2 сарын 15
Харагдац
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 46 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 319 өдөр (өндөр жил бол 320 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 590 - Персийн хаан ширээнд II Хосрау суув.
- 706 - Византийн эзэн хаан II Юстиниан хаан өөрийг нь залгамжлах магадлалтай гэгдэж байсан Леонтиос болон III Тибериос нарыг цаазаар авчээ.
- 1214 - Англи-Францын дайн: Английн цэргийн хүч Францын Ла Рошель арлыг эзлэн авав.
- 1637 - Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд III Фердинанд суужээ.
- 1690 - Молдавын ханхүү Константин Кантемир Ариун Ромын эзэнт гүрэнтэй нууц гэрээ байгуулав.
- 1764 - Америкийн Сейнт Луйс хот байгуулагджээ.
- 1798 - Бүгд найрамдах Ром улсын нийслэл Ром хотыг Наполеон эзлэн авав.
- 1804 - Сербийн хувьсгал эхэлжээ.
- 1835 - Сербийн одоогийн үндсэн хууль батлагдав.
- 1862 - Америкийн иргэний дайн: Тенниси мужийн Форт Донелсон хотод генерал Үлиссес С.Грант халдав.
- 1870 - АНУ-д Механик инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох анхны сургууль болох Стивенсийн Технологийн хүрээлэн байгуулагджээ.
- 1879 - Эмэгтэйчүүдийн эрх: АНУ-ын Ерөнхийлөгч Рудерфорд Б.Хейс эмэгтэй хүнийг прокуророор ажиллах хуулинд гарын үсэг зурав.
- 1898 - Кубын нийслэл Гавана хотын эрэгт АНУ-ын Мейн хөлөг онгоц живж, 274 хүн амиа алдав. Энэ үйл явдлын дараа АНУ Испани улсад дайн зарлажээ.
- 1921 - Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав 1921 оны 2 дугаар сарын 15-нд Ерөнхий сайдаар томилогдов. Тэрээр удалгүй сар гаруйханы дараа гуравдугаар сард албан тушаалаасаа огцоржээ.
- Румынийн хаант улс байгуулагдав.
- 1923 - Грек улс Европ тивээс хамгийн сүүлд Григорийн он тоололд шилжжээ.
- 1933 - Майами хотын иргэн Жузеппе Зангара Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Д.Рүүзвельтийн амь насанд халдахыг завдав. Гэсэн ч түүний сум Чикаго хотын амбан захирагч Антон Ж.Кермакыг онож, шархаа даалгүй амиа алджээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Дресден хотыг холбоотон гүрнүүд гурав дахь өдрөө бөмбөгдөв.
- 1946 - АНУ-ын Филаделфи хотод орших Пеннсилванийн их сургуульд анхны электрон компьютерийг ашиглажээ.
- 1952 - Их Британийн хаан VI Жоржийг Уиндсорын шилтгээнд орших Гэгээн Жоржийн сүмд оршуулав.
- 1965 - Канад улс одоогийн төрийн далбааны загварыг батлав.
- 1972 - АНУ түүхэндээ анх удаагаа дуу бичлэгийг зохиогчийн эрхэд хамааруулж эхлэв.
- Хосе Мариа Веласко Ибарра Экуадор улсын Ерөнхийлөгчийн суудалд тав дахь удаагаа суужээ.
- 1989 - ЗХУ-Афганистаны дайн: ЗХУ-ын засгийн газар Афганистан улсаас цэргээ гаргах шийдвэр гаргав.
- 1991 - Чехословак, Унгар, Польш улс чөлөөт худалдааны системд шилжихээр болжээ.
- 1992 - Цуврал алуурчин Жеффри Дамерт бүх насаар нь хорих ял оноов.
- 2001 - Алдарт Nature сэтгүүлд хүний генийн кодыг анх удаагаа нийтэлжээ.
- 2003 - Иракын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн 600 хотод болов. Тухайн үед энэ хөдөлгөөнд 30 сая хүн хамтрагдсан нь түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм.
- 2013 - ОХУ-д солир унаж хад чулуу мөргөсний улмаас 1,500 хүн гэмтэж бэртэв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1564 - Нэрт одон оронч, физикч Галилео Галилей (1642 онд нас барсан)
- 1612 - Канадын Монреал хотыг байгуулсан Поль де Шомедей (1676 онд нас барсан)
- 1710 - Францын эзэн хаан XV Луй (1774 онд нас барсан)
- 1811 - Аргентин улсын долоо дахь Ерөнхийлөгч Доминго Фаустино Сармиенто (1888 онд нас барсан)
- 1812 - Эрдэнэс наймаалах Tiffany & Co компанийг үндэслэгч Чарльз Луйс Тиффани (1902 онд нас барсан)
- 1840 - Румынь улсын 23 дахь Ерөнхий сайд Титу Майореску (1917 онд нас барсан)
- 1841 - Бразил улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Мануэль Ферраз де Кампос Сейлс (1913 онд нас барсан)
- 1845 - Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Элиху Рүүт (1937 онд нас барсан)
- 1861 - Нобелийн шагналт Францын физикч Шарль Эдуар Гуйллейм (1938 онд нас барсан)
- 1873 - Нобелийн шагналт Швейцарийн химич Ханс фон Үлер-Шелпин (1964 онд нас барсан)
- 1907 - Бетмэн киноны "Жокер"-ын дүрээр алдаршсан жүжигчин Цесар Ромеро (1994 онд нас барсан)
- 1909 - Анна Франкын гэр бүлийг нууж байсан Миеп Гайс (2010 онд нас барсан)
- 1931 - Английн тайз дэлгэцийн нэрт жүжигчин Клейр Блүүм
- 1946 - Олон улсын хөгжлийн агентлагын Ерөнхий нарийн бичгийн дарга Клейр Шорт
- 1952 - Сербийн дөрөв дэх Ерөнхийлөгч Томислав Николич
- 1954 - Симпсон цувралын зураач, продюсер Метт Гронинг
- 1962 - Монтенегро улсын 29 дэх Ерөнхий сайд Мило Дуканович
- 1972 - Чехийн нэрт хоккейч Яромир Ягр
- 1973 - Олимпын аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт, хүрэл медальт , Дэлхийн хошой аварга Чехийн цаначин Катерина Нойманнова
- Олимпын зургаа, дэлхийн гурван удаагийн алтан медальт АНУ-ын усанд сэлэгч Эми ван Дикен
- 1983 - Швейцарийн алдарт хөлбөмбөгч Филид Деген
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1145 - Ромын пап II Лусуйс (төрсөн огноо тодорхойгүй)
- 1152 - Германы эзэн хаан III Конрад (1093 онд төрсөн)
- 1637 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фердинанд (1578 онд төрсөн)
- 1844 - Их Британийн Ерөнхий сайд Хенри Аддингтон (1757 онд төрсөн)
- 1897 - Румынь улсын 10 дахь Ерөнхий сайд Димитрий Гика (1816 онд төрсөн)
- 1928 - Их Британийн Ерөнхий сайд Х.Х.Аскийт (1852 онд төрсөн)
- 1959 - Нобелийн шагналт Английн физикч Овен Уилланс Ричардсон (1879 онд төрсөн)
- 1965 - Америкйн алдарт дуучин, төгөлдөр хуурч Нат Кинг Коул (1919 онд төрсөн)
- 1988 - Нобелийн шагналт Америкийн физикч Ричард Фейнман (1918 онд төрсөн)
- 1999 - Нобелийн шагналт Америкийн физикч Хенри Вей Кендалл (1926 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]Канад Гэр бүлийн долоо хоног
Вануату Жон Фрамын өдөр
Афганистан Чөлөөлөгдсөн өдөр
Канад Төрийн далбааны өдөр
Серби Төрт улсын өдөр
Америкийн Нэгдсэн Улс Сюзан Б.Энтонигийн өдөр (Флорида муж)
Сингапур Батлан хамгаалах өдөр
