2 сарын 6

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 37 дэх өдөр бөгөөд сүүлээсээ 328 дэх (өндөр жил бол 329 дахь) өдөр юм.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1649 - Их Британийн хаанаар II Чарльзийг батламжилжээ.
  • 1685 - II Чарльзыг нас барсаны даруу түүний дүү II Жеймс хаан ширээнд суув.
  • 1778 - Америкийн хувьсгал: Холбоотны тунхаг, Худалдааны тунхаг батлагдсан нь АНУ, Франц шинэ улс байгуулах дохио болов.
  • 1788 - Массачусетс муж АНУ-ын зургаа дахь муж болжээ.
  • 1806 - Сан Домингогын тулаан: Британийн тэнгисийн цэрэг Карибийн тэнгист Францын цэргийн хүчийг бут цохив.
  • 1819 - Сир Томас Стенфорд Раффлес Сингапурыг нээн илрүүлэв.
  • 1820 - АНУ-д цагаачилж ирсэн 86 хар арьстаныг Америкийн колонийн нийгэмлэг буюу Одоогийн Либери улсад тусгай хөлөг онгоцоор шилжүүлжээ.
  • 1833 - Орчин үеийн Грекийн хаан ширээнд Отто суув.
  • 1840 - Вайтангигийн гэрээгээр Шинэ Зеланд Британийн колони болжээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Форт Хенригийн тулаанд холбооны армийг удирдан оролцсон Улисес С.Грант, Эндрью Х.Фүүт нар анхны ялалтаа байгуулав.
  • 1899 - Испани-Америкийн дайн: Парисийн тунхаг батлагдсанаар АНУ, Испанийн хооронд энхийн гэрээ байгуулагджээ.
  • 1918 - Их Британийн парламент 30-аас дээш насны эмэгтэй санал өгөх эрхтэй гэж хуульчлав.
  • 1934 - Хэт барууны үзэл баримтлалтай намууд нэгдэж төрийн эргэлт хийхийг санаархав. Ингэснээр Францад улстөрийн хямрал эхэлсэн билээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Их Британи улс Тайландын эсрэг дайн зарлав.
  • 1951 - Канадын арми Солонгосын дайнд татагдан оржээ.
  • 1952 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд гүнж II Элизабет суух нь тодорхой болов.
  • 1958 - Мюнхений осол: Английн Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клубийн найман тоглогч, 15 зорчигч онгоцны ослоор амиа алджээ.
  • 1959 - АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас анх ундаа тив алгасагч баллистик пуужинг амжилттай туршив.
  • 1981 - Угандагийн дайн: Угандагийн Үндэсний сэргэлтийн арми Угандагийн засгийн газрын эсрэг дайн зарлаж, Мубенбе дүүрэгт тулаанаа эхлүүлжээ.
  • 1988 - Алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан цагирагт тохох үзүүлбэрийнхээ үеэр агаарт хөөрч байгаа логог барааны тэмдэгт болгох гэрээнд гарын үсэг зурав.
  • 1989 - Польш улсад коммунизмийн засаглалыг цаашид хэрэгжүүлэх эсэх асуудлаар Зүүн Европын орнууд хэлэлцээрийн ширээний ард суужээ.
  • 1998 - Вашингтоны үндэсний нисэх буудал нэрээ Роналд Рейганы үндэсний нисэх буудал болгон өөрчлөв.
  • 2000 - Чечений хоёрдугаар дайн: ОХУ-ын армийн мэдэлд байгаа Чеченийн Грозни хотын захиргааны эсрэг босогчид дайн зарлав.
  • 2016 - Тайваний өмнөд хэсэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 38 хүн амиа алдан, 530 хүн бэртэж гэмтжээ.

Энэ өдөр төрөгсөд[засварлах | edit source]

  • 885 - Японы эзэн хаан Дайго (930 онд нас барсан)
  • 1611 - Хятадын эзэн хаан Чонгжен (1644 онд нас барсан)
  • 1643 - Пруссийн анхны ерөнхий сайд Йоханн Касимир Колбе фон Вартенберг (1712 онд нас барсан)
  • 1664 - Оттоманы эзэнт гүрний султан II Мустафа (1703 онд нас барсан)
  • 1748 - "Айлүминати" бүлэглэлийг үндэслэгч, Германы философич Адам Вайсхаупт (1830 онд нас барсан)
  • 1818 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам М.Эвартс (1901 онд нас барсан)
  • 1879 - Исландын гурав дахь ерөнхий сайд Магнус Гудмундссон (1937 онд нас барсан)
  • 1880 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 25 дахь их аварга II Нишиноүми Кажиро (1931 онд нас барсан)
  • 1892 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллиам П.Мөрфи (1987 онд нас барсан)
  • 1911 - АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Рейган (2004 онд нас барсан)
  • 1912 - Адольф Гитлерийн гэргий Эва Браун (1945 онд нас барсан)
  • 1917 - Америкийн алдарт жүжигчин, 20-р зууны секс бэлгэ тэмдэг За За Габор (2016 онд нас барсан)
  • 1929 - Амьтан нойрсуулах холын тусгалтай бууг зохион бүтээгч Колин Мөрдок (2008 онд нас барсан)
  • 1945 - Регги урсгалын эцэг Боб Марли (1981 онд нас барсан)
  • 1962 - Guns N' Roses хамтлагийн дуучин Аксл Рөүз
  • 1993 - Америкийн дуучин Тинаше

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1155 - Норвегийн хаан II Сигурд (1133 онд төрсөн)
  • 1215 - Японы эзэн хаан Токимаса Хожо (1138 онд төрсөн)
  • 1593 - Японы эзэн хаан Огимачи (1517 онд төрсөн)
  • 1740 - Ромын пап XII Клемент (1652 онд төрсөн)
  • 1899 - Германы канцлер Лео фон Каприви (1831 онд төрсөн)
  • 1952 - Их Британийн хаан VI Жорж (1895 онд төрсөн)
  • 1964 - Филиппиний анхны ерөнхийлөгч Эмилио Агуйналдо (1869 онд төрсөн)
  • 1986 - Дэлхийн худалдааны төвийн архитекторч Ямасаки Минорү (1912 онд төрсөн)
  • 1991 - Нобелийн шагналт Италийн биологич Сальвадор Луриа (1912 онд төрсөн)
  • 2002 - Нобелийн шагналт Английн биологич Мак Пройтц (1914 онд төрсөн)
  • 2016 - "Мангасуудын корпораци", "Мангасуудын их сургууль" хүүхэлдэйн киноны зохиолч Ден Жерсон (1966 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]