Испанийн Эзэнт Улс
Испанийн эзэнт улс (испани. Imperio Español) - Испанийн шууд хяналтад байсан Европ, Америк, Африк, Ази, Далайн орнууд дахь газар нутаг, колониудын нэгдэлийг хэлдэг байсан юм. Испанийн эзэнт улс оргил үедээ дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрний нэг байв. Үүнийг бий болгосон нь газарзүйн агуу нээлтүүдийн эрин үе эхэлсэнтэй холбоотой бөгөөд энэ хугацаанд анхны колонийн Эзэнт улсын нэг болсон байдаг юм. Испанийн эзэнт улс 15-р зуунаас (Африк дахь эзэмшлийн хамт) 20-р зууны төгсгөл хүртэл оршин тогтнож байсан. Испанийн нутаг дэвсгэрүүд 1480-аад оны сүүлээр Арагоны хаан, Кастилийн хатан хааны удирдлага дор Католик шашны нэгдэлд болсон юм. Хаадууд газар нутаг бүрээ тусдаа захирч байсан хэдий ч хамтдаа нэгдсэн нэг гадаад бодлого хэрэгжүүлж байсан бөгөөд 1492 онд Гранада хотыг эзлэн авч, Мавруудын эсрэг Иберийн хойгийг буцаан авсан байна. Мөн онд Христофер Колумб Атлантын далайг гатлан баруун тийш Испанийн анхны хайгуулын экспедицийг хийж, Европчуудын шинэ ертөнцийг нээж, Испанийн анхны хилийн чанад дахь колониудыг байгуулжээ. Энэ үеэс эхлэн бөмбөрцөгийн баруун хагас буюу Америк тив Испанийн хайгуул, колоничлолын гол бай болсон байна.
1808 онд Францын Наполеон Бонапартын удирдлага доорх цэргүүд Испанийг эзэлснээр Испанийн колониуд тасарч, улмаар 1810-1825 онд эхэлсэн тусгаар тогтнолын хөдөлгөөн нь хэд хэдэн шинэ бие даасан улс бий болгоход хүргэсэн. Өмнөд болон Төв Америк дахь Бүгд найрамдах улсууд, үүнд: Куба, Пуэрто-Рико, Испанийн Зүүн Энэтхэг зэрэг дөрвөн зуун жилийн настай Испанийн эзэнт улсын үлдэгдэл 19-р зууны сүүлч хүртэл Испанийн мэдэлд байсаар байсан ба эдгээр газар нутгийн ихэнх хэсэг нь Испани-Америкийн дайны үр дүнд АНУ-ын мэдэлд шилжсэн байна. 1899 онд Номхон далайн үлдсэн арлуудаа Германд зарсан юм.
Өнөөгийн байдлаар Испани улсын засаг захиргааны хэсэг болсон зөвхөн Канарын арлууд бөгөөд хойд африкийн эрэг дагуух Сеута болон Мелилья үлджээ.