5 сарын 10

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

'Тавдугаар сарын 10'. Григорийн тооллоор жилийн 130 дахь өдөр. Хэрэв өндөр жил таарвал 131 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуустал 235 хоног үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭӨ 28 - Хан гүрний хаан Ченгийн эрин үед Хан гүрний одон орончид нарны толбыг илрүүлэв. Энэ нь нарны толбыг олж харан, түүхэн сурвалжид үлдээсэн анхны тохиол болжээ.
  • 70 - Йерусалемийн бүслэлт: Ромын эзэнт гүрний Веспасиан хааны хүү Титус Йерусалем хотын хэрмийн баруунхойд хэсгийн хаалгыг сэтлэхээр дайрав.
  • 1291 - Шотландын язгууртнууд Английн хаан I Эдуардын засаг захиргаанд нэгдэхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 1497 - Флоренцийн нэрт аялагч Америго Веспуччи шинэ тивийг нээн илрүүлэхээр Кадезаар хотоос зөвшөөрөлгүй хөдөлжээ.
  • 1503 - Италийн нэрт аялагч Кристофер Колумб одоогийн Кайманы аралд хүрэв. Тэрээр тус арал дээр газардаад "Лас Тортугас" буюу олон яст мэлхийнүүдийн нутаг гэх нэр хайрласан байна.
  • 1534 - Нэрт аялагч Жак Картье Ньюфаундленд мужид хүрсэн анхны хүн болжээ.
  • 1655 - Английн адмирал Уиллиам Пенн болон генерал Роберт Венаблесийн удирдлаган доор Испанийн захиргаанд байх Ямайкыг хүчээр эзлэв.
  • 1768 - Английн хаан III Жоржийг шүүмжислэн "Умард Британи" номын зохиогч Жон Уилкисийг хорихоор болов. Лондон хотод уг шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ.
  • 1773 - Их Британийн парламент Британийн Умард Энэтхэгийн пүүсийг цайны худалдаанд монополь болгон үлдээх цайны хуулийг баталжээ. Хойд Америк цайны худалдаанд гол тоглогчийн нэг болсонтой холбоотойгоор уг хуулийг баталсан юм.
  • 1774 - XVI Луй болон Мари Антуаннетт нар Францын хаан, хатан болов.
  • 1775 - Америкийн хувьсгал: АНУ-ын Филадельфи мужид 13 колонийн төлөөлөгчид нэгдэн Эх газрын хоёрдугаар конгрессийг нээжээ.
  • 1796 - Францын хаан I Наполеоноор удирдуулсан арми Италийн Адда голын бэлчирт орших Лоди гүүрний дэрэгт Австрийн цэргийн хүчийг ялав. Австричууд уг тулаанд 2,000 хүнээ алджээ.
  • 1801 - Ливийн иргэд АНУ-ын эсрэг дайн зарлав.
  • 1824 - Лондон хотод орших Үндэсний галлерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ.
  • 1833 - Өмнөд Вьетнамын эзэн хаан Мин Ман гарамгай жанжин Ле Ван Дуетийн булшийг гутаан доромжилсон гэх үндэслэлээр Дуетийн өргөмөл хүү Ле Ван Хойш эзэнт гүрний эсрэг бослого дэгдээв.
  • 1837 - АНУ-ын Нью-Йорк хотын бүх банкууд хаалгаа барив. Ингэснээр ажилгүйдэл газар авчээ.
  • 1857 - Энэтхэгийн тусгаар тогтнолын анхны дайн дэгдэв. Меерут хотын цагдаагийн газрын эсрэг Энэтхэгийн иргэд босчээ.
  • 1864 - Америкийн иргэний дайн: Холбооны армийн хурандаа Эмори Аптон Эх газрын армийн эсрэг 10-р хороог Спотсилваниа руу илгээв. Хэдийгээр уг тулаан амжилтгүй болж Эмори Аптон хүнд шархадсан ч түүнийг бригадын генерал болгосон юм.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын нэгдсэн улсын удирдаг Жефферсон Дейвис Жоржио мужийн Ирвинуилль хотод Холбооны армид олзлогдов.
    • Америкийн иргэний дайн: Кентаки мужид Холбооны арми отож байгаад Эх газрын босогчдын удирдагч Уиллиам Куантриллийг хүнд шархдуулав.
  • 1872 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшив. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө тэмцэгч Викториа Вүүдхалл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон юм.
  • 1876 - АНУ-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулсан үзэсгэлэнг АНУ-ын Ерөнхийлөгч Улиссес С.Грант, Бразилийн эзэн хоон II Дом Педро нар ёслол төгөлдөр нээжээ.
  • 1877 - Румын улсын парламентын доод танхим Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнох тунхагт хориг тавив.
  • 1881 - Румын улсын хаан ширээнд I Карол суужээ.
  • 1908 - АНУ-ын Баруун Виржиниа мужийн Графтон хотод анх удаагаа ээжүүдийн өдрийг тэмдэглэв.
  • 1922 - АНУ Кингмен дэвээ хадыг булаан эзэлжээ.
  • 1924 - АНУ-ын Холбооны мөрдөх товчооны анхны даргаар Ж.Эдгэр Хүүвер томилогдов. Тэрээр энэ албыг насан эцэслэх хүртлээ 1972 оныг хүртэл хашсан юм.
  • 1933 - Нацистын Герман олон нийтэд түгээн дэлгэрсэн алдартай бүх номыг устган шатааж эхэлжээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы цэргүүд байр зүйн алдааны улмаас Фрайбург хотыг бөмбөгдөв.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы нисэх хүчин Их Британийн Лондон хотыг бөмбөгдөв. Бөмбөгдөлтийн үеэр парламентын ордон ихэд сүйджээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Тайландын арми Бурмийг чөлөөлөх цэргийн ажиллагааг эхлүүлжээ.
  • 1946 - АНУ-ын Батлан хамгаалах яам Цагаан элстийн туршилтийн баазад алсын тусгалтай V-2 пуужинг амжилттай туршжээ. Уг пуужинг дайны үеэр Нацистын Герман хөгжүүлсэн ч дайнд хэрэглэж амжилгүй бууж өгсөн юм.
  • 1948 - Бүгд найрамдах Хятад буюу одоогийн Тайванийн Ерөнхийлөгч Чан Кай Ши улам бүр хүчирхэгжих болсон коммунист хөдөлгөөнүүдтэй түр зуурын тохироонд хүрэв.
  • 1954 - Рокн Ролл хөгжмийн урсгалын түүхэнд анх удааг Биллбордын жагсаалтыг тэргүүлэв. "Bill Haley & His Comets" хамтлагийн "Rock Around the Clock" дуу Биллбордын хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
  • 1962 - Алдарт Марвел зурагт комикс "Гайхамшигт Халк" комикыг олны хүртээл болгожээ.
  • 1969 - Вьетнамын дайн: 937-р өндөрлөгийн төлөөх Дон Ап Биагийн тулаан эхэлжээ.
  • 1970 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээ тоглолтын цувралын долоо дахь тоглолтод Бостон Бруинс багийн тоглогч Бобби ор нэмэлт цагг хожлийн гоол оруулж Бостон Бруинс баг дөрөв дэх удаагаа түрүүлэв.
  • 1975 - Технологийн алдарт "Сони" компани анх удаагаа дүрс бичлэг тоглуулагчийг Япон улсад худалдаанд гаргажээ.
  • 1981 - Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшсэн Франсуа Миттеран ялалт байгуулав. Ингэснээр тавдугаар бүгд найрамдах улсаас хойш тус улсыг удирдсан анхны социалист удирдагч болсон юм.
  • 1993 - Тайландад байрлах Кадер тоглоомын үйлдвэрт дэгдсэн түймрийн улмаас гал гарч 156 ажилтан амиа алджээ.
  • 1994 - Өмнөд Африкын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Нелсон Мандела албан ёсны тангараг өргөснөөр тус улсыг удирдсан анхны хар арьст Ерөнхийлөгч болжээ.
  • 1997 - Иран улсын Хорасан мужид 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 1,567 хүн амиа алдан, 2,300 хүн бэртэж, гэмтэн, 50,000 айл орох оронгүй болжээ.
  • 2002 - ОХУ-ын Засгийн газарт АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг 1.4 сая ам.доллар бэлнээр, очир эрдэнэ зэргээр наймаалцсан нь тогтоогдсон Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Роберт Ханссенд бүх насаар нь хорих ял оноов.
  • 2005 - Гүрж улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөг Жорж В.Бушийг Тбилис хотод Гүржийн Ерөнхийлөгч Михайл Саакашвилитэй уулзах үеэр Владимир Арутюниан гэгч гар бөмбөгөөр амь насанд нь халдахыг завдав. Түүнд шүүхээр бүс насаар нь хорих ял оноосон билээ.
  • 2012 - Сирийн Дамаск хотод байрлах цэргийн тагнуулын цогцолборын урд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 55 хүн амиа алдан, 400 хүн шархаджээ.
  • 2013 - АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн худалдааны ихэр цамхагийн буурин дээр "One World" дэлхийн худалдааны төв ашиглалтад оров. Ингэснээр Хойд болон Өмнөд Америк тив дэх хамгийн өндөр барилга болсон юм.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1265 - Японы эзэн хаан Фүшими (1317 онд нас барсан)
  • 1697 - Францын хөгжмийн зохиолч Жеан Мари Леклэ (1764 онд нас барсан)
  • 1788 - Гэрлийн урсгалын онолыг анхлан боловсруулагч Францын нэрт физикч Аугустин-Жеан Фреснел (1827 онд нас барсан)
  • 1838 - АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны амь насанд халдсан, жүжигчин Жон Уилкис Бүүт (1865 онд нас барсан)
  • 1878 - Богд хаант Монгол Улсын цэргийн яамны сайд, үе улирах Түшээ гүн, дархан Жүн ван Хатанбаатар Сандаг-Очирийн Магсаржав (1927 онд нас барсан)
    • Германы канцлер, Нобелийн энхтайвны шагналт Густаф Стресеманн (1929 онд нас барсан)
  • 1897 - Норвегийн 15 дахь Ерөнхий сайд Эйнар Герхардсен (1987 онд нас барсан)
  • 1899 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт, Америкийн хамгийн аугаа ээрэгтэй жүжигчний нэг Фред Астейр (1987 онд нас барсан)
  • 1902 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт найруулаг Девид О.Шелзник (1965 онд нас барсан)
  • 1919 - Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны Монголын нэрт кино найруулагч Дэжидийн Жигжид (1989 онд нас барсан)
  • 1923 - Азербайжаны гурав дахь Ерөнхийлөгч Хейдар Алиев (2003 онд нас барсан)
  • 1926 - Боливийн 62 дахь Ерөнхийлөгч Хюго Банзер (2002 онд нас барсан)
  • 1928 - Эстонийн гурав дахь Ерөнхийлөгч Арнольд Рутел
  • 1930 - Нобелийн шагналт Америкийн физикч Жорж Э.Смит
  • 1937 - Олимп, тивийн гурван удаагийн аварга Зөвлөлтийн зээрэнцэг шидэгч Тамара Пресс
  • 1949 - Италийн нэрт загвар зохион бүтээгч Миуччиа Прада
  • 1950 - Оросын нэрт жүжигчин, найруулагч Наталья Бондарчук
  • 1956 - Оросын "ОРТ" сувгийн нэрт сэтгүүлч Владислав Листьев (1995 онд нас барсан)
  • 1958 - Олимпийн хошой алтан медальт Канадын гүйлтийн тэшигч Гаетан Буше
  • 1960 - Алдарт "U-2" хамтлагийн дуучин Боно
    • Олимпийн гурван мөнгө, зургаан хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальт Ямайк-Словенийн гүйгч Мерлен Отти
  • 1965 - Олимпийн мөнгөн медальт Австралийн усанд сэлэгч Грег Фасала
  • 1966 - Олимпийн, тивийн аварга, дэлхийн хошой аварга Их Британийн гурвын харайгч Жонатан Эдуардс
  • 1971 - Олимпийн аварга, мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Норвегийн гүйлтийн тэшигч Адне Сөндрай
  • 1978 - Францын хөлбөмбөгч Бруно Шейру
  • 1995 - Олимпийн тав, дэлхийн 11 удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Мисси Френклин

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1424 - Японы эзэн хаан Камеяма-Го (1347 онд төрсөн)
  • 1737 - Японы эзэн хаан Накамикадо (1702 онд төрсөн)
  • 1774 - Францын хаан XV Луй (1710 онд төрсөн)
  • 1897 - Филиппиний Ерөнхийлөгч Андрес Бонифасио (1863 онд төрсөн)
  • 1994 - Америкийн цуврал алуурчин Жон Вейн Гейси (1942 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]