Jump to content

Нью-Мексико

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нью-Мексико Муж Улс
State of New Mexico
Нью-Мексико муж улсын далбаа Нью-Мексико муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): Сэтгэл татам нутаг
Уриа: Crescit eundo (Жамаараа өснө)
Нью-Мексико муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Нью-Мексико муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл Байхгүй
Ярьдаг хэлнүүд Англи 82%
Испани 29%,
Навахо 4%[1][2]
НийслэлСанта-Фе
Хамгийн том хотАльбукерке
Хамгийн том хотуудын бөөгнөрөлАльбукерке Метрополитан бүс
Нутаг дэвсгэр АНУ-д 5-д орно
 - Нийт315,194 км²
 - Өргөн550 км
 - Урт595 км
 - Усны эзлэх %0.2
 - Өргөрөг31° 20′ N - 37° N
 - Уртраг103° W - 109° 3′ W
Хүн ам АНУ-д 2-д орно
 - Нийт2,059,179 (2010)
 - Нягтшил6.27/км²
АНУ-д 26-д орно
Өндөр 
 - Хамгийн өндөр цэг Вийлер оргил[3]
4013.3 м
 - Дундаж1,735 м
 - Хамгийн нам цэгРэд Блафф резервуар[4]
865 м
АНУ-д нэгдсэн  1912 оны 1 сарын 6 (47)
Амбан захирагчСюзана Мартинес (БНН)
Дэд захирагчЖон Санчес (БНН)
АНУ-ын сенатчид Жефф Бингаман (АН)
Том Удалл (АН)
Конгрессын төлөөлөгчид 1: Мартин Хайнрих (АН)
2: Стив Пирс (БНН)
3: Бэн Р. Лухан (АН) (Жагсаалт)
Цагийн бүс Уулын: UTC-7/-6
Товчлолууд NM US-NM
Вэбсайтwww.newmexico.gov

Нью-Мексико (англи. New Mexico, исп. Nuevo México) - Америкийн Нэгдсэн Улсын өмнө хэсэгт орших муж улс юм. Уулын муж улсуудын нэгд тооцогддог. Хүн амын нягтаршил нь 6.27/км² бөгөөд АНУ-ын 6 дахь хүн ам сийрэг суурьшсан 2 085 287 хүн амтай муж улс болно. Нийслэл хот нь Санта-Фе, хамгийн том хот — Альбукерке. Бусад томоохон хотууд нь— Лас-Крусес, Розуэлл, Фармингтон болон Рио-Ранчо.

Уугуул Америкчууд хэдэн зууны турш нутаглаж ирсэн тус нутаг мөн Испанийн Эзэнт Улсын Шинэ Испани дэд ванлиг, Мексикийн нэг хэсэг байгаад Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр болж, улмаар муж улсын зэрэглэлтэй болжээ. АНУ-ын муж улсууд дунд Нью-Мексико нь Испанийн колоничлогчид болон Латин Америкийн шилжин суурьшигчдын удам буюу Хиспаникуудын эзлэх хувь хамгийн өндөр муж улс юм. Мөн уугуул Америкчуудын эзлэх хувиар Аляска, Оклахомагийн дараа гуравдугаарт, тоогоор Калифорни, Оклахома, Аризона, Техасын дараа тавдугаарт ордог[5]. Муж улсын нутагт дэвсгэрт нутаглах уугуул иргэд нь голчлон Навахо, Пуэблочууд байдаг. Ийнхүү тус муж улс нь хүн ам зүй, соёлын хувьд Хиспаник, уугуул Америкчуудын хүчтэй нөлөөлөл дор оршдог онцлогтой юм. Нью-Мексикогийн далбаанд Испани, Зиачуудыг бэлгэдэх улаан, алтлаг өнгө, уугуул Америкчуудын шүтдэг нар орсон байдаг[6].

  1. "Language Use, English Ability, and Linguistic Isolation for the Population 5 Years and Over by State: 2000" (PDF). United States Census 2000. United States Census Bureau. February 25, 2003. Татаж авсан: 2010-03-28.
  2. Shin, Hyon B.; Bruno, Rosalind (October 2003). "Language Use and English-Speaking Ability: 2000" (PDF). Census 2000 Brief. United States Census Bureau. Татаж авсан: 2010-03-28.
  3. Загвар:Cite ngs
  4. "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. April 29, 2005. Эх хувилбараас архивласан: 2008-06-01. Татаж авсан: 2006-11-06.
  5. Ogunwole, Stella U. (February 2002). "The Native American Indian and Alaska Native Population: 2000" (PDF). Census 2000 Brief. United States Census Bureau. Татаж авсан: 2007-08-05.
  6. New Mexico State Flag - About the New Mexico Flag, its adoption and history from NETSTATE.COM