2 сарын 8
Харагдац
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 39 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 326 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 327 байна. Энэ өдөр Монголы улсын маршал Х.Чойбалсан мэндэлсэн бол 1265 онд алдарт Хүлэгү хаан насан эцэслэсэн өдөр юм.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 421 - Баруун Ромын эзэнт гүрний хаанаар III Константинус өргөмжлөгджээ.
- 1238 - Монголын эзэнт гүрний цэргүүд Оросын Владимир хотыг уулгалан довтлов.
- 1575 - Нидерландын хамгийн алдартай, хамгийн хөгшин сургуулиудын нэг Лейдэний их сургууль байгуулагджээ.
- 1587 - Шотландын хатан Мериг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэж үзэн цаазаар авав.
- 1601 - Эссэксийн хоёрдугаар гүн Роберт Девере хатан хаан I Элизабетийн эсрэг хувьсгал өрнүүлэв. Гэсэн ч удалгүй Деверегийн хүч ялагдал хүлээсэн юм.
- 1693 - АНУ-ын Виржиниа мужийн Уиллиамсбург хотод Английн хаан III Уиллиам, Хатан хаан II Мери нарын дурсгалд зориулж, Уиллиам болон Меригийн коллежийг байгуулжээ.
- 1817 - Сан Мартиний удирдлага дор цугларсан арми Андийн нурууг давж, Чили улсыг Испанийн дарлалаас чөлөөлөв.
- 1837 - АНУ-ын сенат хуралдан АНУ-ын анхны дэд ерөнхийлөгчийн суудалд Ричард Жонсонг суулгасан байна.
- 1865 - Боолчлолыг халах, худалдаалах, наймаалцахыг бүрэн хориглосон АНУ-ын Үндсэн хуулийн 13-р нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орохоос Делавейр муж татгалзав. Тэд 1901 оныг хүртэл Үндсэн хуулийн 13 дахь нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
- 1879 - Хатан хааны дэргэдэх Канадын хүрээлэнгийн ээлжит хуралдааны үеэр Сендфорд Флеминг Олон улсын нэгдсэн цаг тооллын талаарх анхны санаагаа дэвшүүлжээ.
- 1887 - Уугуул америкчуудын өв соёл, газар нутгийг хотжилтоос хамгаалах тухай Дейвсийн хууль батлагдав.
- 1904 - Порт Артурын тулаан: Японы арми Порт Артурт гэнэтийн дайралт хийв. Ингэснээр Орос-Японы дайн эхэлжээ.
- 1910 - Уиллиам Д.Бойс АНУ-ын Хөвгүүдийн скаутын холбоог байгуулав.
- 1915 - Кино урлагийн түүхэнд домог болон мөнхөрсөн "Birth of Nation" кино Лос Анжелес хотноо анхлан дэлгэцэнд гарчээ.
- 1922 - АНУ-ын ерөнхийлөгч Уоррен Г.Хардинг радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болов.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы арми Сингапурыг эзлэн түрэмгийлэв.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Райн мөрний баруун эрэгт Их Британи, Канадын хамтарсан арми "Үнэн" ажиллагааг эхлүүлжээ.
- Михайль Девятев болон ЗХУ-ын өөр бусад 9 хүн Уседом арал дээрх бөөнөөр хорих лагераас зугтаж чаджээ.
- 1949 - Унгарын кардинал Мидшентиг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр баривчилав.
- 1950 - Зүүн Германд нууц ажиллагаатай цагдаагийн газар болох "Стази" байгуулагджээ.
- 1952 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд II Элизабет суужээ.
- 1962 - Шаронны халдлага: Парис хотод жагсаал зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийн 9 гишүүн цагдаагийн гарт амиа алдав. Тэд Алжирын тусгаар тогтнолыг дэмжиж жагсаал зохион байгуулсан юм.
- 1963 - АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Куба руу худалдаа, аялал, бизнесийн чиглэлээр америкчуудыг зорчихийг хуулиар хориглов.
- 1968 - Иргэний эрхийн төлөөх Америкийн хөдөлгөөн: Өмнөд Каролина мужийн Оранжбург хотод байрлах Өмнөд Каролинагын их сургуулийн оюутнууд хар арьстануудыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын улмаас 3-4 хүн амиа алдсан байна.
- 1971 - Америкийн хөрөнгийн биржид NACDAQ индекс анх удаагаа арилжаалагдаж эхлэв.
- 1974 - Скайлаб 4 хөлгийн баг 84 хоног задгай сансарт ажилласны дараа эх дэлхийдээ эрэв. Үүнээс хойш Скайлаб хөтөлбөр дахиж хэрэгжээгүй билээ.
- 1978 - АНУ-ын Сенатын танхимын хуралдааныг анх удаагаа радио, телевизээр шууд дамжуулав.
- 1983 - Мельбурнын шороон шуурга: Австралийн хоёр дахь томоохон хот гэгдэх Мельбурн хотод ган гачигийн улмаас шороо шуурч нэг өдрийн дотор 320 метр шороон давхарлага үүсгэжээ.
- 1996 - АНУ-ын Конгресс Харилцааны соёлын тухай хуулийг баталжээ.
- 2005 - Шри-Ланкын иргэний дайн: Шри Ланкын Тамилийн хөдөлгөөний гишүүн, парламентын экс гишүүүн А.Чандранеруг отож байсан алуурчид амийг нь хороов.
- 2014 - Саудын Арабын Медина хот дахь нэгэн зочид буудалд гал гарсаны улмаар Египетын 15 сүсэгтэн амиа алдаж, 130 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1291 - Португалийн хаан IV Альфонсо (1357 онд нас барсан)
- 1700 - Голланд, Швейцарийн алдарт математикч, физикч Даниел Бернулли (1782 онд нас барсан)
- 1798 - Хаант Оросын их гүн Михайль Павлович (1849 онд нас барсан)
- 1819 - Америкийн зохиолч, шүүмжлэгч Жон Раскин (1900 онд нас барсан)
- 1828 - Францын нэрт зохиолч Жюль Верн (1905 онд нас барсан)
- 1830 - Османы эзэнт гүрний султан Абдулазиз (1876 онд нас барсан)
- 1834 - Оросын нэрт химич, Үелэх системийг зохиосон Дмитрий Менделеев (1907 онд нас барсан)
- 1883 - Америкийн нэрт эдийн засагч, улстөрийн шинжлэх ухаанч Йосеф Шумпитер (1950 онд нас барсан)
- 1893 - Бирмийн ерөнхий сайд Ба Мау (1977 онд нас барсан)
- 1894 - Оскарын шагналт нэрт найруулагч Кинг Видор (1982 онд нас барсан)
- 1895 - БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан (1953 онд нас барсан)
- 1914 - Бетмэнийг хамтран зохиогч Билл Фингер (1974 онд нас барсан)
- 1925 - Оскар болон Каннын наадмын шагналт, нэрт жүжигчин Жек Леммон (2001 онд нас барсан)
- 1931 - Америкийн нэрт жүжигчин Жеймс Дийн (1955 онд нас барсан)
- 1932 - Оскарын 5, Алтан Бөмбөрцгийн 4, Гремми хөгжийн наадмын 23 удаагийн шагналт нэрт хөгжмийн зохиолч Жон Уиллиамс
- 1959 - Аргентин улсын ерөнхийлөгч Морисио Макри
- 1960 - Филлиппиний 15 дахь ерөнхийлөгч III Бенинио Акүино
- 1966 - Германы нэрт хөлбөмбөгч Бруно Лаббадиа
- Болгарын хөлбөмбөгийн домог Христо Стойчков
- 1970 - NBA-н аварга, 7 удаагийн бүх одод тоглогч Алонзо Морнинг
- 1987 - Испанийн хөлбөмбөгч Хави Гарсиа
- 1992 - Голландын хөлбөмбөгч Бруно Мартинс Инди
- Олимпын аварга, Азийн хошой аварга Японы бадминтонч Мацүмото Мисаки
- 1994 - Туркийн хөлбөмбөгч Хакан Чалханоглу
- 1995 - Германы хөлбөмбөгч Жошуа Киммич
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1204 - Византийн эзэн хаан IV Алекс Ангелос (1182 онд төрсөн)
- 1265 - Монголын их хаан Хүлэгү (1217 онд төрсөн)
- 1640 - Османы эзэнт гүрний султан IV Мурад (1612 онд төрсөн)
- 1676 - Хаант Оросын хаан Алексей (1629 онд төрсөн)
- 1725 - Оросын аугаа эзэн хаан "Их" Петр (1672 онд төрсөн)
- 1945 - Олимпын мөнгөн медальт Италийн туялзуур сэлэмч Итало Сантелли (1866 онд төрсөн)
- 1957 - Нобелийн шагналт Германы физикч Вольтер Бот (1891 онд төрсөн)
- 1960 - Алдарт "улаан телефон танхим"-ыг зохион бүтээгч Гилес Гилберт Скотт (1880 онд төрсөн)
- 1975 - Нобелийн шагналт Английн химич Роберт Робинсон (1886 онд төрсөн)
- 1979 - Нобелийн шагналт Английн физикч Деннис Габор (1900 онд төрсөн)
- 1998 - Нобелийн шагналт Исландын зохиолч Халлдор Лазнесс (1902 онд төрсөн)
- 2002 - Сингапурын тав дахь ерөнхийлөгч Онг Тенг Чонг (1936 онд төрсөн)
- 2007 - Америкийн загвар өмсөгч Анна Николь Смит (1967 онд төрсөн)
- 2017 - Нобелийн шагналт Английн физикч Петер Мансфильд (1933 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах] Commons: 2 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан