5 сарын 6

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

5 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 126 дахь (өндөр жил бол 127 дэх) өдөр юм. Мөн он дуустал 239 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1282 - Тэгүдэр Эл хаант улсын хаан ширээнд залрав.
  • 1527 - Испани, Германын нэгдсэн цэргийн хүч Ром хотод хяналтаа тогтоов. Италийн эзэн хаан V Чарльз болон Ромын пап VII Клемент нар СантАнжело сүм рүү зугтжээ.
  • 1536 - Инкагийн арми Кузко хотод хяналтаа тогтоох оролдлого хийжээ.
    • Английн хаан VIII Хенригийн зарлигаар Английн бүх сүмд англи хэл дээр хэвлэсэн Библи судрыг тараахаар болов.
  • 1542 - Католик шашны номлогч Френцис Завьер Португалийн мэдэлд байсан Энэтхэгийн Гоа хотод хүрчээ.
  • 1682 - Францын хаан XIV Луй Версалийн ордон руу нүүв.
  • 1757 - Пруссийн арми Праг хотноо Австрийн армитай тулалдаж эхэлжээ.
    • Бирм улсад 17 жил үргэлжилсэн иргэний дайн эцэслэв.
  • 1782 - Тайландын эзэн хааны ордныг барих ажил эхэлжээ. Барилгыг Сиамын эзэн хаан Будда Ёдфа Чулалоке удирдаж байв.
  • 1835 - Алдарт New York Herald сонин анхны дугаараа уншигчдын гарт хүргэв.
  • 1840 - Дэлхийн хамгийн анхны шуудангийн маркыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын үйлчилгээнд нэвтрүүлэв.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Арканзас муж Холбооны нэгдлээс гарав.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Конфедерацийн арми Потомакын тулаанд ялалт байгуулсан Канцелорсвилийн тулаа өндөрлөжээ.
  • 1877 - Лакота өмгийн удирдагч "Эмнэг хангал" АНУ-ын цэргүүдэд бууж өгөв.
  • 1882 - АНУ-ын конгресс Хятадын иргэдийн цагаачлалын тухай хуулийг батлажээ.
  • 1889 - Парисын төдийгүй Францын бэлгэ тэмдэг гэгдэх Эйфелийн цамхаг албан ёсоор үүдээ нээв.
  • 1902 - Филиппинийн босогч Макариа Сакай Тагалог улс байгуулан өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлажээ.
  • 1906 - Хаант Орос улсад шинэ Үндсэн хууль батлагдав.
  • 1908 - Харбин хот дахь Дорнод Хятадын төмөр замын Оросын захиргаанаас эрхлэн "Монголын сонин бичиг" хэмээх тогтмол хэвлэлийг сард хоёр удаа гаргаж эхлэв. Дээрх сонины Да хүрээн дэх идэвхтэн бичигчид нь Д.Бадрахбаатар, Д.Бодоо, Ж.Цэвээн нар байсан юм.
  • 1916 - Монгол Улсад Эд хэрэглэгчдийн хоршоог байгуулах бэлтгэл ажил эхэлжээ.
    • Ливаны 21 үндсэрхэг үзэлтнийг Оттоманы генерал Жемал Пашагийн тушаалаар цаазлажээ.
    • Вьетнамын босогчид Францын эзэрхийллийн эсрэг төрийн эргэлт хийх үеэр хаан Дуй Тан барьцаалагдав. Удалгүй эрх хэмжээгээ хураалгасан тэрээр Риюнион арал руу цөлөгджээ.
  • 1935 - АНУ даяар ажилд зуучлах 7034 дэд хороо байгуулагдав.
  • 1937 - Гинденбургийн осол: АНУ-ын Нью Жерси хотын Лейкхөрст хотод Германы нисэх төхөөрөмж Гинденбургт гал гарч хэдхэн минутын дотор осолдов. Ослын улмаас 36 хүн амиа алджээ.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-ын армийн ашигласан "Бүгд найрамдах П-47 аянга" хөлөг анхны нислэгээ үйлдэв.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Филиппинийн Коррегидор хотод Японы цэргүүд бууж өгчээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Герман дахь тагнуулч Мильдред Гилларс сүүлчийн мэдээгээ холбоотон гүрнүүдэд өгчээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зүүн фронтод сүүлчийн томоохон тулаан дэгджээ.
  • 1949 - EDSAC буюу дэлхийн хамгийн анхны цахим тооцоолуур болох компьютер ажиллаж эхлэв.
  • 1954 - Британийн гүйгч Рожер Баннистер дөрвөн минутаас дотогш хугацаанд 1609 метр зай туулсан дэлхийн анхны хүн болжээ.
  • 1960 - Английн гүнж Маргарет, Энтони Армстронг-Жонес нарын хуримыг телевизээр анх удаа шууд дамжуулж, 20 сая хүн үзжээ.
  • 1972 - Туркэд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр Дениз Гезмиш, Юсуф Аслан, Хусейн Инан нарт бүх насаар нь хорих ял оноов.
  • 1976 - Умард Италийн нутагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж 978 хүн амиа алдан, 2400 хүн бэртэж, гэмтжээ.
  • 1983 - Хэвлэлтэд гарсан даруйдаа олон нийтийн дунд шуугиан тариад байсан "Гитлерийн тэмдэглэл"-г эрдэмтэд худал хуурмаг зүйл болохыг тогтоов.
  • 1984 - 1700-аад оны сүүл 1800-аад оны эхээр Өмнөд Солонгост Католик шашныг дэлгэрүүлсэн 103 номлогчийг Ромын пап II Йоан Павел гэгээнтнээр өргөмжилжээ.
  • 1994 - Их Британийн хатан хаан II Элизабет, Фрацын Ерөнхийлөгч Франсуа Миттеран нар Чанелийн сувгийн нээлтийн ёслолд оролцов.
  • 1997 - Английн банк улстөрийн хяналтаас ангижрав. Үүсгэн байгуулагдсанаасаа 300 жилийн дараа хараат бус системтэй банк болжээ.
  • 1999 - Уэльс болон Шотландын парламент нэгдэв.
  • 2001 - Ромын пап II Йоан Павел Сири улсад айлчилсан анхны пап болов.
  • 2013 - АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод гурван охин сураггүй алга болжээ. Тэд одоо болтол олдоогүй байна.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1501 - Ромын пап II Марселиус (1555 онд нас барсан)
  • 1574 - Ромын пап X Инносент (1655 онд нас барсан)
  • 1861 - Энэтхэгийн үндэсний конгрессын дарга Мотилал Неру (1931 онд нас барсан)
  • 1871 - Нобелийн шагналт Францын химич Виктор Григнар (1935 онд нас барсан)
  • 1904 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Харри Мартинсон (1978 онд нас барсан)
  • 1915 - Академийн наадмын шагналт нэрт жүжигчин, найруулагч, кино зохиолч Орсон Уеллес (1985 онд нас барсан)
  • 1918 - Абу Дабигийн эмир, Арабын нэгдсэн Эмират улсын анхны Ерөнхийлөгч Заед бин Султан аль Нахян (2004 онд нас барсан)
  • 1920 - Фижи арал улсын анхны Ерөнхий сайд Камисесе Мара (2004 онд нас барсан)
  • 1929 - Нобелийн шагналт Америкийн химич Пол Лотербур (2007 онд нас барсан)
  • 1943 - Олимпийн мөнгөн медальт Германийн тулгууртай харайгч Вольфганг Райнхардт (2011 онд нас барсан)
  • 1947 - Орчин цагийн Айкидо тулааныг үндэслэгч Людомир Врацаревич (2013 онд нас барсан)
  • 1951 - Либерийн 21 дэх Ерөнхийлөгч Самуэл До (1990 онд нас барсан)
  • 1953 - Их Британийн Ерөнхий сайд Тони Блейр
  • 1961 - Америкийн нэрт жүжигчин Жорж Клүүни
  • 1972 - Олимпийн аварга Японы марафонч Такахаши Наоко
  • 1977 - Олимпийн алт, мөнгө, Дэлхийн алт, мөнгөн медальт Австралийн шумбагч Шантель Ньюбери
  • 1979 - Олимп, дэлхийн аварга Эстонийн зээрэнцэг шидэгч Герд Кантер
  • 1980 - Олимпийн гурван удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Брүүк Беннетт
    • Бразилийн хөлбөмбөгч Рикардо Оливьера
  • 1983 - Бразилийн хөлбөмбөгч Дани Алвес
  • 1985 - Америкийн сагсанбөмбөгч Крис Пол
  • 1989 - Словакийн талбайн теннисч Доминика Чибулкова
  • 1994 - Хорватын хөлбөмбөгч Матео Ковачич

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 850 - Японы эзэн хаан Нинмё (808 онд төрсөн)
  • 1859 - Германы нэрт газар зүйч Александер фон Гумбольдт (1769 онд төрсөн)
  • 1910 - Их Британийн эзэн хаан VII Эдуард (1841 онд төрсөн)
  • 1949 - Нобелийн шагналт Францын яруу найрагч Морис Матерлинк (1862 онд төрсөн)
  • 2013 - Италийн 41 дэх Ерөнхий сайд Жиулио Андреотти (1919 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]