5 сарын 31
Харагдац
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
5 сарын 31 нь Григорийн тооллын жилийн 151 дахь (өндөр жил бол 152 дэх) өдөр юм. Мөн он дуустал 214 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 455 - Ромын хаан Петрониус Максимус зугтаж байхдаа уурссан бүлэглэлийнхэнд чулуугаар шидүүлэн нас барав.
- 1223 - Монголын эзэнт гүрний Чингис хаан, өөрийн итгэлт баатар Сүбэдэйн хамтраар Киевийн Оросын армийг Куманы хойгт буулган авчээ.
- 1293 - Сингхасари улсын хаан Кертанегара Юань гүрний их цэрэгт хүндэтгэл үзүүлэхээс татгалзсаны дараа Ява арал руу довтолхоор болов. Эцэст нь Юань гүрэн эзлэн авч чадаагүй билээ.
- 1578 - Францын Парис хотын хамгийн урт хугацаанд сүндэрлэж буй "Пон Нойф" гүүрийг III Анри хааны зарлигаар барьж эхэлжээ.
- 1775 - Америкийн хувьсгал: Мекленбургийн түр захиргаа Умард Каролина мужийг эмхлэн байгуулахаар шийдвэрлэв.
- 1790 - АНУ дэлхийн түүхэнд анх удаагаа зохиогчийн эрхийг хуульчлав.
- 1795 - Францын хувьсгал: Хувьсгалын шүүхийг татан буулгажээ.
- 1805 - Франц болон Испанийн хамтарсан цэргийн хүч "Очир Эрдэнэ хад"-ыг халдан довтолсон Британийн эсрэг цэрэг хөдөлгөв.
- 1859 - Английн парламентын ордонд "Биг Бен" цагийг албан ёсоор суурилуулжээ.
- 1862 - Америкийн иргэний дайн: Жозеф Жонстон, Г.В.Смит нараар удирдуулсан Эх газрын арми, Жорж МакКлеланаар удирдуулсан Холбооны армитай Ричмонд хотын ойролцоо тулав.
- 1879 - Нью-Йорк хотын Медисон өргөн чөлөөнд орших Гилморын Гарденг Уиллиам Хенри Вандербильт худалдан авснаар "Медисон Скүер Гарден" гэж нэрлэхээр болжээ. Улмаар 1890 онд татан буугдсан юм.
- 1889 - АНУ-ын Пеннсильвани мужийн Жонстаун хотод үер бууж 2200 хүн амь насаа алдав. Үерийн усны түвшин зарим газраа 18 метр хүрч байсан гэдэг.
- 1902 - Веренигийн гэрээнд гарын үсэг зурснаар Их Британи улс Өмнөд Африкт хяналтаа тогтоохоор болов.
- 1910 - Өмнөд Африкийн хууль албан ёсоор батлагдаж, Өмнөд Африкийн холбоо албан ёсоор байгуулагджээ.
- 1911 - Умард Ирландын Бельфас хотноо алдарт "Титаник" хөлгийг угсарч эхлэв.
- Мексикийн хувьсгалын дараа тус улсын Ерөнхийлөгч Порфирио Диаз эх орноо орхин гарав.
- 1916 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн тэнгисийн их цэрэг Ютландын тулаанд 100 байлдааны хөлөг онгоц бүхий цэрэг хөдөлгөжээ. Энэ нь нэгдүгээр дайны түүхэн дэх хамгийн том тэнгисийн цэргийн тулаан болон түүхэнд үлдсэн юм.
- 1921 - АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод арьс өнгөний үзлийн улмаас олныг хамарсан бослого, үймээн болж 39 хүн амиа алдав. Амиа алдагсдын дийлэнх нь хар арьстнууд байжээ.
- 1927 - Автомашины алдарт "Форд" компанийн "Модель Т" загвар хамгийн сүүлийн удаа үйлдвэрээс гарав. Энэ загвар 15.07 сая ширхэг борлогдсон түүхтэй.
- 1935 - Пакистан улсын Куетта хотод 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж 40 гаруй мянган хүн амиа алджээ.
- 1941 - Англи-Иракийн дайн: Их Британийн цэргийн хүч Иракад дахин хяналтаа тогтоох зорилгоор цэрэг хөдөлгөв.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэрэг Австралийн Сидней хот руу халдлага үйлдэж эхлэв.
- 1947 -Ардчилсан чөлөөт сонголтоор Унгарын Ерөнхий сайдаар томилогдсон Ференц Наги Унгарын коммунист намын сүрдүүлгийн улмаас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Ингэснээр тус улс коммунист засаглалтай улс болсон юм.
- 1961 - Өмнөд Африкийн үндсэн хууль албан ёсоор хэрэгжиж эхлэв.
- 1970 - Перу улсын Юнгай хотод 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 66.7-70 мянган хүн амь насаа алдаж, 50 мянган хүн бэртэж, гэмтжээ.
- 1971 - АНУ-ын Конгресс 1968 онд Дурсгалын өдрийг тэмдэглэх тухай хууль гаргасны дагуу АНУ даяар Дурсгалын өдрийг анх удаа тэмдэглэв.
- 1973 - Камбожийн Кхмерийн хөдөлгөөнийг намжаах, тус улсад дэгдсэн иргэний дайныг эцэслэх зорилготой цэргийн ажиллагааны санхүүжилтийг зогсоохоор болжээ.
- 1977 - Транс-Аляскийн байгалийн хийн хоолой баригдаж дуусав.
- 1991 - Ангол улсад олон намын тогтолцоог ардчиллыг хөгжүүлэх зорилгор НҮБ-ын энхийг сахиулагчид цэргийн ажиллагаа явуулахаар нэвтэрчээ.
- 2008 - Нэрт гүйгч Усайн Болт 100 метрийг 9.72 секундэд туулснаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
- 2013 - "1998 QE2" нэртэй солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрөв. Хоёр зууны дараа энэ солир дэлхийтэй дахин ойртож ирэх ажээ.
- 2017 - Афганистаны нийслэл Кабул хотод байрлах Германы элчин сайдын яамны урд оргил цагийн үеэр бөмбөг дэлбэрч 90 гаруй хүн амиа алдан, 150 хүн шархаджээ.
- 2019 - АНУ-ын Виржиниа мужийн амралтын газарт зэвсэглэсэн этгээд халдаж 13 хүн амиа алдан, дөрвөн хүн шархдав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1469 - Португалийн эзэн хаан I Мануэль (1521 онд нас барсан)
- 1640 - Польшийн хаан Михал Корибут Вишновиецки (1673 онд нас барсан)
- 1819 - Америкийн түүхэн дэх суут яруу найрагч, зохиолч Уолт Уитман (1892 онд нас барсан)
- 1827 - Японы түүхэнд баруунд боловсрол эзэмшсэн орчин үеийн анагаах ухааны эмч Ине Күсүмото (1903 онд нас барсан)
- 1852 - Бактер судлалд чухалд тооцогдох дээжний тавгыг зохион бүтээгч Жулиус Ричард Петри (1921 онд нас барсан)
- 1857 - Ромын пап XI Пиус (1939 онд нас барсан)
- 1883 - Финландын хоёр дахь Ерөнхийлөгч Лаури Кристиан Реландер (1942 онд нас барсан)
- 1887 - Нобелийн шагналт Францын зохиолч, яруу найрагч Сейн-Жон Перс (1975 онд нас барсан)
- 1908 - Академийн наадмын шагналт жүжигчин Доминик Амичи (1993 онд нас барсан)
- 1911 - Нобелийн шагналт Францын эдийн засагч Морис Аллей (2010 онд нас барсан)
- 1923 - Монакогийн вант улсын хунтайж III Райньер (2005 онд нас барсан)
- 1930 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын дөрвөн удаагийн шагналт нэрт жүжигчин, кино найруулагч Клинт Ийствуд
- 1931 - Нобелийн шагналтт Америкийн физикч Жон Роберт Шриффер (2019 онд нас барсан)
- 1935 - Шинэ Зеландын 35 дахь Ерөнхий сайд Жим Болгер
- 1940 - Олимпын алт, хүрэл медальт, Европын аварга Зөвлөлтийн бөөрөнцөг шидэгч Анатолий Бондарчук
- 1941 - Нобелийн шагналт Америкийн анагаах ухааны эрдэмтэн Луйс Игарро
- Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Уиллиам Нордхаус
- 1943 - "Алтан бөмбөрцөг" болон Эммигийн наадмын шагналт жүжигчин Шерон Глесс
- 1945 - Кот Дивуар улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Лорен Гбагбо
- 1947 - Олимпын, тивийн хүрэл медальт Германы зээрэнцэг шидэгч Габрел Хинцманн
- 1948 - Нобелийн шагналт Беларусийн зохиолч Светлана Алексевич
- 1951 - Олимпын мөнгө, Европын хүрэл медальт Германы бөөрөнцөг шидэгч Карл-Ханс Райм
- 1961 - Америкийн жүжигчин, найруулагч Леа Томпсон
- 1963 - Унгарын 38 дахь Ерөнхий сайд Виктор Орбан
- 1964 - Америкийн нэрт реппэр Даррил МакДаньелс "D.M.C"
- 1965 - Жүжигчин, загвар өмсөгч Брук Шильдс
- 1972 - Олимпын хоёр алт, хоёр мөнгө, Дэлхийн дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальт Норвегийн цаначин Фрод Эстил
- Ирландын нэрт жүжигчин Колин Фаррел
- 1977 - Олимп, тивийн хошой аварга Италийн усанд сэлэгч Доменико Фиораванти
- 1981 - Олимпын гурван мөнгө, нэг хүрэл, дэлхийн хошой аварга, гурван хүрэл медальт Австрийн цаначин Марлийс Шильд
- 1984 - Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, европын долоон удаагийн аварга Сербийн усанд сэлэгч Милорад Цавич
- Америкийн сагсанбөмбөгч Нейт Робинсон
- 1992 - Дэлхийн хүрэл, тивийн мөнгөн медальт Латвийн долоон төрөлтийн тамирчин Лаура Адмидина
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1162 - Унгарын хаан II Геза (1130 онд төрсөн)
- 1321 - Шведийн хаан Биргер (1280 онд төрсөн)
- 1976 - Нобелийн шагналт Францын биологич Жак Моно (1910 онд төрсөн)
- 1986 - Нобелийн шагналт Америкийн физикч Жеймс Рейнуотер (1917 онд төрсөн)
- 2000 - Болгарын анхны Ерөнхийлөгч Петар Младенов (1936 онд төрсөн)
- 2006 - Нобелийн шагналт Америкийн физикч Реймонд Девис (1914 онд төрсөн)
- 2013 - "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин Жеан Степлтон (1923 онд төрсөн)
- 2016 - Арабын бүгд найрамдах ардчилсан Сахрави улсын Ерөнхийлөгч Мохамед Абделазиз (1947 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Олон улсын тамхины эсрэг өдөр
Commons: 5 сарын 31 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан