2 сарын 16

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 47 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 318 өдөр (өндөр жил бол 319 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • Ромын эзэн хаан Траян өөрийг нь залгамжлагч гэгдэж байсан Партиатай тулалдаж ялалт байгуулсан тухайгаа Ромын сенатад мэдээлэв.
  • 1249 - Францын хаан IX Луй хааны элч Эндрью Лонжүме Монголын эзэнт гүрний их хаантай уулзжээ.
  • 1630 - Одоогийн Бразил улсын Олинда мужийг Хендрик Лонкоор удирдуулсан Голландын арми эзлэв.
  • 1646 - Английн иргэний дайны хамгийн сүүлчийн томоохон тулаан Торрингтон хотноо эхэлжээ.
  • 1742 - Уилмингтоны гүн Спенсер Комптон Британийн Ерөнхий сайд болов.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Холбооны армийн генерал Улиссес С.Грант Теннесси мужийн Донелсон боомтыг эзлэжээ.
  • 1874 - АНУ мөнгөн зоосыг хэрэглэж байхаар хуульчлав.
  • 1881 - Канадын номхон далайн төмөр замын компани байгуулагджээ.
  • 1918 - Литвын зөвлөл тусгаар тогтнох тухай хуулийг батласнаар Литва улс тусгаар тогтносон улс болов.
  • 1923 - Английн археологич, Египет судлаач Ховард Картер Фараон Тутанхамоны бунханг олж илрүүлжээ.
  • 1930 - Олон улсын хөлбөмбөгийн холбоонд Румынь улсын хөлбөмбөгийн холбоо гишүүнээр элсэв.
  • 1933 - АНУ-ыд хуурай хуулийг цуцлан хэрэгсэхгүй болгожээ.
  • 1934 - Австрийн бүгд найрамдах хөдөлгөөн Социаль демократ хөдөлгөөнийг буулган авсанаар Австрийн иргэний дайн өндөрлөв.
  • 1936 - Испанийн парламентын сонгуульд Иргэний хөдөлгөөн ялалт байгуулж олонх болжээ.
  • 1937 - Америкийн эрдэмтэн, зохион бүтээгч Уоллос Х.Каротерс нийлэг материалыг нээн, патентжуулав.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Алтмарк гэх хөлөг онгоцонд хоригдож байсан Английн цэргүүдийг аврах зорилгоор Британийн "Коссак" сөнөөгч онгоц цэргийн ажиллагаа явуулжээ. Улмаар Британийн 299 дайны хоригдлуудыг сулласан байна.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Харьковын төлөөх гурав дахь тулаан Зөвлөлтийн Улаан арми тус хотод дахин нэвтэрснээр эхэлжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын арми Филиппиний Коррегидор аралд газардав.
  • 1959 - Кубын дарангуйлагч Фульхенсио Батиста суудлаасаа бууснаар Фидель Кастро ерөнхий сайд болж тус улсыг удирдах болжээ.
  • 1961 - "Эксплорер" хөтөлбөр: "Эксплорер 9" хөлөг амжилттай хөөрөв.
  • 1962 - Баруун Германы эргийн дагуух хотуудад их хэмжээний үер бууж 315 хүн амиа алдан, 60,000 айл орох оронгүй болжээ.
  • 1968 - Шуурхай дуудлагын 911 утасны системд Алабама мужийн Хейливиль хот анх удаа нэвтрэв.
  • 1978 - Компьютерт анх удаагаа тооцоолуурт хавтанг суурилуулжээ.
  • 1985 - Ливан улсад Исламын шашны шийтийн урсгалыг дагагч Хезболла бүлэглэл байгуулагдав.
  • 1991 - Никарагуа улсын коммунист засаглалыг эсэргүүцэх Контрас хөдөлгөөний удирдагч Энрике Бермудез Манагуа хотод халдлагад өртөн амиа алджээ.
  • 1998 - Хятадын агаарын тээврийн 676-р нислэг Чиан Кай Шийн олон улсын нисэх буудлын ойролцоо орших иргэд суурьшсан бүсэд осолдож хөлөгт зорчиж байсан 203 хүн бүгд амиа алдсан байна.
  • 2005 - Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протокол олон улсын төвшинд хэрэгжиж эхлэв. Гэвч ОХУ энэ гэрээнд нэгдэхээс татгалзжээ.
    • Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тамирчид цалин хөлсний асуудал дээрээ нэгдэж чадаагүйн улмаас 2004-2005 оны улирал цуцлагдсан байна.
  • 2006 - АНУ-ын армийн явуулын мэс заслсын сүүлийн эмнэлэгийг татан буулгажээ.
  • 2013 - Пакистан улсын Куетта хотын Хазара тосгоны дэлгүүрт бөмбөг дэлбэрч 80 хүн амиа алдан, 190 хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1032 - Сон гүрний хаан Енгзон (1067 онд нас барсан)
  • 1304 - Юань гүрний хаан Заяат хаан (1332 онд нас барсан)
  • 1534 - Японы суут уран зураач Эйтокү Кано (1590 онд нас барсан)
  • 1812 - АНУ-ын 18 дахь Дэд Ерөнхийлөгч Хенри Уильсон (1875 онд нас барсан)
  • 1843 - Автомашины алдарт "Кадиллак", "Линкольн" загварыг үндэслэгч Хенри М.Леланд (1932 онд нас барсан)
  • 1878 - Америкийн гэмт бүлэглэлийн босс Жеймс Колосимо (1920 онд нас барсан)
  • 1904 - Академийн хүндэтгэлийн шагналт жүжигчин Жеймс Баскетт (1948 онд нас барсан)
  • 1909 - Холливудын алтан үеийн нэрт төлөөлөгч, жүжигчин Жеффри Линн (1995 онд нас барсан)
    • Түргэн хоолны алдарт "МакДоналдс" сүлжээг үндэслэгч Ричард МакДоналд (1998 онд нас барсан)
  • 1926 - "Шөнө дундын ковбой" киногоор Академийн шагнал хүртсэн найруулагч Жон Шлесингер (2003 онд нас барсан)
  • 1932 - Сьерра-Леон улсын гурав дахь Ерөнхийлөгч Ахмад Тежан Кабба (2014 онд нас барсан)
  • 1941 - Умард Солонгосын хоёр дахь удирдагч Ким Жон-Ил (2011 онд нас барсан)
  • 1944 - Кабо Верде улсын хоёр дахь Ерөнхийлөгч Антонио Маскаренхас Монтейро (2016 онд нас барсан)
  • 1952 - Греммийн наадмын хоёр удаагийн шагналт дуучин Жеймс Инграм
  • 1957 - Харанга хамтлагийн аргил гитарчин, дуучин, МУУГЗ, Төрийн Соёрхолт Ц.Чулуунбат
  • 1958 - Бразилийн сагсанбөмбөгийн домог Оскар Шмит
  • 1959 - Их дуулгийн долоон удаагийн аварга Америкийн теннисч Жон МакЭнрой
  • 1964 - Бразилийн хөлбөмбөгч Бебето
  • 1973 - Олимпын аварга, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Австралийн гүйгч Кейти Фрийман
  • 1974 - "Сарны туяа" кинонд бүтээсэн дүрээрээ Академийн шагнал хүртэж тус шагналыг хүртсэн анхны исламын шашинт жүжигчин болсон Америкийн жүжигчин Махершалла Али
  • 1978 - Олимп, тив, дэлхийн аварга Бельгийн өндрийн харайгч Тиа Хеллебаут
  • 1984 - Олимп, дэлхийн хошой аварга Тунисийн усанд сэлэгч Уссама Меллули
  • 1985 - Голландын хөлбөмбөгч Рон Влаар
  • 1987 - Паралимпын хүрэл медальт, Азийн паралимпын аварга Сингапурын пара усанд сэлэгч Тереза Го
  • 1988 - Олимпын гурав, Дэлхийн долоо, дэлхийн цомын зургаан удаагийн аварга Хятадын ширээний теннисч Жан Жике
    • Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Ким Хён Соо
  • 1989 - Америкийн жүжигчин Элизабет Олсен
  • 1991 - Испанийн хөлбөмбөгч Серхио Каналес

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1279 - Португалийн хаан III Афонсо (1210 онд төрсөн)
  • 1899 - Францын долоо дахь Ерөнхийлөгч Феликс Фор (1841 онд төрсөн)
  • 1915 - Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг захиран шийтгэгч яамны сайд, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Чин ван М.Ханддорж (1892 онд төрсөн)
  • 1932 - Нобелийн энхтайвны шагналт Швейцарийн улстөрч Фердинанд Буйззон (1841 онд төрсөн)
  • 1975 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Морган Тейлор (1903 онд төрсөн)
  • 1992 - Бразилийн 22 дахь Ерөнхийлөгч Ханио Куадрос (1917 онд төрсөн)
  • 2012 - Олимпын мөнгөн медальт Америкийн усанд сэлэгч Жон Макионис (1916 онд төрсөн)
  • 2016 - НҮБ-ын зургаа дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Египетийн улстөрч Бутрос Бутрос-Гали (1922 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд[засварлах | кодоор засварлах]

  • Умард СолонгосУмард Солонгос Умард Солонгос Гялалзах одны өдөр (Ким Жон Илийн мэндэлсэн өдөр)
  • ЛитваЛитва Литва Улс байгуулагдсан өдөр

 Commons: 2 сарын 16 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан