Jump to content

Атлантын далай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Атлантын Далай-с чиглүүлэгдэв)
Дэлхийн далайнууд
Атлантын далай
Атлантын далайн сав газар

Атлантын далай - Номхон далайн удаах хоёрдугаар том далай бөгөөд 91,6 сая км² талбайд, дэлхийн далайн усны 25% болох 329.7 сая км³ эзлэхүүнтэй юм. Дундаж гүн - 3736 м, гүнзгийдээ - 8742 метр (Пуэрто Рикогийн хонхор).

Грек домогийн Атлас (Аталанта) гэх дүрээс юм уу Атлантида гэх домгийн арлын нэрийн аль нэгнээс үүсэж нэрлэгджээ.

Мөн Алтантын далай нь цэвэр усны маш их нөөцтэй бөгөөд эдгээр нь уг далайд айсберг(мөсөн уул) хэлбэрээр хадгалагдана.

Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог. Экваторын шугамаар Умард ба Өмнөд Атлантын далай болж хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Умард мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно. Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар Номхон далайтай холбогдоно.

Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ.

Атлантын далайтай хиллэдэг энэ хот Бискэй булангийн хөндийд 4 км урт эрэг хавтай. Энэ хот нь хөрш зэргэлдээ Байонна хотын захын хоёр бүсийг нэгтгэсний үр дүнд үүссэн бөгөөд нэг нь газар тариалан эрхэлдэг, нөгөө нь далайн аж үйлдвэр эрхэлдэг байв. Францын анхны халим хийх боомт энд байсан юм.[1]

  1. Биариц хотыг бий болгосон түүх.