5 сарын 29
Appearance
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
5 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 149 дахь (өндөр жил бол 150 дэх) өдөр юм. Мөн он дуустал 216 өдөр үлдэж байна.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1328 - Францын хаан ширээнд VI Филип суув.
- 1416 - Пиетро Лореданаар удирдуулсан Венецийн арми хүн хүчээр хавь илүү Османы цэргийн хүчинд бут ниргүүлжээ.
- 1453 - Османы эзэнт гүрний Султан II Мехмед Фатих 53 хоног бүсэлсний эцэст эзлэн авав. Ингэснээр Византын эзэнт гүрэн мөхсөн билээ.
- 1660 - Англи, Шотланд, Ирланд улсын нэгдсэн хаан ширээнд II Чарльз суув.
- 1733 - Америкийн нутаг дахь Францын колони Шинэ Франц уугуул иргэдийг боолчлохыг хүлээн зөвшөөрчээ.
- 1780 - Америкийн хувьсгал: Британийн цэргийн хүч Эх газрын армыг устгах зорилгоор хүчтэй дайралт хийв. Дайралтын улмаас 113 хүн амиа алдаж, 53 хүн шархаджээ.
- 1790 - Хойд Америкийн 13 колониос хамгийн сүүлд Род Айленд муж Үндсэн хуулийг хүлээн зөввшөөрчээ.
- 1807 - Османы Султан бөгөөд Исламын Халифын суудалд IV Мустафа суув.
- 1848 - Висконсин муж Нэгдсэн улсын 30 дахь муж улс болжээ.
- 1861 - Хонконгийн Үндэсний худалдааны танхим байгуулагдав.
- 1867 - Австри-Унгарын санамж бичиг байгуулагдсанаар Австри-Унгарын эзэнт гүрэн албан ёсоор байгуулагджээ.
- 1868 - Сербийн хунтайж III Михало Обреновичийн амь насанд халдав.
- 1886 - Эмч Жон Пембертон "Атланта Журнал" сонинд "Кока-Кола" ундааны анхны сурталчилгааг нийтэлжээ.
- 1903 - Сербийн хаан I Александр, хатан Драга нарын амь насанд хэт даврах "Хар Гар" бүлэглэл халдав.
- 1914 - Орос улсаас цэргийн дарга, түшмэлүүдийг урин авчирч монгол цэрэгт цэргийн эрдэм заалган боловсруулах тухай Монгол Оросын гэрээ байгуулагджээ. Бичигт,гурван яамны тэргүүн сайдууд, Нийслэл Хүрээнд суугаа элчин, консул сайдтай зөвлөн хэлэлцэж, Орос улсаас түшмэл зургаа, цэрэг арван зургааг урин авчирч багш болгохыг хүссэн байна. Тэд морьт цэрэг гурван зуу, үхэр буу пулемёт бууны 100 цэргийг жилийн хугацаагаар боловсруулахаар болж орос, монгол үсгээр хавсран заасан юм.
- Их Британийн иргэний тээврийн "Ирландын хатан" хөлөг Сейнт Лоуресын хошуунд осолдож 1012 хүн амьа алджээ.
- 1918 - Арменийн арми Османы цэргийн хүчийг буулган авав.
- 1919 - Суут эрдэмтэн Алберьт Эйнштейн "Таталцлын ерөнхий онол"-оо туршжээ.
- 1931 - Италийн дарангуйлагч Бенито Муссулиниг тагнасан хэргээр америкийн иргэн Мишель Ширруг цаазлав.
- 1932 - Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон ахмад дайчдын холбоо АНУ-д байгуулагджээ.
- 1953 - Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Төвдийн уулчин Дэнзэн Норгай нар дэлхийн дээвэр болсон Эверестэд авирсан анхны уулчид болов. Энэ үед Дэнзэн Норгай 39 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан юм.
- 1964 - Арабын лиг өргөтгөсөн хуралдаанаараа Зүүн Йерусалемын асуудлыг хэлэлцэв.
- 1973 - АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын захирагчаар Том Бредли сонгогдож, тус хотын анхны хар арьст захирагч болжээ.
- 1982 - Фолклендын дайн: "Гүүс Грийн"-ийн тулалдаанд Британийн арми Аргентинийн армийг буулган авав.
- 1985 - Одоогийн аваргуудын лиг буюу тухайн үеийн Европын цомын тэмцээнд учраа таарсан Ливерпүүл, Ювентус клубийн тоглолтын үеэр "Хейсэл" цэнгэлдэх нуржээ. Осолын улмаас 39 хүн амиа алдаж, 600 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Хэрэгт холбогдуулан 34 хүнийг мөн баривчилсан байна.
- 1988 - АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган анх удаагаа ЗХУ-д айлчлав. Тэрээр ЗХУ-ын удирдагч Михайль Горбачевтай уулзсан юм.
- 1989 - АНУ-ын бөмбөгдөгч "F-16" онгоцны хэсгийг үйлдвэрлэх гэрээнд АНУ болон Египетийн Засгийн газар гарын үсэг зуржээ.
- 1990 - ОХУ-ын парламент Ерөнхийлөгчийн суудалд Борис Ельциныг суулгах шийдвэр гаргав.
- 1999 - Нигерийн Ерөнхийлөгчөөр Олусегун Обасанжо сонгогдов. 16 жилийн турш цэргийн дарангуйлал дор байсан тус улсыг анх удаагаа жирийн иргэн удирдах болсон нь энэ байжээ.
- 2004 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод "Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалын цогцолбор" нээлтээ хийжээ.
- 2008 - Исландын Селфосс тосгонд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 30 гаруй хүн амиа алдав.
- 2015 - Дэлхийн худалдааны ихэр цамхгийн буурин дээр "One World Trade Center" байгуулагджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1439 - Ромын пап III Пиус (1503 онд нас барсан)
- 1630 - Английн хаан II Чарльз (1685 онд нас барсан)
- 1903 - Академийн наадмыг 19 удаа хөтөлсөн жүжигчин Боб Хөүп (2003 онд нас барсан)
- 1905 - Оддын дайн киноны Дарт Вейдрийн дүрээр алдаршсан Английн нэрт жүжигчин Себастиан Шоу (1994 онд нас барсан)
- 1910 - Олимпиын нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт Америкийн гүйгч Ральф Маткельф (1978 онд нас барсан)
- 1914 - Нэрт уулчин, шерпа Дэнзэн Норгай (1986 онд нас барсан)
- 1917 - АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди (1963 онд нас барсан)
- 1920 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жон Харсани (2000 онд нас барсан)
- 1926 - Сенегалын гурав дахь Ерөнхийлөгч Абдулайе Вад
- 1929 - Нобелийн шагналт Шотландын физикч Петер Хиггс
- 1937 - Олимпын хошой аварга, нэг мөнгө, нэг хүрэл медальт, европын хошой аварга Алвин Шокемоль
- 1940 - Мэргэжлийн сүмо бөхийн 48 дахь ёкозүна Тайхо Коки (2013 онд нас барсан)
- Пакистаны найм дахь Ерөнхийлөгч Фарук Легари (2010 онд нас барсан)
- 1957 - Иранын нэрт найруулагч Мохсен Махмалбаф (1957 онд нас барсан)
- 1961 - Академийн наадам, Греммийн шагналт жүжигчин, дуучин Мелисса Этеридж
- 1963 - Олимп, дэлхийн хүрэл медальт Хятадын өндрийн харайгч Жү Жианхуа
- 1967 - Английн алдарт "Оасис" хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Ноел Галлагер
- 1975 - Английн охидын "Spice Girls" хамтлагийн дуучин Мел Б
- 1977 - Италийн хөлбөмбөгч Марко Касетти
- 1981 - Оросын хөлбөмбөгч Андрей Аршавин
- 1982 - Олимпын аварга, танхимын дэлхийн аварга Украины олон төрөлтийн тамирчин Наталья Добриньска
- 1984 - Америкийн сагсанбөмбөгч Кармело Энтони
- 1988 - Олимпын аварга, хошой хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга, азийн наадмын гурван удаагийн аварга Хятадын гимнастикч Ченг Фей
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1259 - Данйн хаан I Кристофер (1219 онд төрсөн)
- 1814 - Наполеон Бонапартын анхны эхнэр Жозефин де Бухарнай (1763 онд төрсөн)
- 1892 - Бахаистуудын хөдөлгөөнийг үндэслэгч Бахаулла (1817 онд төрсөн)
- 1919 - АНУ-ын 39 дэх Төрийн нарийн бичгийн дарга Роберт Бэкон (1860 онд төрсөн)
- 1958 - Нобелийн шагналт Испанийн зохиолч, яруу найрагч Хуан Рамон Хименез (1881 онд төрсөн)
- 1977 - Бирмийн Ерөнхий сайд Ба Мау (1893 онд төрсөн)
- 1979 - АНУ-ын Кино академийг үүсгэн байгуулагч, Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Мери Пикфорд (1892 онд төрсөн)
- 1987 - Энэтхэгийн тав дахь Ерөнхий сайд Чаран Сингх (1905 онд төрсөн)
- 2010 - Каннын наадмын шагналт Америкийн нэрт жүжигчин Деннис Хоппер (1936 онд төрсөн)
- 2011 - Абхазын хоёр дахь Ерөнхийлөгч Сергей Багапш (1949 онд төрсөн)
- Унгарын 14 дэх Ерөнхийлөгч Ференц Мадл (1931 онд төрсөн)
- 2017 - Грекийн Ерөнхий сайд Константинос Мицотакис (1918 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Аргентин Зэвсэгт хүчний өдөр
- Индонез Швед Ахмад настны өдөр
- Дэлхийн хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийн өдөр
- Дэлхийн энхийг сахиулагчдын өдөр
Commons: 5 сарын 29 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан