2 сарын 25

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 56 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 309 өдөр (өндөр жил бол 310 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 138 - Ромын эзэн хаан Адриан өөрийн залгамжлагчаараа Антониус Пиусыг нэрлэжээ.
  • 1831 - Хаант Оросын эсрэг Польшуудын бослого дэгдэв. Бослогын нэг хэсэг болох Ольшинка Грочововскагын тулаан болжээ.
  • 1836 - Зэвсэг зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн гар бууг патентжуулав.
  • 1843 - Хавайг эзлэн түрэмгийлсэн Их Британийн Лорд Жорж Полет тус арлыг Их Британийн газар нутаг хэмээн зарлав.
  • 1856 - Крымийн дайныг зогсоох зорилготой Парисын энхийн хэлэлцээ эхэлжээ.
  • 1866 - АНУ-ын Калифорни мужийн Калаверас тойрогт байрлах уурхайн ажилчид эртний хүний гавлын ясыг илрүүлжээ. Хожим "Калаверасын гавал" гэж алдаршсан энэ олдворын хамт хирс, заан, арслан зааны араг яс олдсон гэдэг.
  • 1870 - АНУ-ын Конгресст анхны хар арьст гишүүн сонгогдов. АНУ-ын Сенатын танхимд Бүгд найрамдах гишүүн Хирам Родес Ревельс сонгогдож, тангараг өргөжээ.
  • 1875 - Хятадын Манж Чин гүрний хаан Гуансугийн хаанчлал эхлэв.
  • 1901 - Алдарт бизнесмэн Ж.П.Морган "АНУ-ын төмрийн корпораци"-ийг байгуулжээ.
  • 1916 - Дэлхийн I дайн: Вердуны тулаанд Германчууд ялалт байгуулж Дүамон боомтыг эзлэв.
  • 1919 - АНУ-ын Орегон муж нэг галлон газрын тосноос нэг центийн татвар авах хууль батлав. Ингэснээр АНУ-ын мужуудаас хамгийн анх удаа шатах тослох материалд татвар ногдуулсан муж болсон юм.
  • 1921 - Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсыг Большевист Оросынхон бүрэн эзлэв.
  • 1928 - Америкийн радио өргөн нэвтрүүлгийн анхны лицензыг "Чарльз Женкинсийн Лаборатори" авчээ.
  • 1932 - 1932 оны Германы сонгуулийн сурталчилгаанд Адольф Гитлер цэвэр герман үндэстнийг бий болгох талаар онцлов.
  • 1941 - Нацистын Германд эзлэгдсэн Голланд улсын ард иргэд еврейчүүдийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Турк улс Германд албан ёсоор дайн зарлав.
  • 1947 - Холбооны хяналтын зөвлөлийн шийдвэрээр Пруссийн хаант улсыг задлан бутаргажээ.
  • 1948 - Чехословакын засгийн эрхийг коммунистууд эзлэснээр Гуравдугаар Бүгд найрамдах улсын эрин үе эцэс болов.
  • 1954 - Египетийн ерөнхий сайдаар Гамал Абдель Нассер сонгогджээ.
  • 1956 - ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өмнөх удирдагч Йосеф Сталиныг орос үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цоллов.
  • 1964 - Хойд Солонгосын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ким Ил Сунг газрыг феодалуудаас салгаж, төрийн мэдэлд авах шийд гаргажээ.
  • 1968 - Вьетнамын дайн: Өмнөд Вьетнамын Ха Ми тосгонд болсон цэргийн ажиллагааны улмаас 135 энгийн иргэн амиа алджээ. Уг халдлагыг Өмнөд Солонгосын цэргүүд үйлдсэн байдаг.
  • 1980 - Суринам улсад төрийн эргэлт болж, Деси Бутерсе засгийн эрхийг авав.
  • 1991 - Персийн булангийн дайн: Иракийн бөмбөгдөгч онгоцнууд Саудын Арабын Дахран хотод байрлах АНУ-ын зэвсэгт хүчний анги руу халдав. Халдлагын улмаас АНУ-ын 28 цэрэг амиа алджээ.
  • 1992 - Хожалигийн аллага: Азербайжаны Нагорно-Карабах мужид Арменийн цэргүүд халдлага үйлдэж, 613 энгийн иргэн амь насаа алдав.
  • 1997 - Хойд Солонгосын хэлэлцээрийн зуучлагч И Хан-Ёнг Өмнөд Солонгосын Бунданг хотод учир битүүлэг байдлаар алагджээ.
  • 2015 - Афганистаны зүүнхойд хэсэгт орших Панжшир мужид цасан уруй болж 310 хүн амиа алдав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 449 - Лиу Сонг гүрний хаан Чианфей (466 онд нас барсан)
  • 1643 - Оттоманы султан II Ахмед (1695 онд нас барсан)
  • 1778 - Перу улсын анхны ерөнхийлөгч Хосе де Сан Мартин (1850 онд нас барсан)
  • 1812 - Данийн зургаа дахь ерөнхий сайд Карл Кристиан Халл (1888 онд нас барсан)
  • 1841 - Францын нэрт зураач Пьер-Август Ренуар (1919 онд нас барсан)
  • 1845 - Австралийн дөрөв дэх ерөнхий сайд Жорж Рийд (1918 онд нас барсан)
  • 1881 - Оросын ерөнхий сайд Алексей Рыков (1938 онд нас барсан)
  • 1920 - "Нэгдэлийн сүм"-ийг үндэслэгч, Мүүнийн урсгалыг бий болгосн Сон Мён Мүүн (2012 онд нас барсан)
  • 1938 - Олимпийн аварга, Үндэстнүүдийн холбооны наадмын хошой аварга Австралийн гүйгч Херб Эллиотт
  • 1943 - "Битлз" хамтлагын гишүүн, гитарчин, дуучин Жорж Харрисон (2001 онд нас барсан)
  • 1950 - Олимп, дэлхийн аварга Испанийн цаначин Франциско Фернандез Очоа (2006 онд нас барсан)
    • Аргентин улсын 50 дахь ерөнхийлөгч Нестор Киршнер (2010 онд нас барсан)
  • 1953 - Испанийн ерөнхий сайд Хосе Мариа Азнар
  • 1973 - Испанийн нэрт дуучин, жүжигчин Хулио Иглесиас
  • 1981 - Өмнөд Солонгосын нэрт хөлбөмбөгч Пак Жи Сунг
  • 1985 - Америкийн сагсанбөмбөгч Жоаким Ноа
  • 1995 - Орландо Межик багийн тамирчин, Хорватын сагсанбөмбөгч Марио Хезонжа
  • 1999 - Италийн өсөх ирээдүйтэй хөлбөмбөгч Жианлуйжи Доннарумма

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 805 - Хятадын эзэн хаан Де Зонг (742 онд төрсөн)
  • 1558 - Австрийн хатан хаан Элианор (1498 онд төрсөн)
  • 1713 - Пруссийн эзэн хаан I Фредерик (12657 онд төрсөн)
  • 1850 - Манжийн эзэн хаан Даогуанг (1782 онд төрсөн)
  • 1852 - Ирландын суут яруу найрагч Томас Моор (1779 онд төрсөн)
  • 1899 - Мэдээллийн "Ройтерс" агентлагыг үндэслэгч Пол Ройтер (1816 онд төрсөн)
  • 1912 - Люксембургийн их ван IV Виллиам (1852 онд төрсөн)
  • 1950 - Нобелийн шагналт Америкийн физикч Жорж Минот (1885 онд төрсөн)
  • 1971 - Нобелийн шагналт Шведийн химич Теодор Сведберг (1884 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Америкийн химич Гленн Т.Сийборг (1912 онд төрсөн)
  • 2005 - "Эмнести Интернешнл" олон улсын байгууллагыг үндэслэгч Петер Бененсон (1921 онд төрсөн)
  • 2017 - "Аполло 13", "Харийнхан", "Терминатор" киноны од Билл Пакстон (1955 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • УнгарУнгар Унгар Коммунист дарангуйлалд амиа алдагсдыг дурсан санах өдөр
  • Flag of Kuwait.svg Кувейт Үндэсний өдөр
  • ФилиппинФилиппин Филиппин Иргэдийн хүчний өдөр
  • Flag of Suriname.svg Суринам Хувьсгалын өдөр
  • Гүрж Гүрж Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн өдөр
  • Доминикан Доминикан Зэвсэгт хүчний өдөр