Монтана

Монтана мужийн далбаа

Монтана (англи. Montana) — АНУ-ын баруун хойно орших муж улс. Умард хэсгээрээ Канад улстай хил залгадаг. Нийслэл хот нь -Хэлина, томоохон хот нь — Биллингс. Муж улсын хүн ам нь — 1 015 165 (АНУ-ын 44 байр эзэлдэг. 2013 он).

Монтана муж засаг захиргааны хувьд -56 тойрогт хуваагддаг байна.

Мужийн том хотууд[засварлах | кодоор засварлах]

  • Биллингс: хүн ам -104 700.
  • Мизула: хүн ам -66 788.
  • Грейт-Фолс: хүн ам -58 505.
  • Бозмен: хүн ам -37 280.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монтана мужийн газрын зураг

Удаан хугацааны турш ирээдүйн Монтана мужийн газар нутагт төрөл бүрийн омгийн индианчууд суурьдаг байсан.

1742 оны орчим Францууд тус газарт анх иржээ. Одоогийн Роки уулсын (англи. Rocky Mountains буюу The Rockies) зүүн талд орших Монтана нь Луизиана мужийн нэг хэсэг бөгөөд 1803 онд Францаас худалдаж авсан байна. Энэ газрыг 1804-1806 онуудад Льюис, Кларк нарын экспедицүүд судалжээ. Үслэг эдлэлийн худалдаачид, номлогчид 19-р зууны эхээр энд хэд хэдэн сууринг байгуулсан түүхтэй.

1848-1864 онд. Монтана мужийн өөр өөр хэсгүүд нь холбооны өөр өөр нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан:

1850-иад онд өнөөгийн Монтана муж болох газар нутгаас алт, зэсийн томоохон ордуудыг илрүүлжээ. 1864 оны 5-р сарын 26-нд Монтана муж АНУ-ын холбооны нутаг дэвсгэрийн статустай болж 1889 оны 11-р сарын 8-нд Монтана муж улс болсон тухайгаа тунхагалсан байна.

Нутаг дэвсгэрийн Монтана нэр нь испани хэлний "montaña"- уул гэсэн үгнээс гаралтай. Түүний анхны нийслэл нь Баннак байв. Анхны захирагч нь Сидни Эдгертон байсан бөгөөд 1865 онд нутаг дэвсгэрийн нийслэлийг Виржиниа хот руу, дараа нь 1875 онд Хелина руу шилжүүлсэн түүхтэй.