин Гийф Николс (2017 онд нас барсан)
    • Мальтын ерөнхий сайд Альфред Сант
  • 1953 - Нобелийн шагналт Амеркийн эдийн засагч Пол Кругман
  • 1957 - "Биг Лебовски" "Сүүлийн дайчин", "Трансформер" киноны од Жон Туртуро
  • 1970 - Олимпийн аварга, Дэлхийн гурван удаагийн аварга, Танхимын дэлхийн аварга Алжирийн дундын зайн гүйгч Нуреддин Морсели
  • 1980 - Данийн хөлбөмбөгч Кристиан Полсен
    • Америкийн сагсанбөмбөгч Тейшон Принс
  • 1987 - Италийн хөлбөмбөгч Антонио Кандрева

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 628 - Персийн эзэнт гүрний хаан II Хосров
  • 1510 - Испанийн нэрт аялагч Хуан де ла Коса (1450 онд төрсөн)
  • 1648 - Данийн хаан IV Кристиан (1577 онд төрсөн)
  • 1925 - Германы анхны ерөнхийлөгч Фридрих Эберт (1871 онд төрсөн)
  • 1936 - Нобелийн шагналт Францын биологич Шарль Николь (1866 онд төрсөн)
  • 1941 - Испанийн хаан XIII Альфонсо (1886 онд төрсөн)
  • 1963 - Энэтхэгийн анхны ерөнхийлөгч Ражендра Прасад (1884 онд төрсөн)
  • 1967 - "Тайм" сэтгүүлийг үндэслэгч Хенри Люс (1898 онд төрсөн)
  • 2003 - Лондоны марафоныг үндэслэгч Крис Брашер (1928 онд төрсөн)
    • Эль Сальвадорын ерөнхийлөгч Фидель Санчез Эрнандез (1917 онд төрсөн)
  • 2006 - Нобелийн шагналт Америкийн физикч Овен Чемберлин (1920 онд төрсөн)
  • 2013 - Нобелийн шагналт Америкийн физикч Дональд А.Глейзэр (1926 онд төрсөн)
  • 2016 - "Оскар", "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Жорж Кеннеди (1925 онд төрсөн)

Тэмдэгдэлт өдөр[засварлах | edit source]

  • ИспаниИспани Испани Андалузийн өдөр (Андалузи)
  • ФинландФинланд Финланд Соёлын өдөр
  • ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг Үндэсний шинжлэх ухааны өдөр
  • Бүгд Найрамдах Хятад Улс Тайвань Энхтайвны өдөр
  • Багш нарын өдөр (Арабын улс орнууд)
  • Дэлхийн оёдолчдын өдөр