Коннектикут
Коннектикут Муж Улс State of Connecticut | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | байхгүй (де-факто англи) | ||||||||||
Нийслэл | Хартфорд | ||||||||||
Хамгийн том хот | Брижпорт[1] | ||||||||||
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Хартфордын метрополитан бүс[2] | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 48-д орно | ||||||||||
- Нийт | 14,356 км² | ||||||||||
- Өргөн | 113 км | ||||||||||
- Урт | 177 км | ||||||||||
- Усны эзлэх % | 12.6 | ||||||||||
- Өргөрөг | 40°58′ N - 42°03′ N | ||||||||||
- Уртраг | 71°47′ W - 73°44′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 29-д орно | ||||||||||
- Нийт | 3,502,309 (2007 оны тооцоо)[3] | ||||||||||
- Нягтшил | 271.40/км² АНУ-д 4-д орно | ||||||||||
- Дундаж орлого | $55,970 (4) | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Фрисселл уулын энгэр[4] Тайлбар: Фрисселл уулын оргил нь Массачусеттс муж улсад байдаг 726 м | ||||||||||
- Дундаж | 152 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Лонг-Айлендийн хоолой[4] 0 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1788 оны нэгдүгээр сарын 9 (5) | ||||||||||
Амбан захирагч | Дэннел Маллoй (АН) | ||||||||||
Дэд захирагч | Майкл Фидийл (БНН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Кристофер Додд (АН) Жөү Лийберман (ХБАН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 | ||||||||||
Товчлолууд | CT. Conn. US-CT | ||||||||||
Вэбсайт | www.ct.gov |
Коннектикут (Англи: Connecticut)[5] нь Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Өмнө болон баруун талаараа Нью-Йорк (далайгаар Лонг-Айленд муж улстай), хойд талаараа Массачусеттс, зүүн талаараа Рөүд-Айленд муж улсуудтай хиллэдэг. Коннектикут муж улсын баруун өмнөд хэсэг нь Нью-Йоркын метрополитан бүсийн нэг хэсэг гэж тооцогддог. Коннектикут нь 3.4 сая хүн амтай бөгөөд хүн амаар 29, нутаг дэвсгэрээр 48-д, хүн амын нягтшилаар 4-т ордог. "Үндсэн хуулийн муж улс" гэгддэг Коннектикут нь колоничлолын эхэн үеэс эхтэй урт түүхтэй бөгөөд Америкийн засгийн газрын эхэн үеийн үүсэл хөгжилд нөлөөтэй байв.
Коннектикутын анхны европ суурьшигчид нь голландчууд байсан бөгөөд англичууд 1630-аад онд анхны томоохон суурингуудаа байгуулсан. Томас Хүүкер хэсэг дагалдагчдын хамт Массачусеттсийн булангийн колониос дээш өгсөн явж Коннектикут колонийг байгуулжээ; Массачусеттсээс ирсэн бусад суурьшигчид Сэйбрүүк колони, Нью-Хэйвен колонийг байгуулцгаажээ. Коннектикут болон Нью-Хэйвен колониуд Коннектикутын суурь зарлиг хэмээх баримт бичгийг байгуулсан нь Хойд Америк дахь анхны үндсэн хууль гэж тооцогддог. 1662 онд өөр өөр колониуд эзэн хааны хартийн дор нэгдсэнээр Коннектикут титмийн колони болов. Энэ колони нь Америкийн хувьсгалаар Британийн ноёрхлын эсрэг боссон анхны арвангурван колонийн нэг байсан.
Коннектикут Лонг-Айлендийн хоолойн эрэг дагуу оршдог тул тогтуун уур амьсгалтай. Энэ байршил нь тус муж улсыг далайн хүчтэй уламжлал бүхий муж улс болгосон. Орчин үеийн Коннектикут нь баялгаараа алдартай билээ. XVIII-XIX зуунд Коннектикут аж үйлдвэрийн хүчтэй салбар бий болгоход тусалсан түүхий эдийн нөөцтэй байв. XIX-XX зуунд санхүүгийн байгууллагууд цэцэглэн хөгжжээ. Хартфорд зэрэг анхны даатгалын компаниуд, дараа нь Алтан эргийн дагуу сөрөг даатгалын сангууд үүсэв. Энэхүү хөгжил цэцэглэлт нь Коннектикутын нэг хүнд ноогдох орлогыг хамгийн өндөр болгож, хүний хөгжлийн индекс, өрхийн орлогоор улсдаа тэргүүлэх болов.[6][7][8]
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Population Estimates for All Places: 2000 to 2006: Connecticut SUB-EST2006-04-09.xls. United States Census Bureau. Last accessed 2007-10-16.
- ↑ State Data from the State and Metropolitan Area Data Book: 2006. United States Census Bureau. Last accessed 2007-10-16.
- ↑ http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
- ↑ 4.0 4.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Эх хувилбараас архивласан: 2008-06-01. Татаж авсан: 2006-11-03.
- ↑ "Connecticut - Definitions from Dictionary.com". Татаж авсан: 2007-09-17.
- ↑ "Highest wages in East, lowest in South". USA Today. 29 November 2005.
- ↑ "Census 2000". United States Census Bureau. 18 March 2000. Эх хувилбараас архивласан: 12 Хоёрдугаар сар 2020. Татаж авсан: 19 Аравдугаар сар 2008.
- ↑ "US slips down development index". BBC. 17 July 2008.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]Засгийн газар
[засварлах | кодоор засварлах]- State of Connecticut - Official state website
- Energy Data & Statistics for Connecticut- From the U.S. Department of Energy
- Connecticut State Databases - Annotated list of searchable databases produced by Connecticut state agencies and compiled by the Government Documents Roundtable of the American Library Association.
- Connecticut State Register & Manual - updated annually
- Directory of Web sites of Connecticut towns and cities
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]- CTVisit.com - Official state tourism website
Түүх
[засварлах | кодоор засварлах]- Connecticut Society of Genealogists (Est. 1968)
- Connecticut Historical Society
- USGS real-time, geographic, and other scientific resources of Connecticut
- U.S. Census Bureau
- Connecticut State Facts
- History topics timeline of Connecticut 1738-1838