5 сарын 14
Харагдац
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
5 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 134 дахь (өндөр жил бол 135 дэх) өдөр юм. Мөн он дуустал 231 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1264 - Левес орчимд Английн хаан III Хенри барьцаалагдав. Ингэснээр Английг Симон де Монфор захирах болжээ.
- 1607 - Виржиниа мужийн Жеймстаун хот Английн колони болов.
- 1610 - Францын хаан IV Анри халдлагад өртөн амиа алджээ. Ингэснээр Францын хаан ширээнд XIII Луй суусан юм.
- 1643 - 33 жилийн өмнө Францын хаан ширээнд суусан XIII Луй хаан ширээнд суусан өдрөө нас нөгчив. Түүний хүү дөрвөн настай XIV Луй Францыг захирах болсон билээ.
- 1747 - Финистрье хошууны эхний тулаанд Адмирал Жорж Энсоноор удирдуулсан Британийн флот Францын тэнгисийн цэргийн хүчийг буулган авав.
- 1787 - АНУ-ын Филадельфи мужид Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн суудалд Жорж Вашингтоныг суулгахаар шийдвэрлэсэн байна.
- 1800 - АНУ-ын Засгийн газар нийслэл хотоо Филадельфигээс Вашингтон хот руу шилжүүлэх үйл явц эхлэв.
- 1863 - Америкийн иргэний дайн: Жексоны тулаан эхэлжээ.
- 1870 - Регби спортын анхны тоглолт болов. Анхны тоглолт Шинэ Зеландын Нелсоны коллежид болсон юм.
- 1913 - АНУ-ын Нью-Йорк хотын захираг Уиллиам Сульцер Рокефеллерийн сан байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр Жон Д.Рокефеллер 100 сая ам.доллароо хандивлах үйл явц эхэлсэн байна.
- 1925 - Алдарт зохиолч Виржиниа Вүүльфийн "Далловей хатагтай" зохиолоо хэвлэлтээс гаргажээ.
- 1931 - Шведийн Адален хотод эрх ашгаа хамгаалахаар тэмцсэн ажилчдын жагсаалыг тараах зорилгоор Шведийн цагдаагийн газар ажиллагаа зохион байгуулав. Энэ үеэр зэвсэггүй таван иргэн амиа алджээ.
- 1935 - Филиппин улсын Үндсэн хуулийг ард иргэд нь хүлээн зөвшөөрөв.
- 1939 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж бүртгэгдэв Лина Медина таван насандаа хүүхэд төрүүлжээ.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы нисэх хүчин Роттердам хотыг бөмбөгдөв.
- 1948 - Израйль улс тусгаар тогтносноо зарлав. Ингэснээр түр Засгийн газар байгуулагдсан байна. Гэвч хөрш Арабын улсуудтай Израйль улс дайн зарлаад байсан билээ.
- 1955 - Хүйтэн дайн: Коммунист дэглэмтэй найман улс нэгдэн батлан хамгаалах, эрх ашгаа хамгаалах зорилготой Варшавын гэрээнд гарын үсэг зурав.
- 1961 - Иргэний эрхийн хөдөлгөөн: Алабама мужийн Аннистон хотод эрх чөлөөний төлөө тэмцэгчид эмх замбараагүй байдал үүсгэв.
- 1973 - АНУ задгай сансар дахь анхны сансрын станцыг "Скайлеб" нэрээр байгуулжээ.
- 1988 - АНУ-ын Кентаки мужийн Карролтон хотын сүмийн сургуулийн автобус буруу замд орсноор осолдож 27 сурагч амиа алдав.
- 2004 - Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлхийг дэмжив.
- 2012 - Балба улсад нисэж явсан Агни CHT онгоц осолдож 15 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1657 - Энэтхэгийн эзэн хаан Самбхажи (1689 онд нас барсан)
- 1710 - Шведийн хаан Адольф Фредерик (1771 онд нас барсан)
- 1879 - Олимпын мөнгөн медальт Америкийн гурвын харайгч Фред Энгллехардт (1942 онд нас барсан)
- 1907 - Пакистаны хоёр дахь Ерөнхийлөгч Аюуб Хан (1974 онд нас барсан)
- 1909 - Олимпын аварга, мөнгөн медальт Английн гүйгч Годфрай Ремплинг (2009 онд нас барсан)
- 1922 - Хорватын анхны Ерөнхийлөгч Франио Тучман (1999 онд нас барсан)
- 1942 - Олимпын аварга, мөнгөн медальт, Европын аварга Зөвлөлтийн өндрийн харайгч Валерий Брумель (2003 онд нас барсан)
- 1943 - Исландын тав дахь Ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссон
- 1944 - "Оддын дайн" цувралын зохиогч, "Лукас Фильм"-ийг үндэслэгч Жорж Лукас
- 1952 - Алдарт "Ирээдүй рүү буцсан" нь киноны найруулагч Роберт Земекис
- 1959 - Лихтенштений ес дэх Ерөнхий сайд Маркус Бухель
- 1969 - Академий наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын гурав, БАФТА наадмын гурван удаагийн шагналт жүжигчин Кейт Блэншетт
- 1978 - Уругвайн хөлбөмбөгч Густаво Варела
- 1984 - Нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк копманийг үндэслэгч Марк Закерберг
- 1993 - Хүүхдийн "iCarly" цувралын од, жүжигчин Миранда Косгроу
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 649 - Ромын пап I Теодоре
- 964 - Ромын пап XII Йон (927 онд төрсөн)
- 1470 - Шведийн хаан VIII Чарльз (1409 онд төрсөн)
- 1610 - Францын хаан IV Анри (1553 онд төрсөн)
- 1643 - Францын хаан XIII Луй (1601 онд төрсөн)
- 1912 - Данийн хаан VIII Фредерик (1843 онд төрсөн)
- 1919 - Хүнсний алдарт "Хайнц" компанийг үндэслэгч Хенри Ж.Хайнц (1844 онд төрсөн)
- 1923 - Францын Ерөнхий сайд Шарль де Фройсине (1828 онд төрсөн)
- 1943 - Нобелийн Энхтайвны шагналт Хенри Ла Фонтейн (1854 онд төрсөн)
- 1969 - Олимпын хошой алтан медальт Австралий усанд сэлэгч Фредерик Лейн (1880 онд төрсөн)
- 1983 - Мексикийн 46 дахь Ерөнхийлөгч Мигел Алеман Валдес (1900 онд төрсөн)
- 1988 - Нидерландын Ерөнхий сайд Виллем Дрийс (1886 онд төрсөн)
- 1995 - Нобелийн шагналт Америкийн химич Кристиан Б.Анфинсен (1916 онд төрсөн)
- 1998 - Америкийн нэрт дуучин, жүжигчин Френк Синатра (1915 онд төрсөн)
- 2000 - Японы Ерөнхий сайд Обүчи Кейзо (1937 онд төрсөн)
- 2015 - Америкийн жазз урсгалын сод төлөөлөл Б.Б.Кинг (1925 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах] Commons: 5 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан