5 сарын 17

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

5 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 137 дахь (өндөр жил бол 138 дэх) өдөр юм. Мөн он дуустал 228 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1521 - Букингемийн гүн Эдуард Стаффордыг улс орноосоо урвасан гэх үндэслэлээр цаазаар авав.
  • 1536 - Английн хаан VIII Хенри, Анна Болейн нар гэрлэлээ цуцлуулжээ.
  • 1590 - Данийн хатан хаан Анна Шотландын хатан хаан болов.
  • 1673 - Францын аялагч Луй Жоллье, Жак Маргет нар Миссиппи голыг судлах аяндаа гарчээ.
  • 1792 - Баттонвүүдийн гэрээгээр Нью-Йоркын хөрөнгий бирж байгуулагдав.
  • 1805 - Египтийн хаан ширээнд Валигийн гүн Мухаммад Али суужээ.
  • 1809 - Францын эзэн хаан I Наполеон Папын харьяанд байсан мужуудыг булаан эзлэх зарлиг буулгав.
  • 1814 - Норвегийн Үндсэн хуульд Данийн угсаа залгамжлах хунтайж Кристиан Фредерик гарын үсэг зурснаар Норвегийн хаан болжээ.
  • 1859 - Австралийн үндэсний хөлбөмбөгийн дүрэм албан ёсоор батлагдав.
  • 1863 - Францын хэл шинжээч Росалиа де Кастро "Кантарес Галлегос" ном хэвлүүлсэн нь галь хэл дээрх анхны ном болов.
  • 1865 - Францын нийслэл Парис хотод Олон улсын харилцаа холбооны эвлэл үүсгэн байгуулагджээ.
  • 1869 - Японы эзэн хааны арми Токугавагийн шогуны удирдлаганд захирагдаж байсан цэргийн хүчийг буулган авснаар "Шороон Луу жилийн дайн" албан ёсоор эцэслэв.
  • 1914 - Корфугийн протоколд гарын үсэг зурснаар одоогийн Албани улс албан ёсоор автономит эрхтэй болжээ.
  • 1915 - Британийн либерал нам дарга Херберт Хенри Асгитийн засаг захиргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Үүнээс хойш Либерал нам Засгийн эрхэнд гараагүй байна.
  • 1933 - Видкун Кислинг, Йохан Бернхарт Хьёрт нар Норвегийн үндэсний социалист намыг албан ёсоор байгуулав.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Герман улс Бельгийн нийслэл Брюссель хотыг эзлэв.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн 617 дугаар скуадрон "Частис"-ын тулаанд Нацистын Германыг буулган авчээ.
  • 1967 - Зургаан өдрийн дайн: Египетийн Ерөнхийлөгч Гамал Абдел Нассер НҮБ-ын Энхийг сахиулагчдыг эх нутгаасаа гаргах зарлигт гарын үсэг зурав.
  • 1969 - Венера сансрын хөтөлбөр: ЗХУ-ын хөөргөсөн "Венера-6" сансрын хөлөг хөөрөв. Энэ хөлөг эх дэлхийн агаар мандлыг судлах зорилготой байсан юм. Энэ хөтөлбөр үүргээ амжилттай гүйцэтгэсэн билээ.
  • 1973 - Уотергейтын дуулиан: АНУ-ын Сенат тухайн үеийн Ерөнхийлөгч Ричард Никсон болон дуулианд холбогдсон хүмүүсээс сонсгол авч, тайлбар хийж байгааг телевизээр шууд дамжуулав.
  • 1974 - Ирландын нийслэл Даблин болон Монаган хотод Улстерийн партизануудын хүч дөрвөн машин дэлбэлсний улмаас 33 хүн амиа алджээ.
  • 1980 - Өмнөд Солонгост дэгдсэн оюутны бослого хууль өөрчлөлт оруулах амлалт өгснөөр намжив.
    • Перу улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Чуши тосгоны санал хураах байрын гадна Перу улсын Коммунист намын хэт даврах бүлэглэл зэвсэглэн халдав. Ингэснээр Перу улсад улстөрийн хямрал дэгджээ.
  • 1983 - Ливан, Израйл, АНУ гэрээнд гарын үсэг зурснаас Ливан улсаас Израйлийн цэргүүд гарчээ.
  • 1990 - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий ассемблейн шийдвэрээр гомосексуалийг сэтгэцийн өвчлөлөөс хасав.
  • 1992 - Тайландын Ерөнхий сайд Сушинда Крапраёныг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал эхлэв. Гурав хоног үргэлжилсэн жагсаалын үеэр 52 хүн амиа алдаж, 3500 хүн баривчлагджээ.
  • 1994 - Малави улсад анх удаагаа олон намын оролцоотой ардчилсан, чөлөөт сонгууль болов.
  • 1997 - Киншаса хотод Лорен Кабиллагийн цэргүүд ялалтын марш алхсанаар Бүгд найрамдах Ардчилсан Конго улс байгуулагджээ.
  • 2000 - Данийн нийслэл Копенгаген хотноо болсон Европын хөлбөмбөгийн холбооны цмын тэмцээний шигшээ тоглолтын үеэр Арсенал болон Галатасарай клубийн хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүсэв.
  • 2004 - АНУ-ын Массачусетс муж ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан анхны муж болжээ.
  • 2007 - Өмнөд болон Хойд Солонгосын Засгийн газар тохиролцсоны үндсэн дээр 38 дугаар өргөрөгөөр галт тэрэгний шугмыг туршчээ. Энэ нь 1953 оноос хойш анх удаагаа цэрэггүй бүсийг хөндлөн туулсан үйл явдал болсон юм.
  • 2009 - Өдгөө тоглоом сонирхогчдын дунд алдартай байгаа "Майнкрафт" тоглоом албан ёсоор худалдаанд гарчээ.
  • 2018 - АНУ-ын Сенатын танхим Тагнуулын төв газрын даргаар Жина Чери Хаспелийг батламжлав. Ингэснээр Тагнуулын төв газрыг удирдсан анхны эмэгтэй болсон юм.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1864 - Олимпийн хоёр алтан медальт, Швейцарийн буудлагын тамирчин Луй Ришарде (1923 онд нас барсан)
  • 1868 - Америкийн автомашины алдарт "Додж" брендийг үндэслэгч Хорац Эльгин Додж (1920 онд нас барсан)
    • Грекийн Ерөнхий сайд Панагис Цалдарис (1936 онд нас барсан)
  • 1886 - Испанийн эзэн хаан XIII Альфонсо (1941 онд нас барсан)
  • 1897 - Нобелийн шагналт Норвегийн химич Одд Хассел (1981 онд нас барсан)
  • 1912 - Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг зохион бүтээгч Мери Биатрис Девидсон Кеннэр (2006 онд нас барсан)
  • 1933 - Олимпын хошой хүрэл медальт Елена Горчакова (2002 онд нас барсан)
  • 1934 - Технологийн Apple Inc. компанийг хамтран үүсгэн байгуулсан Роналд Уейн
  • 1936 - Америкийн нэрт жүжигчин, найруулагч Каннын наадмын шагналт Деннис Хоппер (2010 онд нас барсан)
  • 1950 - Словенийн хоёр дахь Ерөнхийлөгч Янец Дрновшек (2008 онд нас барсан)
  • 1955 - "Харийнхан", "Араатан", "Титаник", "Аполло 13" киноны од, жүжигчин Билл Пекстон (2017 онд нас барсан)
  • 1958 - Алдарт "iron Maiden" хамтлагийн дуучин Пол ДиАнно
  • 1960 - Дууны "Шүтээн" шоуг үндэслэгч Саймон Фюллер
  • 1961 - Ирландын нэрт дуучин Энья
  • 1966 - Олимпын хүрэл, ДАШТ-ний мөнгөн медальт Францын гүйгч Гилльс Күэнехерв
  • 1967 - Мальдивын дөрөв дэх Ерөнхийлөгч Мохамед Нашид
    • Олимп, дэлхийн аварга Австрын цаначин Патрик Ортлеб
  • 1968 - Америкийн "Pearl Jam" хамтлагийн бөмбөрчин Дейв Аббруззес
  • 1970 - 90-ээд оны өсвөрийн поп хамтлаг "New Kids on the Block" хамтлагийн дуучин Жордан Найт
  • 1981 - Английн хөлбөмбөгч Леон Осман
  • 1982 - Олимпын хошой хүрэл, Дэлхийн гурван хүрэл медальт Японы усанд сэлэгч Накамүра Рейко
    • Францын сагсанбөмбөгч NBA-н дөрвөн удаагийн аварга, финалын үнэ цэнтэй тоглогч, зургаан удаагийн бүх одод Тони Паркер
  • 1983 - Америкийн сагсанбөмбөгч, NBA-н аварга Ченнин Фрай
  • 1985 - Олимпын аварга, мөнгөн медальт, Бүх дэлхийн мөнгө, хүрэл медальт, гүйлтийн тэшүүрийн ДАШТ-ний аварга, Ганцаарчилсан төрлийн долоон удаагийн дэлхийн аварга Кристин Несбитт
  • 1989 - Олимп, дэлхийн гурван удаагийн аварга Канадын уран гулгагч Тесса Вирту

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1336 - Японы эзэн хаан Го-Фүшими (1288 онд төрсөн)
  • 1510 - Италийн алдарт зураач Сандро Боттичелли (1445 онд төрсөн)
  • 1727 - Оросын хатан хаан I Екатерина (1684 онд төрсөн)
  • 1822 - Францын хоёр дахь Ерөнхий сайд Арман Эммануэль де Вигнеро ду Плесси (1766 онд төрсөн)
  • 1838 - Францын Ерөнхий сайд Шарль Морис де Таллеран-Перигор (1754 онд төрсөн)
  • 1875 - АНУ-ын 14 дэх Дэд Ерөнхийлөгч Жон Брекинридж (1821 онд төрсөн)
  • 1886 - Автомашин өөрөө явагч хэрэгслийн "Дийр" компанийг үндэслэгч Жон Дийр (1804 онд төрсөн)
  • 1936 - Грекийн 124 дэх Ерөнхий сайд Панагис Цалдарис (1868 онд төрсөн)
  • 1947 - Шинэ Зеландын 22 дахь Ерөнхий сайд Жорж Форбес (1869 онд төрсөн)
  • 1987 - Нобелийн шагналт Шведийн эдийн засагч Гуннар Мирдаль (1898 онд төрсөн)
  • 2002 - Унгар гаралтай Испанийн хөлбөмбөгч Лашло Кубала (1927 онд төрсөн)
  • 2013 - Аргентин улсын 42 дахь Ерөнхийлөгч Хорхе Рафаел Видела (1925 онд төрсөн)
  • 2014 - Нобелийн шагналт Америкийн биологич Жеральд Эдельман (1929 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]