5 сарын 25

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

5 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 145 дахь (өндөр жил бол 146 дэх) өдөр юм. Мөн он дуустал 220 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭӨ 567 - Ромын хаан Сервиус Туллиус Этрускансуудыг буулган авсан баяраа тэмдэглэв.
  • МЭӨ 240 - Хейлигийн сүүлт одны тухай түүхэн сурвалжид анх удаагаа тэмдэглэжээ.
  • 1521 - Ариун Ромын эзэнт гүрний хаан V Чарльз Мартин Лютерийг тэрс үзэлтэн гэж зарлав.
  • 1644 - Мин гүрний жанжин Ву Санги Манжуудтай хүч хавстран Их Цагаан хэрэмний гол хаалгыг онгойлгон нийслэл Бээжин хотноо нэвтэрчээ.
  • 1738 - Пеннсильвани, Мерилэнд тунхаг гаргаснаас Коножокуларын дайн эцэслэв. Улмаар Пеннсильвани, Мерилэндийн хилийн зурвасыг эцсийн байдлаар батлан, сөрөгсдийг шоронд хорьжээ.
  • 1787 - АНУ-ын Үндсэн хуулийн зөвлөл Филадельфи мужид хуралдаж долоон мужийг Нэгдсэн улсын бүрэлдэхүүнд элсэхийг дэмжив.
  • 1809 - Испанийн колони Чукусака хотод эх орончид нэгдэн Испанийн түрэмгийллийн эсрэг тэмцлээ эхлүүлжээ.
  • 1819 - Аргентинын Үндсэн хууль батлагдаж, тусгаар тогтносноо дэлхий дахинд зарлав.
  • 1833 - Чили улс Үндсэн хуулиа соёрхон баталж, тусгаар тогтносноо нйитэд тунхаглажээ.
  • 1837 - Доод Канад буюу одоогийн Квебек мужид Британийн засаг захиргааны эсрэг бослого дэгдэв.
  • 1895 - Үргэлжилсэн үгийн мастер, яруу найрагч Оскар Уайлдыг бусад эрчүүдийг хүчирхийлэхийг завдсан хэргээр хоёр жил шоронд хорих ял оноожээ.
    • Бүгд найрамдах Формоса улс байгуулагдан Тан Жинсон Ерөнхийлөгч болов.
  • 1914 - Их Британийн нийтийн танхимын ээлжит хуралдаанаар Ирланд улсыг аажмаар тусгаар тогтнох боломжийг хангасан "Эх орны дүрэм"-ийг батлажээ.
  • 1915 - Гурван улсын Хиагтын гэрээнд “Их дундад Иргэн улсын Их Жунтан, Их Орос улсын эзэн Император, Гадаад Монголын Богд Жавзундамба хутагт нар нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.
  • 1926 - Украины төрийн тэргүүн Симон Петилурагийн амь насанд халдсан Шолом Шварцбардыг нутаг заан хөөв.
  • 1938 - Испанийн иргэний дайн: Аликанте хотыг бөмбөгдсөний улмаас 313 хүн амь насаа алдав.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы Панзерын хоёрдугаар дивиз Болонь-сур-Мерт хяналтаа тогтоов. Франц, Британийн хамтарсан цэргийн хүч Нацистын Германд бууж өгчээ.
  • 1946 - Трансйорданы парламент хуралдаж I Абдуллаг эмир болгожээ.
  • 1953 - АНУ-ын Засаг захиргаа түүхэндээ эхний бөгөөд эцсийн удаа цөмийн их бууг туршив.
    • АНУ-д дэлхийд хамгийн анх удаа олон нийтийн телевиз байгуулагдав.
  • 1955 - АНУ-ын Канзас мужид F5 зэрэглэлийн шуурга дэгдсэний улмаас 80 хүн амиа алдан, 273 хүн бэртэж, гэмтжээ.
  • 1961 - Аполло хөтөлбөр: АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Конгрессийн хуралдаанд "Саран дээр хүн буулгах" тухай санаагаа дэвшүүлэв.
  • 1963 - Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод Африкийн нэгдсэн холбоо байгуулагджээ.
  • 1966 - "Эксплорер 32" хөлөг амжилттай хөөрөв.
  • 1968 - АНУ-ын Сейнт Луйз мужийн бэлгэ тэмдэг болох "Gateway" байгууламж нээлтээ хийжээ.
  • 1977 - Америк төдийгүй дэлхийн соёлын томоохон бүтээл болох "Оддын дайн" цуврал кино театруудад нээлтээ хийв.
    • БНХАУ-ын Засаг захиргаа "Соёлын хувьсгал"-ын улмаас хориглогдоод байсан Уиллиам Шекспирийн бүх зохиолыг хоригоос гаргажээ.
  • 1978 - АНУ-ын цуврал гэмт хэрэгтэн "Унабомбер" Нортвестерн их сургуульд бөмбөг дэлбэлж цөөнгүй тооны хүн гэмтэж, бэртэв.
  • 1979 - АНУ-ын Чикаго мужаас Лос Анжелес хотыг зорих иргэний агаарын тээврийн 191 дүгээр нислэг хөөрсөн даруйдаа осолдож хөлгийн багийн 271 хүн бүгд амиа алджээ.
  • 1981 - Саудын Арабын Рияд хотнооо Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдав. Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн эмират улсууд нийлж уг зөвлөлийг байгуулжээ.
  • 1982 - Фолклэндийн дайн: Аргентинийн нисэх хүчний Force A-4 бөмбөгдөгч онгож Британийн "Ковентри" байлдааны хөлгийг устган сөнөөв.
  • 1985 - Бангладешт халуун орны хуй салхи дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүн амиа алджээ.
  • 1997 - Африкийн Сьерра Леон улсад төрийн эргэлт болж Ерөнхийлөгч Ахмад Тежан Каббаг суудлаас нь түлхэн унагав. Түүний оронд төрийн эрхийг хошууч Жонни Пол Корома атгахаар болжээ.
  • 2000 - Израиль улс Ливаны өмнөд хэсгийг 22 жил эзэлсний дараа чөлөөлөхөөр болжээ. Энэ өдрийг Ливанчууд чөлөөлөгдсөн өдөр гэж тэмдэглэдэг уламжлалтай.
  • 2001 - Дэлхийн дээвэр Гималайн ноён оргилд Эрик Вайханмаер авирчээ. Ингэснээр тус оргилд гарсан анхны сохор хүн болсон юм.
  • 2009 - Умард Солонгос улс хоёр дахь удаагаа цөмийн төхөөрөмжөө туршив. Үүнийг олон улсын зүгээс ноцтой шүүмжилсэн юм.
  • 2011 - Америкад 25 жил үргэлжилж, дэлхий даяар шуугиан тарьсан "Опра Уинфри шоу" албан ёсоор эцсийн дугаараа цацав.
  • 2012 - Дэлхийд хамгийн анх удаа арилжааны зориулалтаар "SpaceX" сансрын хөлөг хөөрч, Олон улсын сансрын станцтай холбогдов.
  • 2013 - Энэтхэгий Чаттисгарт хотод Энэтхэгийн үндэсний конгрессын ордны гадна Маоист хэт даврагчид бөмбөг дэлбэлж 28 хүн амиа алдан, 32 хүн бэртэж гэмтжээ.
    • Пакистаны Гужарат хотод хийн хоолой дэлбэрч 18 хүн амиа алдав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1320 - Их Монгол Улсын хаан Тогоон Төмөр (1370 онд нас барсан)
  • 1334 - Японы эзэн хаан Сүко (1398 онд нас барсан)
  • 1713 - Их Британийн Ерөнхий сайд Жон Стьюарт (1792 онд нас барсан)
  • 1791 - Вьетнамын эзэн хаан Минх Манг (1841 онд нас барсан)
  • 1865 - Нобелийн шагналт Америкийн шашны зүтгэлтэн Жон Мотт (1955 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Голландын физикч Пьетер Зийман (1943 нас барсан)
  • 1883 - Олимпын мөнгө, хүрэл медальт Шведийн дүүгүүрч Карл Линд (1965 онд нас барсан)
  • 1889 - Сикорский онгоцы загварыг зохион бүтээгч Игорь Сикорский (1972 онд нас барсан)
  • 1907 - Бурмын анхны Ерөнхий сайд У Ну (1995 онд нас барсан)
  • 1916 - Олимпын мөнгө, Европын аваргын гурван мөнгөн медальт Италийн зээрэнцэг шидэгч Жузеппе Тоси (1981 онд нас барсан)
  • 1920 - Олимпын хошой аварга, хошой мөнгөн медальт Ямайкын гүйгч Артур Уинт (1992 онд нас барсан)
  • 1921 - Нобелийн шагналт Швейцарийн физикч Жек Штайнбергер
  • 1931 - ЗХУ-ын хошой баатар, сансрын нисэгч Георгий Гречко (2017 онд нас барсан)
  • 1933 - Тринидад Тобаго улсын тав дахь Ерөнхий сайд Басдео Пандей
    • Фараогийн арлууд улсын долоо дахь Ерөнхий сайд Йогван Сундстайн
  • 1939 - "Алтан Бөмбөрцөг", Британийн тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин Йан Маккеллен
  • 1941 - Молдав улсын гурав дахь Ерөнхийлөгч Владимир Воронин
  • 1951 - "Ирээдүй рүү буцсан нь" киногоороо алдаршсан Америкийн кино зохиолч Боб Гейл
  • 1965 - Гамби улсын Ерөнхийлөгч Йахя Жамме
  • 1971 - Олимпын аварга, Дэлхийн хошой хүрэл медальт, Европын хошой аварга Италийн марафонч Стефано Балдини
  • 1972 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Октавиа Спенсер
  • 1976 - Олимпын аварга, дэлхий болон европын мөнгөн медальт Шведийн өндрийн харайгч Стефан Холм
  • 1979 - Америкийн хөлбөмбөгч Карлос Боканегра
  • 1980 - Испанийн хөлбөмбөгч Давид Наварро
  • 1982 - Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Кенийн дундын зайн гүйгч Эзекил Кембой
  • 1985 - Францын хөлбөмбөгч Демба Ба
  • 1987 - Олимпын гурав, дэлхийн хоёр удаагийн аварга Польшийн цанаар үсрэгч Камил Стох
  • 1994 - Олимпийн гурав, дэлхийн хошой аварга Америкийн гимнастикч Али Рейсман

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 992 - Польшийн хааан I Миешко (935 онд төрсөн)
  • 1085 - Ромын пап VII Грегорий (1020 онд төрсөн)
  • 1261 - Ромын пап IV Александр (1185 онд төрсөн)
  • 1786 - Португалийн эзэн хаан II Петер (1717 онд төрсөн)
  • 1919 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Америкийн харваач Элиза Поллок (1840 онд төрсөн)
  • 1957 - 1904 оны олимпод гурван өөр спортын төрлөөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн Америкийн тамирчин Лео Гүүдвин (1883 онд төрсөн)
  • 1986 - АНУ-ын 22 дахь Төрийн нарийн бичгийн дарга Честер Баулес (1901 онд төрсөн)
  • 2008 - Хөлдөөсөн шарсан төмсний алдарт "Симплот" брендийг үндэслэгч Ж.Р.Симплот (1909 онд төрсөн)
  • 2014 - Польшийн анхны Ерөнхийлөгч Войцей Ярузельский (1923 онд төрсөн)
    • Тувалу улсын анхны Ерөнхий сайд Тоарипи Лаути (1928 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • ЛиванЛиван Ливан Чөлөөлөгдсөн өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Үндэсний товшуур бүжгийн өдөр