Жоржиа

Жоржиа Муж Улс
State of Georgia
Жоржиа муж улсын далбаа Жоржиа муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): Peach State, Empire State of the South
Уриа: Wisdom, Justice, and Moderation (Цэцэн ухаан, шударга ёс, аядуу байдал)
Жоржиа муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Жоржиа муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Нийслэл Атланта
Хамгийн том хот Атланта
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Атлантагийн метрополитан бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 24-д орно
 - Нийт 153,909 км²
 - Өргөн 370 км
 - Урт 480 км
 - Усны эзлэх % 2.6
 - Өргөрөг 30.356 - 34.985° N
 - Уртраг 80.840 - 85.605° W
Хүн ам  АНУ-д 9-д орно
 - Нийт 9,685,744 (2008 оны тооцоо)[1]
8,186,453 (2000)
 - Нягтшил 54.59/км²
АНУ-д 18-д орно
 - Дундаж орлого  $43,217 (28)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Брасстаун Болд[2]
1,458 м
 - Дундаж 180 м
 - Хамгийн нам цэг Атлантын Далай[2]
0 м
АНУ-д нэгдсэн  1788 оны нэгдүгээр сарын 2 (4)
Амбан захирагч Сонни Пөрдю (БНН)
Дэд захирагч Кэйзи Кэгл (БНН)
АНУ-ын сенатчид Саксби Чэмблисс (БНН)
Жонни Айзексон (БНН)
Конгрессын төлөөлөгчид 7 БНН, 6 АН (Жагсаалт)
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд GA US-GA
Вэбсайт www.georgia.gov

Жоржиа (Англи: Georgia) нь Америкийн Нэгдсэн Улсын нэгэн муж улс бөгөөд Америкийн хувьсгалаар Британийн ноёрхлын эсрэг боссон анхны арван гурван колонийн нэг билээ. Жоржиа эдгээр 13 колониос хамгийн сүүлд буюу 1733 онд муж улс болон байгуулагдаж байв. 1788 оны 1-р сарын 2-нд АНУ-ын Үндсэн хуулийг баталсан дөрөвдэх муж улс болсон. 1861 оны 1-р сарын 21-нд Нэгдсэн Улсаас салан тусгаарлаж, Америкийн Холбооны Улсыг байгуулалцсан анхны 7 муж улсын нэг болжээ. Жоржиа 1870 оны 7-р сарын 15-нд буюу хамгийн сүүлд Нэгдсэн Улсад дахин оржээ. Жоржиа хүн амаар улсдаа есдүгээрт ордог ба 2007 оны 7-р сарын 1-ний байдлаар 9,544,750 оршин суугчтай байлаа.[3] Түүнчлэн хүн амын тооны өсөлтөөр 4-т, өсөлтийн хувиар 9-д ордог бөгөөд сүүлийн жилд 1.7 хувиар буюу 162,447 хүнээр өсчээ.[1] Жоржиагийн нийслэл бөгөөд хамгийн олон хүн амтай хот нь Атланта.

Өмнөд талаараа Флорида; зүүн талаараа Атлантын Далай, Өмнөд Каролин муж улстай; баруун талаараа Алабама, баруун өмнөд булангаараа Флоридатай; хойд хэсгээрээ Теннесси, Хойд Каролинтай тус тус хиллэнэ. Муж улсын хойд хэсэгт Аппалачийн нурууны томоохон уулын систем болох Блю Риж уулс байдаг. Жоржиагийн хамгийн өндөр цэг нь Брасстаун Болд 1,458 м өндөр бол хамгийн нам цэг нь далайн түвшин юм.

Нийт 153,909 км² нутаг дэвсгэртэй Жоржиа АНУ-ын 50 муж улс дотроо 24-т ордог. Жоржиа хуурай газрын талбайгаар Миссиссиппи голоос зүүн тийш орших муж улсууд дотроо хамгийн том нь бөгөөд нийт нутаг дэвсгэрээрээ Мичиган, Флорида, Висконсиний дараа 4-т ордог.[4]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2000 to July 1, 2008". United States Census Bureau. Retrieved 2009-02-01.
  2. 2.0 2.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Archived from the original on 1 Зургадугаар сар 2008. Retrieved November 3 2006. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |archive-date= (help); Unknown parameter |dateformat= ignored (help)
  3. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  4. States Ranked for Total Area, Land Area, and Water Area - NETSTATE.com, accessed December 26, 2006
  • Walker, V. (2005). "Organized resistance and black educators' quest for school equality", 1878-1938. Teachers College Record, 107, 355-388.

Нэмж унших материал[засварлах | кодоор засварлах]

  • New Georgia Encyclopedia (2005).
  • Bartley, Numan V. The Creation of Modern Georgia (1990). Covers 1865-1990 period. ISBN 0-8203-1183-9.
  • Coleman, Kenneth. ed. A History of Georgia (1991). ISBN 0-8203-1269-X.
  • London, Bonnie Bullard. (2005) Georgia and the American Experience Atlanta, Georgia: Clairmont Press ISBN 1-56733-100-9. A middle school textbook.
  • Peirce, Neal R. The Deep South States of America: People, Politics, and Power in the Seven Deep South States (1974). Information on politics and economics 1960-72. ISBN 0-393-05496-9.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]