5 сарын 26

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

5 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 146 дахь (өндөр жил бол 147 дэх) өдөр юм. Мөн он дуустал 219 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • МЭ 17 - Суут жанжин Германикус Германы Черушки, Чатти ванлигуудыг булаан эзэлснээ Ром хотод ёслол төгөлдөр тэмдэглэв.
  • 451 - Арменийн босогчид Сасанианы эзэнт гүрэнтэй тулалдав. Сасанидын эзэнт гүрэн ялалт байгуулсан шашны эрх чөлөөг нь хэвээр үлдээжээ.
  • 946 - Английн хаан I Эдмундыг Гэгээн Августины өдрөөр амь насыг нь хороов.
  • 1293 - Японы Камакүра хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 23 мянган хүн амиа алджээ.
  • 1538 - Женевийн захиргаа Жон Калвин болон түүний дагагсдыг нутгаасаа хөөв. Калвин болон түүний дагагсад Страсбургт гурван жил бүгжээ.
  • 1637 - Английн эзлэн түрэмгийлэгч Жон Месоноор удирдуулсан цэргүүд одоогийн Коннектикут мужийн нэгэн тосгонд халдан нутгийн уугуул 500 иргэнийг хороов.
  • 1770 - Хаант Оросын дэмжлэгтэй Грекийн босогчид Османы эзэнт гүрний эсрэг бослого дэгдээв. Тулаанд Грекчүүд хүнд ялагдал хүлээсэн билээ.
  • 1805 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт Миланы сүмд өөрийгөө Бүх Италийн хаан хэмээн зарлав.
  • 1821 - Османы эзэнт гүрний эсрэг Грекийн босогчид Пелопоннесийн сенат гэгчийг байгуулжээ.
  • 1822 - Норвегийн Гру сүмд гал гарсны улмаас 116 хүн амиа алджээ. Энэ нь Норвегийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт түймэр байсан юм.
  • 1830 - АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Эндрью Жексоны боловсруулсан уугуул иргэдэд газар оноох хуулийг баталжээ.
  • 1864 - Одоогийн Монтана муж АНУ-д нэгдэв.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн генерал Эдмунд Кирби Смитээр удирдуулсан цэргүүд Техасын Галвестон хотод бууж өгчээ.
  • 1868 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жонсонд итгэл үзүүлэх эсэхээр санал хурааж ердөө нэг хүний саналын илүүгээр авч үлдэв.
  • 1879 - Хаант Орос, Их Британийн хооронд Гандамакын гэрээ байгуулагдаж, Афганийн улс байгуулагдах эхээ тавьсан юм.
  • 1896 - Хаант Оросын сүүлийн эзэн хаан II Николай хаан ширээнд суув.
    • Америкийн санхүүч Чарльз Дау "Дау Жонесын аж үйлдвэрийн дундаж"-ийг хэвлүүлжээ.
  • 1897 - Ирландын зохиолч Брем Стокерын "Дракула" зохиол худалдаанд гарав.
  • 1900 - Мянган өдрийн дайн: Колумбын консерватив нам, Либерал намынхаа эсрэг сонгуулийн дүнг эсэргүүцэн зэвсэгт мөргөлдөөн дэгдээв.
  • 1908 - Ойрх Дорнодод анх удаагаа газрын тосны илэрц тогтоогдов. Персийн баруун өмнөд хэсэгт орших Масед Солэйман хотод цооног илэрч төд удалгүй Англи-Персийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани байгуулагдсан билээ.
  • 1918 - Бүгд найрамдах ардчилсан Гүрж улс байгуулагдав.
  • 1923 - "Ла Манш" 24 цагийн автомашины уралдаан анх удаагаа зохиогджээ.
  • 1938 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд анх удаагаа Америк биш иргэдийн асуудал эрхэлсэн байнгын хороо байгуулагдаж, хуралдаанаа зарлажээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Динамо ажиллагаа: Францын умард хэсгийн Данкөрк хотод Холбоотны цэргийн хүч томоохон дайралт хийжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ливийн төлөөх Газалагийн тулаан эхэлжээ.
  • 1948 - АНУ-ын Конгресс Холбооны иргэний агаарын тээвэр байгуулах тухай хууль батлав.
  • 1966 - Британийн Гайана Их Британиас салан тусгаарлаж, Гайана улс байгуулагджээ.
  • 1968 - Исланд улс замын хөдөлгөөний дүрмээ зүүн гараас, баруун гарт шилжүүлэв.
  • 1969 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 10 хөлөг саран дээр хүн газардуулж болох эсэхийг ажиглаж задгай сансарт найм хоног ажилласны эцэст эх дэлхийдээ газарджээ.
  • 1970 - Ту-144 хөлөг анх удаа арилжааны нислэг үйлдэв.
  • 1972 - АНУ, ЗХУ-ын хооронд Баллистик пуужинг устгах гэрээ байгуулав.
  • 1981 - Италийн Засгийн газрын гишүүд фримэсоны нийгэмлэгт элссэн гэх шуугиантай холбогдуулан Ерөнхий сайд Арнальдо Форлани Засгийн газраа тараасан юм.
  • 1983 - Япон тэнгист 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хоншү мужид 100 хүн амиа алдав.
  • 1986 - Европын зөвлөл хуралдаж Европын холбооны далбааг батлав.
  • 1991 - Гүрж ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаагаа Ерөнхийлөгчөө сонгов. Анхны Ерөнхийлөгчөөр Звиад Гамсахурдиа сонгогджээ.
    • Тайландын Пу Той үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Лауда агаарын тээврийн 004 нислэг осолдож 223 хүн амиа алджээ.
  • 1993 - Алжирын сэтгүүлч Тахар Жаүтын амь насанд исламистууд халдав. Тэрээр зургаадугаар сарын эхээр эмнэлэгт амиа алджээ.
  • 1998 - Австралийн Засгийн газар Үндэсний уучлалын өдөр болгон зарлажээ.
  • 2004 - Америкийн армийн чөлөөндөө гарсан офицер Терри Николсыг хүн амины 161 хэрэгт буруутай гэж үзэн ял оноожээ.
  • 2008 - БНХАУ-ын дорно, өрнө хэсэгт их хэмжээний үер бууж 148 хүн амиа алдан, 1.3 сая хүн ямар нэг хэмжээгээр хохиров.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1887 - Бирмийн хоёр дахь Ерөнхийлөгч Ба У (1963 онд нас барсан)
  • 1895 - Америкийн нэрт зурагчин Дороте Ланж (1965 онд нас барсан)
  • 1907 - Академийн шагналт, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонт нэрт жүжигчин Жон Уейн (1979 онд нас барсан)
  • 1908 - Вьетнамын анхны Ерөнхий сайд Нгуен Нгок То (1976 онд нас барсан)
  • 1909 - Мексикийн 48 дахь Ерөнхийлөгч Адольфо Лопез Матеос (1969 онд нас барсан)
  • 1912 - Унгарын 46 дахь Ерөнхий сайд Янос Кадар (1989 онд нас барсан)
  • 1913 - Английн нэрт жүжигчин Петер Кашинг (1994 онд нас барсан)
    • Олимпын аварга, дэлхийн хошой аварга Германы хүндийн өргөгч Йосеф Мангер (1991 онд нас барсан)
  • 1958 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгөн медальт Финландын халхалттай гүйгч Арто Бригарр
  • 1960 - Олимпын аварга Австралын хүндийн өргөгч Дийн Лакин
    • Олимпын мөнгө, Европын аварга Литвын зээрэнцэг шидэгч Ромас Убартас
  • 1966 - "Харри Поттер", "Хааны айлдвар" зэрэг киногоороо алдаршсан Английн жүжигчин Элена Бонхэм Картер
  • 1968 - Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерик
  • 1974 - Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн есөн алт, найман мөнгөн медальт, европын 12 алт, 10 алтан медальт Шведийн усанд сэлэгч Ларс Фроландер
  • 1977 - Италийн хөлбөмбөгч Лука Тони
  • 1979 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, дэлхийн танхимын долоон удаагийн аварга ОХУ-ын гүйгч Наталья Назарова
  • 1988 - Дэлхийн аварга Австралийн зээрэнцэг шидэгч Дэни Стивенс

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 946 - Английн хаан I Эдмунд (921 онд төрсөн)
  • 1969 - Нисэх онгоцны Локхэд компанийг үндэслэгч Аллан Хейнэс Лагхэд (1889 онд төрсөн)
  • 2002 - Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Этиопын гүйгч Мамо Вольд (1932 онд төрсөн)
  • 2008 - Академийн наадмын шагналт нэрт найруулагч Сидней Поллак (1934 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • ДаниДани Дани Угсаа залгамжлах хунтайжийн өдөр
  • Гүрж улсГүрж Гүрж Тусгаар тогтнолын өдөр
  • ГайанаГайана Гайана Тусгаар тогтнолын өдөр
  • ПольшПольш Польш Ээжүүдийн өдөр
  • АвстралиАвстрали Австрали Үндэсний уучлалын өдөр

 Commons: 5 сарын 26 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан