Jump to content

1903 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(1903-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал
1898 · 1899 · 1900 · 1901
1902 1903 1904
1905 · 1906 · 1907 · 1908
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMIII) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун гуравдугаар оны усан туулай жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 903 дахь жил, 20-р зууны гуравдугаар он, 1900-аад он гэж тоолбол дөрөв дэх жил.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдү гээр сарын 1 – Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хаан VII Эдуард, Энэтхэгийн хаан ширээнд суужээ.
  • Нэгдүгээр сарын 19 – атлантын далайг дамнан АНУ-аас Англи руу анх удаа радио нэвтрүүлэг дамжуулав.
  • Хоёрдугаар сарын 11 – АНУ-ын түүхэнд анх удаа өөр, өөр газарт нэгэн зэрэг ажил хаялт зохион байгуулжээ.
  • Хоёрдугаар сарын 15 – Моррис болон Рөүз Мичтом нарын зохион бүтээсэн Тедди баавгай албан ёсоор худалдаанд гарчээ.
  • Хоёрдугаар сарын 17 – Пуерто Рикод байдаг Эль Юнкегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн АНУ-ын Үндэсний ойн санд бүртгэгджээ.
  • Хоёрдугаар сарын 23 – Куба улс АНУ-д Гуантанамогын тохойг түрээслүүлэх шийдвэр гаргажээ.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 2 – АНУ-ын Нью-Йорк хотод эмэгтэйчүүдэд тусгайлан үйлчлэх зориулалттай Марта Вашингтоны зочид буудал үүд хаалгаа нээжээ.
  • Гуравдугаар сарын 5 – Оттоман болон Германы эзэнт гүрний хооронд Константиноплийг Багдадтай холбосон төмөр замын сүлжээ нээх гэрээ байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 12 – Пуэрто Рикогын их сургууль байгуулагджээ.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 26 – Испанийн алдартай хөлбөмбөгийн багийн нэг Атлетико Мадрид клуб байгуулагдав.
  • Дөрөвдүгээр сарын 29 – Алберта хотын Франк тосгонд маш том хэмжээний хөрсний нуралт болж 70-90 хүн амиа алджээ.
  • Дөрөвдүгээр сарын 29 – Туркийн зүүн хэсгийн Манзикерт хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 3500 хүн амиа алджээ.
  • Тавдугаар сарын 4 – Македон Болгарын хувьсгалыг толгойлогч Гоце Делчёв Туркийн армийнханд алагдав.
  • Тавдугаар сарын 18 – Болгар улсын Бургас боомт албан ёсоор нээгджээ.
  • Тавдугаар сарын 24 – Парис-Мадридийн автомашины уралдаан эхэлжээ, уралдааны үеэр 9 хүн ослын улмаас амиа алдсан байна.
  • Тавдугаар сарын 29 – Сербийн хаан I Александр Белградад радикал үзэлтэй "Хар гар" бүлэглэлийнхэний халдлагад өртөв.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 11 – Халдлагад өртсөн Сербийн хаан I Александр, хатан Драга нар шархаа даалгүй амиа алджээ.
  • Зургаадугаар сарын 14 – Орегон мужийн Хеппнэр тосгонд үер бууж, 238 хүн амиа алдав.
  • Зургаадугаар сарын 27 – Францын нийслэл Парис хотод 19 настай эмэгтэй Альда де Акост ганцаараа нислэг үйлдсэн анхны эмэгтэй болов.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 – Дугуйн спортын ноён оргил гэгдэх Тур де Франц анх удаагаа зохион байгуулагдлаа.
  • Долоодугаар сарын 19 – Тур де Францын анхны ялагчаар Морис Гарин тодорчээ.
  • Долоодугаар сарын 23 – Форд компанийн үйлдвэрлэсэн A загварын автомашины анхны эзэмшигч Др. Эрнст Пфеннинг болов.
  • Долоодугаар сарын 29 – АНУ-ын байшин үйлдвэрлэлийн компанид гал гарч Твексбюри тосгонд амьдардаг 22 хүн амиа алдаж, 70 байшин шатаж, сүйджээ.
  • Долоодугаар сарын 30 – Бүх Оросын социалист ардчилсан хөдөлмөрчдийн намын хоёрдугаар бүгд хурал Лондон хотноо нээлтээ хийлээ.
  • Наймдугаар сарын 2 – Македоны хувьсгалт нууц хөдөлгөөн анхны томоохон ажиллагаагаа Османы эзэнт гүрний Адрианополь хотод зохион байгуулав.
  • Наймдугаар сарын 4 – Ромын католик шашны тэргүүн хамбаар X Пиус тодров. Тэрээр католик шашны 257 дахь тэргүүн болсон юм.
  • Наймдугаар сарын 25 – Австралийн парламент Хууль зүйн ерөнхий хуулийг баталжээ.
  • Есдүгээр сарын 14 – британийн колонийн асуудал хариуцсан сайд Жосеф Чеймбэрлейн албан тушаалаа өөрийн хүсэлтээр өглөө.
  • Есдүгээр сарын 24 – Австралийн анхны ерөнхийлөгч Эдмунд Бартон парламентын дэмжлэгийг авалгүй суудлаасаа буув. Түүний орыг Альфред Дийкэн залгасан юм.
  • Есдүгээр сарын 29 – Прусс улс моторт тээврийн хэрэгсэл жолоодоход үнэмэлэх олгодог болов.
  • Аравдугаар сарын 1 – Америкийн бейсболын орчин үеийн анхны финалд Бостон Ред Сокс, Питтсбург Пайретсыг буулгаж авснаар, цомын эзэн болжээ.
  • Аравдугаар сарын 6 – Австралийн дээд шүүхийн анхны хуралдаан болов.
  • Аравдугаар сарын 10 – Их Британид Эмэгтэйчүүдийн улстөр, нийгмийн эрхийг хангах холбоо байгуулагадав.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 3 – Колумби улсаас тусгаар тогтнох Панамын саналыг АНУ дэмжив.
  • Арваннэгдүгээр сарын 13 – Панамын тусгаар тогтнолыг албан ёсоор дэмжиж байгаагаа АНУ-ын конгресс зарлав.
  • Арваннэгдүгээр сарын 17 – Оросын социалист ардчилсан хөдөлмөрчдийн нам Большевик, Меншевик гэсэн хоёр бүлэг байгуулахаар болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 23 – Колорадо мужийн амбан захирагч Жеймс Хамилтон Пийбади Криппи тосгонд байрлах уурхайн ажилчид эсэргүүцэл зарлан ажил хаялт зарласан учир түүнийг дарах зорилгоор цэргийн хүч илгээх шийдвэр гаргажээ.

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 16 – Энэтхэгийн Бомбай хотод Таж Махал зочид буудал үүдээ нээж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авчээ.
  • Арванхоёрдугаар сарын 17 – Хойд Каролина мужид Орвил Врайт бензин хөдөлгүүртэй онгоцоор нислэг үйлджээ.
  • Арванхоёрдугаар сарын 30 – Чикаго хотод байх Ироко театрт тоглолтын үеэр гал гарч 600 хүн амиа алджээ.

Өдөр нь тодорхойгүй

[засварлах | кодоор засварлах]
  • Архины нөлөөллөөс хүүхдүүдийг хамгаалах зорилготой Линкольн-Лии Легион хөдөлгөөн байгуулагджээ.
  • Шороон будаг анх удаагаа худалдаанд гарав. Савласан шороон будаг бор, улаан, шар, улбар шар, ногоон, хөх, ягаан, хар гэсэн найман өнгөтэйгөөр худалдаанд гарчээ. Тухайн үед 5 центээр худалдаалагдаж байжээ.
  • Техас мужийн их сургууль үүдээ нээв.
  • Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний зөвлөл Швед улсад байгуулагдав.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Хоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 12 – ЗХУ-ын физикч Игорь Курчатов (1960 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 27 – Нобелийн шагналт неврологич Жон Экклес (1997 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 3 – Нислэгийн салбарын анхдагч Дуглас Дуглас-Хамилтон (1973 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 8 – Малайзын анхны ерөнхий сайд Тунку Абдул Рахман
  • Хоёрдугаар сарын 26 – Нобелшийн шагналт Италийн химич Жиулио Натта (1979 онд нас барсан)

Гураваас Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 6 – Японы хаан угсааны гүнж Кожүн (2000 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 24 – Нобелийн шагналт Германы химич Адольф Бютенандт (1995 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 12 – Нобелийн шагналт Нидерландын эдийн засагч Ян Тинберген (1994 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 25 – Оросын математикч Андрей Колмогоров (1987 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Тавдугаар сарын 3 – Америкийн дуучин, жүжигчин Бинг Кросби (1977 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 29 – Англид төрсөн Америкийн инээдмийн жүжигчин Боб Хөүп (2003 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 6 – Арменийн нэрт хөгжмийн зохиолч Арам Хачатурян (1978 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 10 – Германы нэрт жүжигчин Тео Линген (1978 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 25 – Английн нэрт зохиолч Жорж Оруэль (1950 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 2 – Их Британийн ерөнхий сайд Алек Дуглас-Хоум (1995 онд нас барсан)
    • Норвегийн хаан V Олаф (1991 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 6 – Нобелийн шагналт шинжлэх ухаанч Хюго Теорэлл (1982 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 27 – Грекийн анхны ерөнхийлөгч Мишайль Стасинопулос (2002 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 3 – Тунисийн ерөнхийлөгч Хабиб Бургуйба (2000 онд нас барсан)
    • Туркийн ерөнхийлөгч Фахри Корутүк (1987 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 14 – Нидерландын нэрт зураач Лодевиз Брукман (1995 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Есдүгээр сарын 7 – Японы алдарт зохиолч Шимакү Кенсакү (1945 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 13 – Америкийн жүжигчин Клаудетт Колберт (1996 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 1 – Оросын зураач Владимир Хоровиц (1989 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 6 – Нобелийн шагналт Ирландын физикч Эрнест Уолтон (1995 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 22 – Нобелийн шагналт Америкийн генетикч Жорж Уэльс Бийдл (1989 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 7 – Нобелийн шагналт Австрийн зоологич Конрад Лоренц (1989 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 27 – Нобелийн шагналт Норвегийн химич Ларс Онсагер (1976 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 4 – Зөвлөлийн зохиолч Лазар Лагин (1979 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 5 – Нобелийн шагналт Британийн физикч Сесиль Франк Паувель (1969 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 19 – Нобелийн шагналт Америкийн генетикч Жорж Девис Снелл (1996 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 3 – Адольф Гитлерийн эцэг Алойс Гитлер (1837 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 4 – Оросын зохиолч Александр Аксаков (1832 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 1 – Ирландын математикч Сир Жорж Габриель Стокес (1819 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 26 – Автомат шүршигч бууг зохион бүтээсэн Ричард Жордан Гатлинг (1818 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 4 – Английн зохиолч Жозеф Хенри Шортхаус (1834 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 13 – Германы философич Мориц Лазарус (1824 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 13 – Филиппинийн ерөнхий сайд Аполинарио Мабини (1864 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 9 – Испанийн яруу найрагч Гаспар Нуньез де Арче (1834 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 11 – Сербийн хаан I Александер, хатан Драга

Долоогоос Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 3 – АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг түр орлон гүйцэтгэгч Харриет Лейн (1830 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 20 – Ромын пап ламтан XIII Лео (1810 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 22 – Их Британийн ерөнхий сайд Лорд Салисбюри (1830 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 22 – Их Британийн улстөрч, түүхч Уиллиам Эдуард Хартпол Леки (1838 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 1 – Нобелийн шагналт Германы зохиолч Теодор Моммсен
  • Арванхоёрдугаар сарын 8 – Английн философич Херберт Спенсэр (1820 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд

[засварлах | кодоор засварлах]

Шведийн Нобелийн хороо Нобелийн физикийн салбарын шагналыг цацраг идэвхит бодис, цөмийн судалгаанд дэвшил авчирсаны төлөө Антуан Беккерэл, Пьер болон Мари Кюри нарт олгосон бол Химийн салбарын шагналыг Аррхениусын тэнцвэрийг нээснийхээ төлөө Сванте Аррхениуст олгосон юм. Харин Чонон бараан хэрэм хэмээх тууралт өвчнийг цацраг туяа ашиглан эмчлэх арга нээснийхээ төлөө Нильс Риберг Финсенд эрүүл мэндийн салбарын шагналыг, Норвеги хэл дээрх яруу тансаг шүлэг, найруулал бичсэнийх нь төлөө Бьёрнстьерн Бьёрнсонд уран зохиолын шагналыг өгсөн юм. Харин Энхтайвны шагналыг Олон улсын арбитрын шүүхийг байгуулах ажилд гар бие оролцсоных нь төлөө Сир Уиллиам Рендал Кремерт олгожээ. Та бүхэнд Нобелийн шагналтнуудыг танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал – Антуан Беккерэл, Пьер болон Мари Кюри
  • Химийн салбарын Нобелийн шагнал – Сванте Август Аррхениус
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал – Нильс Риберг Финсен
  • Уранзохиолын салбарын Нобелийн шагнал – Бьёрнстьерн Бьёрнсон
  • Нобелийн энхтайвны шагнал – Уиллиам Рендал Кремэр


 Commons: 1903 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан